Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алдартнуудыг "алдартай" болохоос нь өмнө таньдаг байсан хүмүүсийн дэлгэсэн 11 ТҮҮХ


Дэлхий даяар танигдан, нэр цуутай болсон алдартнуудыг "алдартай" болохоос нь өмнө таньж мэддэг байсан хүмүүсийн хуваалцсан сонирхолтой түүхүүдийг хүргэж байна. 

#1 "Pink 16 настайдаа найз залуугийн маань ээжтэй хамт пиццаны газар ажилладаг байсан. Тэр ажил дээрээ хааяа халбага, сэрээ гэх мэтийг микрофон болгон нэмэлт цалингүйгээр дуулдаг байв. Хэд хэдэн удаа ажлаасаа халагдах дээрээ тулсан ч хэзээ ч бууж өгч байгаагүй"

#2 "Найз маань Том Хэнкстэй хамт ахлах сургуульд явдаг байв. Тэд бүр төгсөлтийн үдэшлэгт хамт явсан гээч! Том одоо хүртэл өөрийн гараар бичсэн мэндчилгээг ахлах сургуулийн найзууд руугаа явуулдаг"

#3 "Би Марк Руффалотой хамт сурдаг байв. Тэр үнэхээр эелдэг, найрсаг, ичимхий хүү. Нэг удаа сургуульд жүжгийн клуб нээгдэхэд Марк анх удаа тайзан дээр гарч байлаа. Ийм мундаг жүжигчний анхны тоглолтыг үзсэндээ одоо ч баярладаг"

#4 "Би Том Холландтай хамт хувийн сургуульд сурдаг байхдаа багагүй танилцсан. Тэр ойр ойрхон "The Impossible"-ийн зураг авалтаар Тайланд явна. Хөгжилтэй, байгаа газраа инээд хөөр авчирдаг залуу. Сургуулийн тамирын зааланд балетаар хичээллэж байхад нь бидний нөхөд нэг сайхан инээлдэж авсан шүү"

#5 "Меган Фокстой хамт дунд сургуульд сурдаг байхад тэр үнэхээр ичимхий, дуугай охин байсан. Гэхдээ ихэнх хөвгүүд автобусанд түүний дэргэд суухын төлөө "алалцдаг" байлаа"

#6 "Би Роберт Паттинсоныг мэддэг болоод 15 жил болж байна. Лондонд ганцаараа нэг өрөөнд амьдардаг байсан. Яг л уран бүтээлийнхээ төлөө бүхнээ золиослон багахан мөнгөөр амь зуудаг агуу уран зураач шиг... Гэхдээ тэр үргэлж өөртөө итгэлтэй, амжилтанд хүрэхээ мэддэг нэгэн шиг биеэ авч явдаг. Таарсан хүн бүртэй "өнөөх" гайхалтай инээмсэглэлээрээ мэндчилдэг, найрсаг залуу шүү"

#7 "Аав Вилл Смиттэй алдартай болохоос нь өмнө сайн найзууд байсан. Вилл хуучин нөхөддөө шинэ киноны урилга явуулахаа хэзээ ч мартдаггүй."

#8 "Сүйт залуу маань жаахан байхдаа дугуйнаасаа унаж эвдлээд сууж байхад нэг хүү ирээд түүнийг гэрт нь хүргэж өгөн тусалсан гэсэн. Тэр жаал Жейк Жилленхол байсан!"

#9 "80-аад оны үед нөхөр маань хамтлагтайгаа дуулахдаа залуухан комедиантай хамтардаг байсан. Тэр нь Жим Керри гэвэл та итгэх үү? Жим үнэхээр хөгжилтэй, ямар ч тайзыг голдоггүй, бусдыг хөгжөөж чаддаг нэгэн. Удалгүй сарын дараа Жим хамтлагийнхантай метроны буудалд таараад зөвхөн тэдэнд зориулж бүтэн комедигаа толилуулсан гээч"

#10 "Kesha. Үнэхээр дуугай охин байсан. Чив чимээгүй. Гэхдээ эелдэг. Хэнд ч хэзээ ч муу зүйл хийдэггүй, чимээгүй сайн охид байдаг даа? Тэр яг л тийм охин."

#11 "15 настайдаа би Арианатай Фэйсбүүкээр танилцаж, хэд хэдэн удаа утсаар ярилцаж байлаа. Удалгүй тэр Nickelodeon-д тоглох гэж буйгаа постоор бичсэн. Гайхах гэхээсээ илүү өөртөө харамссан... хэхэ"

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.