Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Реппер Logic-ын "1-800-273-8255" дуу олон мянган хүнийг амиа хорлохоос сэргийлжээ


АНУ-ын реппер Logic "1-800-273-8255" буюу тус улсын Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төвийн утасны нэртэй дуугаа MTV-ийн шагнал гардуулах ёслол дээр дуулснаас хойш тус төвд ирэх дуудлага 50 хувиар нэмэгдсэн тухай судалгаа гарчээ. 

"1-800-273-8255" дуу цацагдсан эхний 34 өдрийн дотор тус төвд ирдэг дуудлага 10 мянгаар нэмэгджээ. Мөн энэ хугацаанд 10-19 настай хүүхдүүдийн амиа хорлолт 5.5 хувиар буурч, хүүхдүүд утсаар сэтгэл зүйчтэй холбогдон, зөвлөмж тусламж авчээ. 

Дуунд "Намайг хэн нэгэн авраач гэж би залбирсан. Хэн ч баатар биш шүү дээ... Тэгээд ч миний амьдрал тийм ч хамаагүй ээ, би мэднэ. Би үнэхээр мэднэ... Тэд хүн бүрийн амь нас үнэ цэнтэй гэж хэлдэг ч үнэндээ миний амьдралыг ойшоох нэгэн алга... Гэхдээ..." гэх зэргээр тус төв рүү залгаж, тусламж авахыг уриалдаг аж. 

Судалгааны дүнг сонссон Logic "Хөгжим үнэхээр бидний амьдралд нөлөөлдөг. Бид энэ дууга бусдад туслахыг хүссэн халуун дулаан сэтгэлээр бүтээсэн. Үнэхээр үүнийгээ хийж чадсан тухай дуулаад би үнэхээр балмагдсан" гэжээ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
Уржигдар
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
14
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Shizik 2021.12.16 203.91.115.44

Энэрэн нигүүлсэх сэтгэлээс гарсан эрдэнэт хүмүүний амарсан бахдам буянд нь даган баясмуй

3 Хариулах