Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ХОБО ЖИБЭ | Харри Поттерын хайрын дөрвөлжин, BTS-ийнхэн амармаар байна, Кайли Женнер сураггүй боллоо


Харри Поттерын жүжигчдийн хайрын дөрвөлжин
#ОхидМууЗалуустДуртайЮу?


OMG. Энэ жил Харри Поттер цувралын эхний анги дэлгэцэнд гарсны 20 жилийн ой тохиож байна. “Философийн чулуу” ангийг анх үзэж байснаас хойш хорин жил өнгөрөөд байна шүү дээ. Арай дэндүү хурдан хөгшрөөд байгаа юм биш үү хэдүүлээ?

Хайртай цувралынхаа 20 жилийн ойд зориулан Хогвартсын хобо жибэг жаахан уудлая гэж бодлоо. Залуу шидтэнүүдийн дунд хайрын гурвалжин дөрвөлжин үүсэж байсан фактыг та нар мэдэх үү? Рон Уизли кинон дээрээ Хермионад хайртай, яг тэрэн шигээ амьдрал дээр Эмма Уатсонд маш удаан крашилж явсан гэнэ. Энэ тухайгаа ч нээлттэй ярьдаг байж. Мөн Харригийн дүрийг бүтээсэн жүжигчин Даниэл Рэдклифф Роны хажуугаар Эммад сайн байжээ. Гол дүрийн хоёр хөвгүүн хоёулаа Эммад дурлаж. Харин Эмма тэднийг тоогоогүй юм. Тоогоогүйгээр барахгүй заналт дайсан Драко Малфойн дүрийг бүтээдэг Том Фэлтонд сайн байсан байна. Ийм явдлыг хүлээн зөвшөөрч болох юм уу? Хоёрын хоёр найз нь крашлаад байхад очиж очиж Драко Малфой? Слитцерин, Гриффиндор хоёр гэрлэнэ гэж юу гэсэн үг вэ? Where was your sense girl? Үүнийг бид зөвшөөрөхгүй.

За тэхдээ яг царайгаар ярьвал Фэлтон арай дээр сонголт ш дээ. Нөгөө хоёрын маань царай бас л үлгэрийн шүү тийм ээ. (Уучлаарай, хайртай хоёр дүрээ ингэж хэлсэндээ поттерхэд нөхдөөсөө өвдөг сөгдөн өршөөл хүсье) Яалтчгүй тэд ч, бид ч томрох тусам хэн хэнийхээ л царай зүсийг шинжиж эхэлж байгаа юм чинь. Тэр хоёр маань ядахад жаахан бүтэлгүй ээ. Жишээ нь Харри хүүхэд байхаасаа л аймар од болсон учир ийм түүхтэй олон оддын адил жаахан замаа алдаж, архи дарс ууж, заримдаа зураг авалтын үеэр согтуу байх тохиолдол гардаг байсан л гэнэ. Аан улаан үст Руперт Гринт маань яг яс юман дээр жүжиглэх авьяас нь жаахан тааруу ш дээ, үхссс үнэнийг л хэллээ. Роны дүрээс бусад дүр нь ер яваагүй. Роны дүр ч гэсэн өөрийнх нь хувийн зан төрхтэй төстэй байсан учир бараг жүжиглэх шаардлага байгаагүй гэж хүмүүс ярих юм билээ.

За тэгээл эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэж Харри Рон хоёул Хермионад сайн байтал харин цаадах нь Дракод сайн. Гэтэл бас драма дутсан юм шиг Драко манай Хермионыг тоогоогүй, шархлуулсан гэнэ ээ. Түүгээр барахгүй сүүлийн анги дээр эхнэр нь болж хамтран тоглодог жүжигчин бүсгүйтэй зургаан жил болзож. Ийм нэг дөрвөлжин, тавалжин хайрын түүх ийн оршсон болой. Одоо Харри, Рон хоёр жинхэнэ амьдрал дээр эхнэр авч төвхнөсөн бөгөөд Эмма маань нэг гоё залуутай үерхэж байгаа. Лео Робинтон гээд америк бизнесмэн гоё ах байна лээ.

