Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ХОБО ЖИБЭ | Ким, Канье хоёрын маргаан хурцдав, дуучин Ануг тайван орхи, Бэлла Хадидын сэтгэл зүйн асуудал хүүхэд наснаас үүдэлтэй


Канье Ким хоёрын салалт үзэшгүй муухай болж байна
#Эрчүүдминьдээ

Дурлал хайрын баяр дөхөж байхад амны бэлгэгүй мэдээ бичиж буйдаа хүлцэл өчье. Гэхдээ тэдний салалт үнэхээр дорвитой хов живийн болзол хангаж буй тул бичихээс арга алга даа. Хүмүүс энэ салалтыг муухай болж хувирахыг хүлээж байсан ч ийм муухай болно гэж хараахан бодоогүй байх.

Сар гаруйхны л өмнө чи минь наддаа буцаад ирээч гэж уйлах нь холгүй, Кимийн эсрэг гудамжинд байшин худалдаж авч байсан Канье экс эхнэрээ шинэ найз залуутайгаа жаргалтай байгааг хараад уур нь хүрч элдэв янзаар дайрч эхлэв. Эхлээд хүүхдүүдээ хардаггүй, асрагч нарт даатгачихаад өөрөө зугаалаад явж байдаг гэж ярьсан юм. Гүй өөрөө бас аав нь биз дээ, өөрөө юу хийж явдаг юм. Дараа нь ингэж ярив. “Би Кимтэй үерхээд удаагүй байхдаа түүний Рэй Жэйтэй хийсэн секс бичлэгийн эх хувилбарыг нь Рэй Жэйгээс очиж авч, Кимийн нэр хүндийг аварч байсан, би түүний төлөө маш их зүйл хийсэн, Ким надтай ингэж харьцах болоогүй” ухааны юм бичив. Би тэр бичлэгийг авч ирэхэд Ким баярласандаа уйлж байсан энэ тэр гээд өмнөх амьдралаар нь нээнтэглэх гэж оролдов. Үүнд Ким хариу өгөхгүй тэссээр байсан юм. Гэтэл хэд хоногийн өмнө Канье том охиныхоо Тик Ток бичлэг хийснийг үзээд, сошиал сүлжээнд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангасангүй гэж уурсав. Тэр ер нь л хяналтаас гарчээ хөөрхий.



Үүнд Кардашиан цухалдангуй хариу өгөхдөө “Салсан цагаасаа хойш би эрүүл харилцаа, хамтын шийдвэрээр хүүхдүүдээ тал талаас нь хамтран өсгөхийг хүсэж байсан. Харин Канье алхам бүртээ үүнийг боломжгүй болгож байна. Тэр бүх зүйлийг хянаж, манипуляци хийхийг оролдож буй нь тээртэй байна. Гэр бүлийн асуудлаа олонд дэлгэж, хувийн амьдралаа шившиг болгож дуусахаасаа өмнө өмгөөлөгчтэйгээ нухацтай ярилцаасай.” гэв. 

Харин экс нөхөр нь “чи намайг охины минь төрсөн өдрийн үдэшлэг рүү ч оруулаагүй, хүүхдүүдтэйгээ уулзахаар очиход хар тамхи хэрэглэсэн гэж худал гүтгэн, албадан шинжилгээ өгүүлж, мөн хулгайд сэрдэж, нэр хүндэд минь халдсан. Бас найзууд чинь чамайг миний эсрэг турхирч байна. Хөөе Трэйси чи битгий Кимийг миний эсрэг турхираад бай” гэжээ. Трэйси ч гэж хэнийн кк.

Нэгэн цагт хайр байсан л байлгүй, ямар замаар эргэхээрээ ийм токсик салалт болдог байна аа. Ер нь хараад байхад салалтыг зохицуулах тал дээр эмэгтэй хүмүүс арай илүү тэвчээртэй, ухаалаг байдаг уу үгүй юу? Гэж бодоод хэд хэдэн судалгаа харлаа. Эндүү бодоогүй л санж. Салалт дийлэнх эмэгтэйчүүдэд тайвшрал, эрх чөлөө мэт мэдрэгддэг бол эрчүүдэд урвалт, хууралт лугаа санагдаж, сэтгэл зүйн хүнд байдалд оруулдаг гэнэ. Энэ нь эмэгтэйчүүдийн сэтгэлийн хүч, уян хатан чадвар эрчүүдийнхээс арай илүү байдагтай холбоотой дүгнэлт гарчээ. Эрчүүд минь дээ, эрчүүд минь.

