Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ХОБО ЖИБЭ | Зэйн Малик, Жижи Хадид хоёрын онцгүй салалт, Blackpink Лизагийн фэнүүдийн хилэгнэл, Мако гүнжийн хайр сэтгэл


Хадид, Малик хоёр харагдаж байсан шигээ биш байв
#СалалтБол45ХоногийнАсуудал


Яалт ч үгүй өнгөрсөн долоо хоногийн хамгийн том хэл ам, хэруул уруул Зэйн Малик, Жижи Хадид нарын дунд болж өрнөлөө. Базах хэсэгхэн хобо нь хаа юм гээд аваад ирлээ шүү. Хүний мууд дурлах гэсэндээ ч биш. Энэ хорвоогийн салсан нийлсэн хэн бүхэн аз жаргалтай амьдрах болтугай гэдэг ерөөлөөр энэ хобогоо эхэлье.

Ерөнхийдөө юу болж өнгөрснийг та нар гадарласан байх. Салж нийлж л байдаг Малик, Хадид хоёр энэ удаа үнэхээр ugly салж байна. Жижигийн ээж Ёланда Хадид хүргэн хүү нь өөрийг нь цохьсон хэмээн цагдаад өргөдөл гаргажээ. Үүнийг Малик эрс эсэргүүцэн, твиттерт “Цохиж зодоод байсан юм бол байхгүй, тэр харин манай гэрт зөвшөөрөлгүй орж ирж бидний хувийн амьдралын орон зайд дураараа халдсан. Үүнээс болж бид хоёр муудалцсан нь бол үнэн” гэж жиргэсэн. Гэтэл маргааш нь шүүхээс түүнийг Жижи болон түүний ээжийн эсрэг дөрвөн удаагийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл өдүүлсэн хэмээн тогтоож, нэг жилийн тэнсэн харгалзах ял төлөвлөж, торгууль оноон, мөн уураа барьж сурах хичээлд албадан суулгахаар болжээ.

Хос хоёрын охин Кай саяхан нэг нас хүрсэн ба энэ хугацаанд хэвлэлүүд тэднийг хамгийн сайхан хосоор нэрлэж, Жижигийн жирэмсэн бас аз жаргалтай зургууд интернэтийг чимээд л, күй ер нь тэнгэрийн хосууд шиг л байсан сан. Гэтэл одоо ингээд газрын хосууд болж, түүнээс ч доошоо орж эхлэв. Ер нь ямар ч хос байсан хүн л болсон хойно хэрэлдэх маргалдах, үл ойлголцох явдал байж л таарна. Хэвлэл, сошиал медиа, уншигч фэнүүд бид чинь л тэр хүмүүсийг төгс төгөлдөр гэж төсөөлөөд алдаад байдаг шүү. Наад хажуу айлын чинь ямар ч дуу чимээ гаргадаггүй эхнэр нөхөр гэхэд л маш аяархан хэрэлдэж сурсан хүмүүс байгаа. Юмс харагдаж байгаа шигээ биш шүү дээ. Аймар аз жаргалтай, алдар нэртэй, баян тансаг харагдаж байгаа хүмүүс цаанаа ямар ч амьдралтай байж болдгийн энгийн жишээ л энэ.

Мөн нэгэн цагт тостой тогоонд хошуу холбож, данхтай цайгаа хуваан ууж байснаа бодоод бие биендээ хүндлэлтэй салцгааж байя өөө хэдүүлээ. Ингэж нэгнийхээ ээж мээжийг цохиж зодож, биенээ муулж сайлж, өөрийгөө болон өрөөлийг муухай харагдуулаад яахав дээ. Дуучин Сараа эгч нэг ярилцлагатаа ямар ч салалтыг давж туулахад 45 хоног л шаардлагатай гэж хэлсэн байдаг даа. 45 хоногоо тэсээд өнгөрөөчихөд хүн мүн барьж авч зодмоор санагдах нь багасна даа багасна. Өдрөө тоолоод л гэвтэцгээчих. Бас тэр уураа барьж сурдаг хичээлд биднүүсийг явуулбал хэдүүлээ ч бас алах гээд байна шүү тэ.

Мако гүнжийн 1.3 сая доллараа орхин байж сонгосон гэрлэлт
#СайнБодожҮзсэнүү?


За салалтын тухай муухай мэдээ бичсэн юм чинь одоо сайхан болж бүтэж байгаа хүмүүсийн тухай бичье дээ. Энд нэг хайр дурлал бүтэлгүйтэж байхад тэнд нэг нь бүтэж байдаг хойно доо.