BTS-ийнхэн хувийн инстаграм хаягтай боллоо
#ТэднээсИхЮмХүсэхээБоль


Хэдхэн хоногийн өмнө Лос Анжелес дахь аялан тоглолтоо дуусаад, хэсэгтээ карьерын амралт авахаар болсноо зарласан BTS-ийнхэн бүгд хувийн инста хаягтай болжээ. Нээгээд хоёрхон хонож буй тэдний хаягийг тус бүрд нь 20 сая гаруй хүн дагаж амжжээ. Эдэн дундаас хамгийн их дагагчтай нь одоогоор 21.9 сая дагагчтай V байна. За тэгээд Жи Мин , J Hope, Suga, RM, Jungkook, Jin оппа нарыгаа дагаад дагаад явчаарай.

Ингэхэд тэдний амралтаа авах болсон шалтгааныг мэдсэн үү? Өглөө үдэшгүй салж унатлаа дуулж бүжиглээд ядарч байна гэнэ. Ази америкгүй аялж тоглосоор үхлээ гэнэ. Одоо жаахан амарч тэнкэрч, эгэл жирийн солонгос залуус шиг идэж ууж, унтаж хэвтэж явмаар байна гэнэ. (хүүхдүүд та нарын бодож буй унтаж хэвтэх биш, literally “унтах”- унтах) Бидний төлөө л гэж дуулж бүжиглэсээр бие нь дийлэхээ байлаа энэ хэд маань.

Цар тахлын үеэр урлаг уран сайхан зогсож амьдрал ахуй хэцүү байхад тэд л хэд хэдэн хит цомог гаргаж, Грэммид нэр дэвшиж, даян дэлхийг байлдан дагууллаа. Одоо тэднээс ер нь юу хүсээд байгаа юм бэ? Тэднийг тайван байлгаач. Гэсэн утгатай амралт юм шиг байна. Шинэ жил ч болж байна. Хүний хүүхдүүд шинэ жилээр гэрийнхэнтэйгээ буузаа хийж, төмсөө арилгаад нэг хүний сайхан хүүхдүүд шиг байг л дээ.  

50 Cent VS Madonna
#ЧанартайХэрүүлУнш


Алдартай хүмүүс хоорондоо ил шулуун хэрэлдэхээр нэг л гоё байдаг тэ. Хоёр хүний хэрүүлийн дундаас хоол идсэн юм шиг цадах мэдрэмж төрөх үе байна. Цай уусан юм шиг цангаа тайлагдах үе ч байна. Боловсролгүй хүмүүсийн л зан даа, гайхуулах ч юм биш дээ. За яахав.

Та нар Мадоннагийн инстаграмыг дагадаг уу? Эгч маань бас л 60 гарсан гэхэд хоот сексигээ барьж дийлкү хэвээрээ л яваа шүү дээ. Нас ахих тусмаа улам л хүүхэлдэй шиг болоод байгаа эгчийг минь хар. Нүүр нь толигор, уруул нь бомбогор, хөх өгзөг нь Ники Минаж хавьцаа дөхөж очихоор болсон байгаа биз дээ? Үхссс ганц л амьдрах хорвоо доо, хамаг гоёороо л байцгаая л даа.

ЗурагТайлбар



Эгч маань ингээд үе үе хагас нүцгэн зургуудаараа бөмбөгдөнө өө. Саяхан оруулсан энэ хэдэн зургийг хүн бүхэн шэйрэлж, түүний тухай жиг жуг хийцгээсний дотор реппэр 50 ЦЕНТ  эгчийн маань орон доогуур толгойгоо оруулсан зургийг шоолсон пост бичжээ.
Тэр “Хаха энэ бол хамгийн алиа зүйлсийн нэг байна. 63 настай Мадонна орон доогуураа яг л онгон юм шиг хэвтэж байгаа нь. Нас дээр гарсан өгзгөө дээш нь авахгүй бол яг солиотой юм шиг харагдаж байна.’ Гэсэн утгатай юм бичжээ. Ер нь 50 хүмүүсийг шоолж, роаст хийдгээрээ алдартай л даа, тоглоом шоглоом нь хүнддсэнээс болж олон хүн гомдоож байсан.

