Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ДЭМБ: Европын хүн амын тал нь омикроны халдварт өртөх магадлалтай байна


ДЭМБ ирэх 6-8 долоо хоногт Европын хүн амын талаас илүү хувь нь омикрон хувилбараар халдварлаж магадгүй байгаа тул нөхцөл байдал хяналтаас гарахаас өмнө арга хэмжээ авахыг улс орнуудад зөвлөж байна. ДЭМБ-ын Европын бүс нутгийн хариуцсан тэргүүн Ханс Клюге "2022 оны эхний долоо хоногт Европт коронавирусийн 7 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм" гэжээ. 

Коронавирусын эсрэг вакцин нь хүнд өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй хэдий ч вакцинжуулалтын түвшин доогуур байгаа Зүүн Европт нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаа аж. Тухайлбал, Болгарын иргэдийн дөнгөж 28 хувь нь, Румынд 40.5% хувь нь хоёр тун вакциндаа хамрагджээ.Иймд эрдэмтэд дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг уриалж байна. Дани улсад хийсэн судалгаанаас үзэхэд вакцинд хамрагдаагүй хүн халдвар авч, эмнэлэгт хэвтэх магадлал зургаа дахин өндөр байжээ. 

Үүнээс гадна халдварлах чадвар өндөр омикрон хувилбарын эсрэг илүү сайн маск зүүхийг зөвлөж байгаа юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв иргэдэд N95 эсвэл KN95 маск хэрэглэхийг зөвлөжээ.

Түүнчлэн омикроны халдварыг улирлын томуу шиг эмчлэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2022.05.29
Street fashion | Бороотой хотын загварлаг залуус
2
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
3
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
холбоотой мэдээ
1
Уржигдар
5 настай хүү халуун машинд түгжигдсэнээс болж амиа алджээ
2
Уржигдар
"М-Си-Эс Кока-Кола" Playtime наадмын талбайг "эко" аргаар услан өнгө нэмж байна
3
Уржигдар
Сормуусны хэмжээтэй, дэлхийн хамгийн том нянг илрүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Анхны виртуал гишүүнтэй "Superkind" К-поп хамтлагийн тухай 7 баримт
2
3 өдрийн өмнө
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
3
3 өдрийн өмнө
2060 он гэхэд 65-аас дээш насныхан 1.2 тэрбумд хүрнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.