Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК


Худлаа даа гэж бодогдмоор ч үргэлж бүтдэг амьдралын хакуудаасаа хүмүүс хуваалцжээ.


1. "Идэж, уух байгаа зүйл буруу хоолойгоор ороход хахаж, ханиалгадаг шүү дээ. Ийм үед нэн даруй хоёр гараа өргөж, хэдэн секундын турш барь. Энэ нь амьсгалын замыг нээж өгөхөөс гадна хоол хүнс доошлоход тусалдаг."

2. "Наран шарлагын газраас эд зүйлээ алдмааргүй байвал хүүхдийн живхэнд ингээд хадгалчих."   

3. "Шөнийн цагаар жолоо барихаар болвол гартаа 10 мянган төгрөг атгаад, цонхоор гараа гаргаад яв. Жолооны ард унтахаас сэргийлж, төвлөрөхөд тусалдаг найдвартай арга."   

4. "Шороо, тоос ихтэй улиралд унтахаасаа өмнө үсээ усаар зайлж байгаарай (заавал шампуниар угаах биш). Үгүй бол үсэнд наалдсан шороо, тоос дэрэнд наалдаж, улмаар нүүр чинь бохирдоно. Долоо хоногт нэг удаа дэрний уутаа угаадаг  гэвэл 7 өдрийн турш бохир дэр дэрлэнэ гээд боддоо!    

5. Аль залгуур юуных вэ гэдгийг үргэлж мартдаг бол талхны уутны хавчуургыг ашиглаж болно."

6. "Хэрэв бөгж хуруунд чинь гацчихвал шил, толь цэвэрлэгч ашиглаад үз. Гулсаад л гараад ирнэ."

7. Сар бүрийн төлбөртэй үйлчилгээнийхээ зардлыг хэмнэмээр байна уу? Тэгвэл нэмэлт боломжуудыг судал. Жишээ нь, танайх Юнивишнийн хэрэглэгч бол гэр бүлийн нэг гишүүн зурагтнаасаа орж LookTV дугаараа бүртгүүлээд LookTV Basic багцыг үнэгүй хэрэглэх боломжтой байдгийг мэдэх үү?  Basic багцад Холливуд, Ази кинонууд мөн үндсэн телевизийн сувгууд үнэгүй байдаг.   LookTV дугаараа Юнивишнд холбох зааврыг ЭНД дарж үзээрэй. 

8. "Оройд унтах гэж зовдог бол маш удаанаар 150 хүртэл тоолох гээд үз. Хэрэв өөр бодол толгойд чинь орж ирээд тоогоо алдчихвал санаж байгаа хэсгээсээ үргэлжлүүлэн тоол. Биеэ хөдөлгөсөн тохиолдолд дахин эхнээсээ тоолоорой. Тархийг тайвшруулж, гэнэтийн хөдөлгөөн хийхгүй, өөр бодолд автахгүй байснаар хүн хурдан нойрсдог. Хэрэв дуу чимээ тайвшрахад чинь тусалдаг бол ямар нэгэн чимээ тоглуулсан ч болно. Миний хувьд борооны чимээ унтахад хамгийн сайн тусалдаг."

9. "Богино долгионы зууханд чинь хангалттай зай байхгүй бол тавгаа шилэн аяган дээр давхарлаад тавьчихад л хангалттай."

10. "Үнэр ой тогтоолттой салшгүй холбоотой гэдгийг мэдэх үү? Хэрэв та шалгалт өгөх гэж байгаа бол өвөрмөц үнэртэй баллуур худалдаж ав. Ямар нэгэн зүйл цээжлэх гэж оролдох бүрдээ баллуураа үнэрлэ. Эцэст нь, шалтгалтын үеэр цээжилсэн зүйлээ санахад хэцүү байвал баллуураа үнэрлэ. Хачин сонсогдож магадгүй ч үр дүнтэй арга шүү."   

11. "Хөлс дарагч хувцсанд чинь толбо үүсгээд байдаг бол нүүрний будаг арилгагч ашиглаад үз."

12. "Сонгино хэрчих гэж байгаа бол хутгаа усаар норго. Нүднээс чинь нулимс бага гарах болно."

13. "Эмээ уусан эсэхээ мартчихаад байдаг бол эмээ уух өдөр, цагаа дээр нь биччих."

14.  "Хүүхэд чинь гараа үргэлж хаалганд хавчуулдаг бол ийм хөөсөнцөр ашиглаад л асуудлыг шийдчихэж болно."

15. "Нохой чинь хогийн сав руу орох эсвэл хогийг нь гаргаж хаяад байдаг уу? Тэгвэл нохойгоо биш хогийн саваа төмөр торонд хийчих."   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
9 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
4
13
0
0
0
4
5

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.