Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэвлэл мэдээллийн салбараас шинэхэн Соёлын гавьяат зүтгэлтэн тодорлоо


Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн он өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, парламентат ёсыг төлөвшүүлэхэд болон эрхэлсэн салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ. 

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, "Гэрэг" сэтгүүл, UB.life сайтыг эрхлэн гаргагч "Unlimited media group"-ийг үүсгэн байгуулагч Содномдаржаагийн Батбаатар энэ өдөр хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. 

Сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жил ажиллаж буй тэрбээр 1991-1994 онд “Ардын эрх” сонин, МОНЦАМЭ агентлагийн Дархан хот дахь сурвалжлагч, 1994-1997 онд “Ардын эрх” сонины Шуурхай мэдээллийн албаны дарга, “Таван цагариг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1997-1998 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан, 1998-2000 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2000-2007 онд “Таван цагариг” сонины ерөнхий эрхлэгч, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, 2007-2009 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2009-2014 онд “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, “Таван цагариг” сонины ерөнхий эрхлэгч, 2014-2016 онд “Засгийн газрын мэдээ”, “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгчээр ажилласан бөгөөд 2016 оны есдүгээр сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж буй. 

Монголын анхны өдөр тутмын, чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин, спортын төрөлжсөн мэдээллийн “Таван цагариг” сонин, нийгэм, эдийн засгийн төрөлжсөн хэвлэл “Засгийн газрын мэдээ” сониныг байгуулалцаж, “Гэрэг” сэтгүүл, UB.life сайтыг эрхлэн гаргагч “Анлимитэд медиа групп”-ийг үүсгэн байгуулсан.

Монголын шинэ үеийн чөлөөт сэтгүүл зүйн суурийг тавилцаж, чөлөөт хэвлэлийн тулгуур зарчмуудыг Монголд нутагшуулах, иргэний сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсэд манлайлан оролцож, шинэ сэтгүүл зүйн залуу үеийг өсгөн бойжуулах, сурган бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, сэтгүүл зүйн шилдэг редакторт олгодог Цэндийн Намсрайн нэрэмжит шагналыг хүртээж байв. С.Батбаатар 2005-2008 онд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дэд ерөнхийлөгч, 2006-2010 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашсан бөгөөд 2015 оноос Монголын хэвлэлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 



Сэтгүүл зүйн томоохон 300 гаруй нийтлэл, судалгаа шинжилгээний “Сонин хэвлэлийн хэл найруулга”, “Шинэ сэтгүүл зүйн эхний арван”, хөрөг нийтлэлийн “Айсуй цаг” ном бичиж, утга зохиол, сэтгүүл зүйн 10 гаруй бүтээлийн редактораар ажилласан.

Тэрбээр төрийн албанд 17 жил ажилласны дотор Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар хоёр удаа томилогдож, гурван Ерөнхий сайдтай хамтран ажиллажээ. 2016 оны есдүгээр сараас УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байна. 


Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2022.05.18
Х.Амаржаргал: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар илүү аз жаргалтай амьдрах боломж нээгдэнэ
2
2022.05.17
Авторын булан: “Рэкэтчид мэдээлж байна”
3
2022.05.16
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
санал болгох
1
11 цагийн өмнө
Анхны ажил | Ажиллах компаниа сонгохдоо заавал харгалзаж үзэх ЗУРГААН зүйл
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
3
3 өдрийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
1