Дуучин Ануг тайван орхи
#Шударгаөрсөлдөөнхэрэглэгчийнтөлөөгазартхандахньэээ

Нэг эмэгтэй өөртөө таалагдаж, сайхан харагдахыг хүсэж, хичээжээ. Гэтэл хүмүүс үүнд нь дургүйцжээ. Ийм явдал дуучин Ану гэдэг эмэгтэйд байнга л тохиолдох юм. Түүнийг сав л хийвэл зургийг нь шэйрэлж, зурагтаар гарах тоолонд нь нүүр нүдээ засаж янзалсан гэж боорлодгийг анзаарч энэхэн хобо жибэгээ бичихээр шийдсэн юм. Өчигдөр уржигдархан хүмүүс энэ зургийг шэйрэлцгээгээд, нэг эмчийн гараар орсон гурав гэх зэрэг сэтгэгдэл бичжээ. 

Үүнийг үзээд ингэж бодлоо. Гоо сайхны мэс заслыг, үүнийг хийлгэсэн хүнийг үзэн ядах дараах шалтгаанууд байж болох юм.

Нэгт, тухайн хүн өөрөөс нь илүү үзэсгэлэнтэй харагдаж буйд дургүйцэх

Хоёрт, өөрөө мөн мэс засал хийлгэмээр байдаг боловч хийлгэх боломжгүй, тэгээд хийлгэсэн хүнийг харахаар уур нь хүрдэг

Гуравт, мэс заслаар гаднах төрхөө өөрчилсөн хүмүүс хуурамч гоо үзэсгэлэн бүрдүүлсэн тул энэ нь бусдыг хуурч байна гэсэн үг хэмээн бодож Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахыг хүсдэг


Ийм гурван шалтгаан байж болох юм. (Дутуу бичсэн бол уншигчид минь гүйцээх биз ээ)
Тэгэхээр эхний хоёр шалтгаан бол цэвэр атаархал маягийн юм даа. Харин гурав дахь шалтгаан бол атаархлаас ч долоон дор юм. Мэс засал бол хуурамч, хүн өөрийнхөө байгаадаа сэтгэл хангалуун байж, өөрийгөө хайрлах ёстой, хүүхэд залууст үлгэрлэл үзүүлэх ёстой гэх мэт сургаал айлдагчид минь ээ, өөрийнхөө хүүхдээ л сайн хүн болгож хүмүүжүүл, бас гаднах төрх нь хуурамч байлаа гэхэд ядаж л гаднаа ил юм даа, дотроо хуурамч хүмүүсийг яая гэж бодож байна? Хүний эрээн дотроо гэдэг дээ, хуурамч зүйлд дургүй бол тэдэнтэй тэмцэнэ үү дээ.

Зарим хүмүүс би нүүрээ засаагүй, нүдээ томруулаагүй, яг байгалаараа гээд бахархдаг. Амьдралыг өрсөлдөөн тэмцээн гэж ойлгодог мэт. Угтаа бол хүн бүхэн зүгээр л өөрөө өөртөө таалагдахыг л хүсдэг. Та гоо сайхны мэс засал хийлгэнэ үү, болино уу таны л хэрэг, хийлгэлээ гээд гэм нүгэл биш, хийлгээгүй гээд та илүү дээр нэгэн биш.

Кэмбрижийн Гүнгийн ахайтан Кэйт Миддлтоноос авахуулаад Холливуд, К Drama, К Pop ертөнц тэр чигтээ гоо сайхны мэс засал шүү дээ. Улаанбаатарт ч гэсэн нүд шүд, арьс үсээ засуулж өөрчлөөгүй, ядахнаа утас татуулж, филлер хийлгээгүй хүн олоход амархан биш л байх. Бусад хүн өөрт чинь гай болохгүйгээр оршиж байвал хамраа өндөрлөнө үү, хөхөө томсгоно уу, бразил өгзөгтэй болно уу, аргентин ташаа, чили гуя, папуа шинэ гвиней шилбэ хийнэ үү өөрөө л мэдэг дээ. Зүгээр л тайван орхи.