Та нарыг нэг хүнтэй гэрлэе гэтэл гэрийнхэн чинь хориглож, найзууд чинь миний хөгшин болиооо гэцгээж, гэрлэхээ больвол 1 сая доллар өгье гэвэл яах вэ? Би лав нэлээн бодож үзнэ ээ. Сая доллар шүү дээ, тэрүүгээр би юу эсийг хийх вэ, яршиг хэнтэй ч гэрлэхээ болиод тэр мөнгийг л өөрийн гараар сайн үйлсэд зориулна гэж аваад бөөн койн болгоцон байж эдр. Тэгээд шатаад сүүлдээ койн ч үгүй, нөхөр ч үгүй гудамжинд гарах вий. Харин Японы эзэн хааны зээ охин, Мако гүнж над шиг ийм динэг сонголт хийгээгүй юм. Тэр эцсийн эцэст угсаа гарвалт язгууртны амьдрал, түүнийг дагалдан ирэх өв хөрөнгөө орхин, их сургуульд танилцан үерхсэн эгэл япон залуутай гэрлэж, эглээс эгэл даруугаас даруу амьдрахаар боллоо. Энэ хүртэл түүнийг эзэн хааны гэр бүлийнхнээс авахуулаад Японы ард иргэд хүртэл янз бүрээр буруушааж, хэдэн жил тайван байлгаагүй юм.

Мако гүнж хүмүүсийн үзэн ядалт, дайралтаас болж PTSD буюу траумагаас үүдэлтэй сэтгэл зүйн хэт дарамтанд орж байв. Хэдийгээр Японд эмэгтэй хүн төр барьдаггүй, мөн тэрээр хаан ширээ залгамжлах ямар ч үүрэггүй боловч хааны удмын хүн л болсон хойно тогтсон ёс журмыг эвдэж, эгэл хүнтэй гэрлэнэ гэдэг нь хүнд бэрх даваа байлаа. Хааны удам байтугай зүгээр япон хоолны газар ажиллахад ямар их ёс журмыг дагах болдог билээ дээ, цай аягалах, будааны архи хундагалахаас авахуулаад бөөөөөөөн дэг журам. Тэгэхээр би бол Мако гүнжийгээ үнэхээр ойлгож байна.

Эзэн хааны гэр бүлээс тэдний хуримыг зөвшөөрөн адислах хүртэл дөрвөн жил хүлээх зуураа тэд хэвлэлээр дамжуулж ийн мэдэгдэл гаргаж байв. “Бид үлдсэн амьдралаа хамт өнгөрөөх, үнэн зүрхний хайраа олсон. Гэрлэхээр шийдсэн маань энэхүү хайр сэтгэлээ эрхэмлэн хүндэтгэж буйн илрэл билээ. Бидний гэрлэх шийдвэр таныг тухгүй болгож буй бол гүнээ хүлцэл өчье. Мөн биднийг дэмжиж буй хэн бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна” гэсэн юм.

За тэгээд удаан хүлээсэн хуримаа тэд маш даруухан хийж, гүнж маань нөхрийнхөө овгоор овоглон Мако Комуро боллоо доо. Баяр хүргэж Монголын ард түмнээс 30 мянган цаасан шувуу хийсгэдэг ч юм уу, тиймэрхүү зүйл хийхгүй байсан юм уу?

Лизаг YG Entertainment дээрэлхдэг үү?
#Шодоргос


К-Поп фэнүүдийн драмагүй ганц ч тайван өдөр гэж байхаа больж дээ. Саяхан Парист болсон 2022 оны хавар зуны коллекц танилцуулах загварын шоунд Blink яваад иржээ. Жэнни, Жисү, Рөүз гурав очлоо. Лиза л байсангүй. Энэ явдал түүний фэнүүдийн уурыг хүргэж, яагаад манай Лизаг энэ муу YG Entertainment дандаа ингэж гадуурхаж байдаг юм бэ гэж шуугицгаан, #BeFairToLISA хэштаг ашиглан интернэтэд бухимдацгаажээ.

