Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СУДАЛГАА: Уур амьсгалын өөрчлөлтийн талаар залуус ямар бодолтой байна вэ?


Пипл ин Нийд ОУТББ нь НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагийн  дэмжлэгтэйгээр үүрэн телефоны үндэсний оператор Мобикомтой хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба ирээдүй хойч үе” үндэсний  хэмжээний судалгааг явууллаа.  Уур амьсгалын өөрчлөлт,  түүний сөрөг үр дагавар хүүхэд, залуус болон тэдний ойр  дотны хүмүүст хэрхэн нөлөөлж  буйг тодорхойлох, ойлгох зорилгоор явуулсан энэхүү  судалгаанд 6-29 насны нийт 21 мянга гаруй хүүхэд, залуус хамрагджээ.


Энэхүү судалгааны онцлох үр дүнгүүдээс хуваалцаж байна. 

1. Та “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”, “Парисын  Гэрээ” болон “Алсын Хараа 2050” урт хугацааны  Үндэсний бодлогын талаар мэдэх үү?

2. Хүүхэд, залуусын өдөр тутмын амьдралд хамгийн их нөлөөлдөг байгаль орчны тэргүүлэх асуудалд хог  хаягдал, агаарын бохирдол, усны хомсдол багтжээ.

3. Байгаль орчны тулгамдсан асуудлууд тэдний амьдралд  ингэж нөлөөлж байна.

4. Байгаль орчны тулгамдсан  асуудлууд сүүлийн жилүүдэд  ямар байдалтай байна вэ?

5. Тэд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлээсэй гэж хүсэж байна?

68.6% - Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд  болон биологийн олон янз байдалд сөрөг  нөлөөгүй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлэх хэрэгтэй.

65.3% - Уур амьсгалын өөрлөлтөөс үүссэн сөрөг үр  дагаврыг бууруулах, байгалийн гамшгаас  өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх  талаар хүүхэд, залуучуудад боловсрол олгох хэрэгтэй.

56.9% - Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын  өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн  бодлого, шийдвэрт хүүхдүүдийн саналыг тусгадаг болох.

56.9% - Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх.

56.9% - Халаалт, хоол хийхэд нүүрс хэрэглэхээ болих

Хүүхэд, залуусын 81.6% нь эдгээр үйл  ажиллагааг дэмжин өөрсдийн зүгээс хүчин  чармайлт гаргах, сайн дураараа хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж хариулжээ.

Холбоотой мэдээлэл: “Хүүхэд залуус уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх нь” төслийн хүрээнд хийсэн ТАВАН ажил


"Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхэд залууст уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлын эсрэг санал бодлоо бодлого боловсруулагчдад хүргэхэд нь туслах, тэдний сайн дурын оролцоо, нөлөөллийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор “Пипл Ин Нийд” ОУТББ, Монголын скаутын холбоотой хамтран “Хүүхэд, залуус уур амьсгалын өөрчлөлт эсрэг, цэвэр агаарын төлөө нөлөөлөх нь” төслийг хэрэгжүүллээ." 

Эх сурвалж: People In Need

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2022.05.18
Х.Амаржаргал: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар илүү аз жаргалтай амьдрах боломж нээгдэнэ
2
2022.05.17
Авторын булан: “Рэкэтчид мэдээлж байна”
3
2022.05.16
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Анхны ажил | Ажиллах компаниа сонгохдоо заавал харгалзаж үзэх ЗУРГААН зүйл
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
3
3 өдрийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.