Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Омикрон хувилбар масктай, маскгүй хүмүүсийн хооронд хэр хурдан дамждаг вэ?


Халдварлах чадвар өндөр омикрон хувилбараас хамгаалахын тулд илүү сайн чанарын маск зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь нэг давхаргатай, гар хийцийн даавуун эсвэл агааржуулалтын нүхтэй маск нь омикрон хувилбараас найдвартай хамгаалж чадахгүй байгаа аж. 

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв хамгийн сүүлд гаргасан зөвлөмждөө иргэдийг олон давхаргат, нягт нэхмэл даавуугаар хийсэн, нүүрэнд ямар нэгэн засвар гаргадаггүй, хамарны хэсэгт хатуулгатай маск хэрэглэхийг санал болгожээ. Мөн нэг удаагийн мэс заслын маск зүүж, гадуураа даавуун маскаар давхарлах эсвэл N95 маск зүүх нь омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй гэжээ. Харин даавуун болон нэг удаагийн мэс заслын маск дангаараа халдвараас хамгаалж чадахгүй гэдгийг анхааруулж байна. 

Түүнчлэн масктай, маскгүй хүмүүсийн хооронд халдвар хэр хурдан дамждагийг тооцоолсон байна. Хүснэгтээс үзвэл, маск зүүгээгүй халдваргүй хүн мөн л маскгүй халдвартай хүнтэй хавьтсан тохиолдолд 15 минутын дотор халдвар авах эрсдэлтэй аж. Тэгвэл халдвартай болон халдваргүй хүн хоёул N95 маск зүүсэн байвал халдвар тархахад шаардагдах хугацаа нь 25 цаг гэж үзжээ. 


Эх сурвалж: АНУ-ын Төрийн аж үйлдвэрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн (ACGIH) Цар тахлын эсрэг тэмцэх ажлын хэсэг

Эх сурвалж: Wall Street Journal

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.