Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

УОК: Омикрон Монголд ирэх нь цаг хугацааны асуудал боллоо


Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Коронавирусийн Омикрон хувилбар дэлхийн 100 гаруй оронд тархсан байна. Томуугийн дэгдэлтийн хажуугаар манайд омикрон хувилбар ороод ирвэл хүндрэлтэй байдал үүснэ. Иймд энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлахаар болсон. Энэ хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал болж байна. Дэлхийн зарим улс орон хөл хорио тогтоож эхэлсэн. Хэрэв шинэ хувилбар орж ирээд, эмнэлгийн ачаалал нэмэгдвэл хөл хорио тогтоох арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газар аль болох хөл хорио тогтоохгүйг хичээнэ. 

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгсайхан:

-Гэрийн тусгаарлалтад байхад нь өрхийн эмнэлгийн тусламжтай шинжилгээ авдаг. Бид цар тахлын гуравдугаар давлагааг давлаа. Томуугийн тархалт шинэ жилтэй давхацдаг, арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхэн үе байдаг.

Альфа, дельта хувилбар өндөр настай, архаг хууч өвчтэй иргэдийг гол төлөв халдварлуулж байсан бол омикрон шинэ хувилбараар 0-5 настай хүүхдүүд өвдөөд эхэлсэн. Ялангуяа амьсгалын дээд замын өвчлөл үүсгэж байна. Иймд томуу, томуу төст өвчинтэй хавсрах эрсдэл байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.12.22 202.131.227.82

UOK mongo ideh ontsgoi nuhtsul baidliin huulia sungachih gd l niigmee aidasd avtuulah pr-g hj ogch bna aa

1 Хариулах