Хариуд нь эгч маань юу гэж л дуугүй байх вэ, ямар нэг юм хэлж хэрэлдэж л таараа. Тэгээд тэр ингэсэн ёоом. 2003 оны МTV music awards-ын үеэрх 50-тай хамт авахуулсан зургаа оруулаад

“Энэ зурган дээр 50 Цент яг миний найз юм шиг жүжиглэж байна. Харин одоо тэр миний тухай доромжлол бичээд сууж байдаг болж дээ. Бусдыг доромжилж өөр дээрээ анхаарал хандуулдаг шинэ карьертай болсон юм уу ми дөө? Эрээпэр хүн гэхэд эрээ цээргүй үйлдэл байна шүү. Эгчийнхээ насан дээр ирээд ямар байхы чин харна аа, над шиг байж чадахгүйдээ атаархаж байгаа чин хөөрхийлэлтэй юм.” гэжээ. Бас л аймар хэрүүлч байгаа шүү.

Үүнийг уншсан 50:

“Ёо Мадонна эгж уурлачжээ. Түүнийг уурлуулж, гомдооё гэж бодоогүй юм шүү. Дүүгээ уужлаарай, бодлогогүй ярьчихаад байдаг юм аа, уучлалыг минь хүлээж авна гэж  найдаж байна’ хэмээн пост бичив.

Кайли Женнер сураггүй боллоо
#ХайчцынБүүМэд


Пост, стори оруулахгүй ганц ч өдөр байж тэвчдэггүй Кайли Женнер өөрийн 286 сая дагагчдаа ганц зураг шидчих сэтгэлгүй бүтэн сар боллоо. Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 5-нд бэйсболын цэнгэлдэх хүрээлэнд авахуулсан зураг оруулснаас хойш усанд хаясан чулуу шиг сураг тасраад байна. Энэ ямар учир жанцантай юм болоод байна аа?

Та бүхэн санаж буй бол тэрхүү аймшигт хар өдөр найз залуу Трэвис Скоттынх нь “Astroworld” тоглолтон дээр арван хүний алтан амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон юм. Түүнээс хойш хөөрхий минь юун пост мост оруулаад суухтай манатай болсон юм болов уу? Тэгсэн саяхан гарсан W сэтгүүлийн шинэ дугаарт тэр хоёрыг гэрлэх бодолгүй, зүгээээр л хамт байх сонирхолтой хосууд гэж бичсэн нь салах магадлалтай байж болзошгүй тухай хардалтыг олонд төрүүлэв.

Зарим хобогоор бол тоглолтон дээр нь хүмүүс амь эрсдсэн явдлаас болж Кайли Трэвисээс тусдаа амьдарч байгаа гэжээ.  Үүнийг хүмүүс юу гэж тайлбарлаж байна гэвэл, удахгүй болох шүүх хурлаар Трэвис хэдэн зуун сая долларын нөхөн төлбөр төлөх бөгөөд ингэснээр broke af болж хоцрох тул Кайли эгжийн сонголт байхаа нэгэнт больж байна гэсэн юм.

Уг нь бага Женнер өөрөө асар баян эмэгтэй дээ. Мөнгөгүйн зовлон байх биш, яах вээ дээ ганцын зэрэг залууг өргөж тэтгээд амьдарчихад. Нэг атугай нэжгээдийг тэжээчихээр дээ манай Кайли.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.05
Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?
2
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
3
2023.02.16
ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэр...
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
9
0
0
0
0
0
6

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.12.10 202.126.90.155

tehdee emma tom 2 haaya2 2uulahnaa hed honogiin amraltand yvdag ym bn lee, mash sain nzuud gesen shuu

0 Хариулах


Хаха 2021.12.09 59.153.86.22

Хэт чөлөөтэй байх гээд ядчихсан. BTS-ийн тухай хэсэг нь харваас хэт содон болгох гэж хичээчихсэн. Тэр чигтээ үг үсгийн алдаатай. Cringe x2

6 Хариулах