Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өвлийн олимпоос онцлон хүлээх "Мөсний ханхүү" Юзүрү Ханюгийн тухай 12 баримт


Олимп ойртох тусам хүмүүсийн сэтгэл хөдлөл нэмэгдэж, Нэйтан Чен, Шома Уно, Юзүрү Ханю гээд дэлхийн шилдэг уран гулгагчдыг ямар үзүүлбэрээр гайхшруулж, хэн нь аваргаар тодрох бол гэдгийг тэсэн ядан хүлээж эхэллээ. Энэ дундаас өөрийн харизма, дүр төрх, ур чадвар, мэдрэмжээрээ онцгойрч чаддаг Юзүрү Ханюгийн тухай хэдэн баримтыг сонирхуулж байна. 


1. 1994 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн тэрбээр одоо 27 настай. 172 см өндөр.

Японы Сэндай мужид төрж өссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг.

2. 2013-2018 оныг хүртэл дэлхийд чансаагаа огт алдалгүй тэргүүлэн нэгдүгээрт бичигдсэн. 2019-2021 оныг хүртэл харин хоёрдугаарт бичигдэж байсан юм.

3. 2014 оны Сочигийн олимпоор олныг алмайруулж, алтан медалийг гарцаагүй хүртэж байлаа.

Үүгээрээ тэр олимпын алтан медаль хүртсэн анхны япон уран гулгагч болсон юм.

4. Дараа нь тэр 2018 онд Пёнчаны олимпоос алтан медаль хүртэж, хошой алтан медальт болсон.

5. Пух чихмэл бол түүний хамгийн сайн найз.

Тэр мөсөн талбай дээр гарахын өмнө үргэлж Винни Пухын чихмэлээ тэвэрдэг. Түүнд аз авчирдаг гэж тэр итгэдэг бөгөөд тус чихмэлээс хэзээ ч салдаггүй. Түүний үзүүлбэрийн дараа шүтэн бишрэгчид нь талбай руу Винни Пух чихмэл болон бусад тоглоомыг шиддэг. 

6. Тэр мэргэжлийн бэйсболлын тамирчин болох байсан.

Бага сургуульд байхдаа тэр бараг л уран гулгалтаас шантрах шахсан байна. Түүний аав нь бэйсболл тоглодог байсан ба аавыгаа дагаж мэргэжлийн тамирчин болохоор шийдээд байжээ. (Тэгээгүйд нь бурхандаа талархацгаая.)

7. Түүний үзүүлбэрийг үзсэн хүн бүхэнд тэр нөлөөлж чаддаг.

“Тэр мөсөн талбай дээр маш хүчирхэг, шийдэмгий, хурдтай, эрч хүчтэй бас сэтгэл хөдлөл дүүрэн байдаг бол талбайгаас бууж, оноогоо хүлээхдээ тэр Винни Пухаа тэвэрч, уйлж, хамгийн зөөлөн хүн болчихдог. Түүний энэ эрс тэрс байдал нь түүнийг улам сэтгэл татам болгодог.” гэж хүмүүс ярьдаг. 

8. 2012 оноос Брайн Орсерын шавь болсон.

Ким Юнагийн дасгалжуулагч гэдгээр нь хүмүүс түүнийг сайн мэддэг байсан. Канадад бэлтгэлээ хангаж, Брайн Орсерын мундаг баг хамт олны тусаар тэрээр өөрийгөө улам нээж, өнөөг хүрсэн гэдгээ ч хэлж байсан юм.

9. 2011 онд болсон газар хөдлөлт, цунамид өртөх шахсан.

2011 онд Японд болсон газар хөдлөлтийн үеэр тэр голомттой ойрхон байсан ба мөсөн дээр бэлтгэлээ хийж байжээ. Газар хөдлөн, усны хоолойнууд задран буудах үед тэр ирний хамгаалалтаа ч зүүж амжилгүй талбайгаас зугтах хэрэгтэй болсон гэдэг. Гэр бүлийнхээ хамтаар гурав хоног хоргодох байранд байрлаж байжээ. Үүний дараа тэр хохирогчдод туслах хандивын мөнгө босгох үзүүлбэрүүдэд бусад уран гулгагч нартай хамт оролцож байв.

10. Тэр бага байхаасаа л Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчинтэй тэмцэж ирсэн.

Астматай хэрнээ уран гулгалтыг сонгож хичээллэж, орхилгүй явсан гэхээр түүний энэ спортод хэчнээн хайртайг харуулах биз ээ. Ковидын халдварын үе түүнд хамгийн эрсдэлтэй, хэцүү цаг үе байгаа ч тэр бэлтгэлээ зогсоогоогүй юм.

11. Бээжингийн олимп сэтгэл хөдлөлийн галзуу хулгана байх болно. 

Шагайн бэртлээсээ болоод сүүлийн үед тэмцээнд оролцож чадахгүй байсан Юзүрү Ханю өнгөрсөн сард бэлтгэл дээр дөрвөлсөн аксель гүйцэтгэсэн. Үүнийг одоогийн байдлаар тэмцээн дээр ямар ч тамирчин амжилттай хийгээгүй байгаа билээ. 

Тэгэхээр бид өвлийн олимпын өрсөлдөөн асар ширүүн байна гэдгийг хэдийнээ мэдрээд байгаа билээ. Фэнүүдийн хувьд залбирч, сэтгэл догдлолоор дүүрэн хүлээх л үлдлээ.

12. Тэр байж болох бүхий л шагналыг хүртэж, рекорд тогтоож, фэнүүдээ үргэлж гайхшруулсан ирсэн билээ. Энэ бичлэг танд үнэхээр таалагдана гэж найдаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
17 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
17 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
16
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Yuzuru's #1 fan 2022.02.01 66.181.178.201

Yaaaaa hair2 ♥♥♥♥♥♥♥

0 Хариулах


Зочин 2022.01.29 150.129.143.62

❤️❤️❤️

0 Хариулах