Уг нь одоо Лиза чинь хамтлагийнхаа гол хүн нь биз дээ? Түүний инстаграм хамтлагаасаа ч олон дагагчтай, хамгийн чухал гишүүн нь. Гэтэл яагаад фэнүүд нь түүний төлөө тэмцэх хэрэг гарав? За тэгэхээр ингэсэн юм байна. Лиза бол Тайланд гаралтай, 14 насандаа гэрээ орхин гарч, авьяас чадвараараа шоу бизнест танигдсан хэрсүү охин. Гэтэл түүнийг солонгос биш гэж арьс өнгөний үзлээр ялгаварлах хандлага Солонгост их байдаг гэнэ ээ. Мөн ална хядна гэж заналхийлсэн захидал, зурвас, сэтгэгдлүүд интернэтэд зөндөө гэнэ. Энэ бүх айдас хүйдэс бүхий занал дарамтыг агентлаг нь олигтой авч хэлэлцэж, Лизаг хангалттай сайн хамгаалдаггүй хэмээн фэнүүд нь бухимддаг юм байна. Хоёрдугаарт, ноднин зун YG Entertainment-аас томилсон түүний менежер үл хөдлөх хөрөнгө олж өгнө гэж тэрбум воныг нь аваад мөрийтэй тоглоод алдсан гэнэ. Энэ явдалд агентлаг нь олигтой хариуцлага хүлээгээгүй, гэр бүлээсээ хол ганцаараа байдгаар нь далимдуулж Лизаг ер нь дээрэлхэх хандлагатай байдаг гэж бас бичжээ. Үнэн худал эсэхийг хэн мэдэх билээ дээ. Монгол шүтэн бишрэгчид нь юу гэж боддог сэтгэгдлээ хуваалцана биз ээ.

Жэй Зигээс суралц эрчүүд ээ
#ӨнцгийгМэдэр


Сүүлийн нэг сар шахуу Италид аялаж, хурим найранд оролцож яваа Бей Жей хоёрын зургууд инстаграмд хүмүүсийн шүлсийг жиаахан гоожуулаад авсан. 

ЗурагТайлбар
Яаж анхааралтай зураг авч байгааг нь л харчих


Хараад байхад Жей ах маань эхнэрийнхээ зургийг авсаар, зурагчны ажилдаа гаршжээ. Эрчүүд та нар түүнээс суралц. Гараас нь зуурчихаад ард нь чаргуулдаж яваа зургуудаа одоо боль. Эхнэр, найз охиноо гоё зогсоогоод хүн шиг зураг авч өг. Тэдний аятайхан гардаг өнцгийг олж, хажуунаасаа хэдэн градуст нүүр нь шөмбөгөр гарах вэ, дээрээсээ хэдэн градуст өндөр харагдах вэ, доороосоо хэдэн градуст урт хөлтэй гарах вэ гэдгийг тооцоолж, үе үе зураг авч туршлага хуримтлуул. Градус гэж өнцгийг хэмждэг хэмжигдэхүүн геометрийн хичээл дээр заадаг. Тэрийг нь олоод, өө сэвийг нь дараад нэг хүн шиг зураг аваад өгчихөд яахав дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.02.05
Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?
2
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
3
2023.02.16
ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэр...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
12
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Author fan 2021.11.23 80.114.250.77

Ohh end setgegdel bichih um bdag boltsimu, bailu.. zza ter yahu bichja humour sarcasm uneheer taalagddag shuu keep going!

0 Хариулах


irgen N 2021.11.02 202.21.127.109

bid uneheer hobo jibe-d durtaimaaa :)))) ♥

0 Хариулах


Зочин 2021.11.02 66.181.177.119

хобо жибэ булангийн авторт бүр сэтгэл алдарлаа шүү, хошин шогийн мэдрэмж нь сүпер юмаа

0 Хариулах


Зочин 2021.11.02 66.181.169.162

Өнгө ижил

0 Хариулах


Зочин 2021.11.02 106.72.175.224

Yapond gerlechiheer yazguurtan garaltai eregtei hun baihguiee bugd emegtei. Yamar borts bolj hataj uheltein bish hun amitantai suuhaa bodno bizdee. Joohon bod2. Baidag bol buh gunj ni yazguurtan garaltai er songoj suuj nasaaraa ulsaaraa tetguuleel amidrana shte.

0 Хариулах


Munkhzul's fan 2021.11.02 192.82.69.222

Eooo ter cointoi heseg deer zunduu ineelee, unen unen :))

0 Хариулах


Фэн ухаантай нь 2021.11.01 192.82.89.239

Лисаа загварын шоу биш гэр бүлээ сонгож олдслн боломжоо ашиглан ээжтэйгээ уулзаж амарсан

0 Хариулах