Бэлла Хадидыг гэр бүл, ойр дотных нь эрчүүд өөртөө итгэлгүй, бусдыг аялдан дагагч болгосон
#хүүхдийгшүүмжилбэлиймболно

Саяхан тэрээр “Victoria’s Secret Voices” подкастад орохдоо өөрийн он удаан үргэлжилж буй сэтгэл гутрал, түүний шалтгаан, мөн үүнтэйгээ тэмцэж буй тэмцлийн талаар нээлттэй ярьжээ. Өнөгрсөн хугацаанд түүний амьдралд байсан олон чухал хүмүүс Бэллад “чи бол хэн ч биш, чиний дуу хоолой чухал биш” гэдэг мэдрэмжийг өгдөг байсан тухай мөн дурсаж. Ялангуяа хүүхэд байхаасаа гэр бүлийн болон ойр дотны эрэгтэй хүмүүсээсээ тийм мэдрэмж маш их авдаг байсан нь хожим амьдралд болон хайр дурлалын харилцаа, ажил мэргэжлийн талбарт бусдыг аялдан дагагч, өөрийгөө умартан зөвхөн бусдад хайрлуулахын тулд, тэдний таалалд нийцэхийн тулд амьдардаг нэгэн болоход хүчтэй нөлөөлсөн гэж ярьжээ.

Сэтгэл зүйн, сексийн, ажил төрлийн ямар ч харилцаанд өөрийн гэсэн хил хязгаараа тогтоохгүй, аюулгүй байдал, тав тухаа бодохгүй зөвхөн бусдын юу хүссэнийг л хийж ирсэн гэнэ. Хүмүүс ч түүний сул дорой байдлыг ашиглаж, хортой харилцаа үүсгэж байсан. Гэвч тэдгээр хүмүүсээс хайр, анхаарал мэдрэхийн тулд эргэн эргэн очсоор байсан хэмээв. Ингэсээр сүүлдээ архаг мэдрэлийн ядаргаа, сэтгэл зүйн асуудалд орж, тусламж эрж эхэлжээ. Одоогоор өөртөө олж нээсэн хамгийн үр дүнтэй арга зам бол бясалгал гээд, бясалгал хийснээр зовнил, шаналгаат бодол мэдрэмжүүдийг хязгаарлаж, илүү дээр зүйлсэд анхаарах боломж олддог ба ингэснээр өөртөө юу хэрэгтэйг ойлгоход дөхөм болсон гэж ярив.

“All of Us Are Dead” жүжигчин залуу хаанахын хэн бэ?
#хэнюмбээхэнюмбэхэнюмбэхэнюмбэчи

Өмнөд Солонгосын зомби апокалипс цуврал  ‘All of Us Are Dead” -д баруун солгойгүй бүх зомбиг цохиж унагаад, ганцаараа гардан тулаанд ороод амьд гарч ирээд байгаа нэг залуу байгаа ш дээ. Наад залууг чинь хэн юм, хаанаас гараад ирэв гэж сонирхох хүн их байна. 1999 онд төрсөн узбек, солонгосын эрлийз энэ жүжигчин залуугийн нэр Пак Соломон ингэнээ. “Big Smile Entertainment”-ын жүжигчин, модел бөгөөд Узбекистанд төрөөд, таван настайдаа Солонгост нүүж ирсэн гэнэ. 2014 оноос хойш хэд хэдэн кинонд жижиг дүр бүтээсэн тэр энэ жилээс дебют хийж, ахлах сургуулийн күүл сурагчийн дүрээр маш хурдтай олонд танигдав. Кино гарснаас хойш арваад хоногийн дотор түүний инстаграм дагагчдын тоо 3.8 саяд хүрчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.05
Ники Минаж, Меган Ди Сталлион нарын хооронд юу болоод байна?
2
2023.03.09
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн...
3
2023.02.16
ХОБО ЖИБЭ | МGK араар тавьсан уу?, бидний шинэ краш Бэлла Рамсей, бас бус хүмүүсийн хэр...
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
6
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Munkzul min munkzul mine 2022.02.11 122.201.31.61

Munkzulaaaaa chi uneheer goy bichdii shuu, buh niitleliig ch unshnaa

0 Хариулах


Зочин 2022.02.10 192.82.65.64

Ene niitleliig bichsen hund big like, keep going

0 Хариулах


Gb 2022.02.09 202.126.89.197

Setguulchnee ysn medremjtei huurhun bichdin

0 Хариулах