Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Энэ сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай (+Валентины өдрийн хайрын зурлага)


Хоёрдугаар сар бид бүгдийн хувьд азтай эхэлж байна. Дээрээс нь гэгээн хайрын баяр тохиож байна. Хоёрдугаар сар төдийгүй баярын онцгой өдөр од эрхэс юу гэж шивнэснийг эндээс уншаарай. Амжилт хүсье!

Хонь


Шинэ мөрөөдлөө хэрэгжүүлэх цаг болжээ. Хамгийн том хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тань хангалттай хүрэлцэх эрч хүчийг энэ сар бэлэглэж байна. Тэнгэрийн вангийн нөлөөгөөр танд санхүүгийн гэнэтийн боломжууд гарч ирэх магадлалтай байна. Тусламж хэрэгтэй байгаа яг тэр үед нэгэн нууцлаг хүн ирж, таныг “аварна”.

Маш хөгжилтэй, зугаатай цаг мөчүүдэд биеэ бэлтгэ! Валентины өдөр завгүй ажлын хуваарь, уулзалт, гэрийн ажилтай байсан ч та энэ өдөр гарцаагүй гарна аа. Хэрэв хостой бол сэтгэл сэргэм сайхан үдшийг өнгөрүүлж, ойрын хэдэн жил тохиогоогүй болзоонд явна. Та өөрөө төлөвлөгөө гаргавал бүр ч амжилттай болно. Харин адал явдалд бэлэн байгаа ганц биечүүд өөрийгөө тодотгож, гоо үзэсгэлэнгээ харуулах бүхнийг хийгээд цагийг зугаатай өнгөрүүл. Танд бусдыг татах маш их чадвар байна. Сар таны хайр дурлалын харилцааг ивээж байгаа юм байна шүү, боломжийг алдав аа.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөрөөдөл, нөхөрлөл, ажил, хайр дурлал, хүүхэд, бүтээлч байдал, санхүүгийн ашиг

Үхэр


Та карьерын тал дээр энэ сард үнэхээр завгүй байх нь ээ. Амрах тухай бодож ч амжихгүй байж мэднэ. Бизнесийн амжилт, албан тушаал ахих, цалин нэмэгдэх боломж байна. Хоёрдугаар сарын 16-нд тохиох Тэргэл сар дотоод ертөнцийг тань гэрэлтүүлнэ. Танай хамаатан садны дундаас хэн нэгэн гайхалтай мэдээ задалж магадгүй. Энэ нь таныг аз жаргалаар дүүргэх болно. Таны хувийн амьдрал ч сэтгэл хөдлөм өрнөж магадгүй байна. Та яг хүссэнээрээ өөрийгөө илэрхийлж, ойлгуулж чадах нь.

Валентины өдөр “дотор” байх нь хамгийн өлзийтэй. Гадуур тэнээд л байж болохгүй нь ээ. Аятай тухтай газар олж, тэндээ үдшийг өнгөрүүлбэл харамсахааргүй өдөр болно гэдгийг амлаж байна. Лааны гэрэлд барих оройн зоог, халуухан хэрнээ дэггүй тоглоомууд, амралтын газар захиалаад оройжин кино үзэх… энэ бүхэн танд туйлын таатай байх болно. Хэрэв ганц бие бол найз нөхдөө уриад хамтдаа хундага “rosé” дарс уунгаа хөгжилтэй инээдмийн кино үзэж, хүссэнээрээ буу халаарай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Карьер, албан тушаал ахих, нэр төр, шагнал, боловсрол, гэр бүл, үл хөдлөх хөрөнгө, аз

Ихэр


Энэ сарын эхээр шинэ зүйл сурах, мэдэх нь танд гайхалтай мэдрэмж өгнө. Та сургуульд буцаж сурах, ямар нэг сургалтад явах, өөрийгөө хөгжүүлэх талаар бодож байвал энэ сар тун тохиромжтой. Хоёрдугаар сарын 14-нөөс боловсрол, ажил мэргэжилтэй холбоотой төсөл зэрэгт амжилттай байна. Хоёрдугаар сарын 16-нд тохиох Тэргэл сар таны сэтгэлийг өргөж, эрч хүчээр дүүргэх болно. Карьерын хувьд ч өсөх боломж байгааг бүү мартаарай. Гэнэтийн шагнал хүртэж магадгүй, эсвэл хийсэн хийсэн зүйл тань олон хүнд танигдаж магадгүй байна.

Валентины өдрийг ашиглаад хайртай хүнтэйгээ сайн ярилцаж, ойлголцоорой. Хэрэв та ойрын үед эмзэг, ааштай байгаа бол ойлголцолд хүрэх нь бүр ч чухал байж мэднэ. Ганц биечүүд гэнэтхэн хэн нэг хүнтэй сайн зохицно гэдгээ ойлгож магадгүй. Хайр дурлалын амьдрал энэ сарын турш таатай байна. Дотно харилцаа, гүн мэдрэмжүүд бүгд хоёрдугаар сард маш сайхан байж, од эрхэс таныг ивээлдээ авах болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Боловсрол, зааж сургах, харилцаа холбоо, хэвлэн нийтлэх, олон улсын бизнес, дотно харилцаа

Мэлхий


Ойрын үед орлогоо нэмэгдүүлэх боломж олноороо гарч ирэх магадлалтай байна. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа зөвлөгөө авах эсвэл шинэ нягтлан бодогч, ментороос тусламж хүсэж мэднэ. Энэ сард хайртай дотны хүмүүстэйгээ санхүүгийн асуудлаа хамтад нь шийдэх гарц олж магадгүй. Мөнгө, санхүүгийн тал дээр санаа зовниж байгаа бол бага зэрэг тайвширч, амьсгаа аваад эргэн тойронд гарч ирсэн боломжуудыг анзаар. Хайр дурлалын амьдрал хүсэл тэмүүлэл, догдлолоор дүүрэн байна. Харилцаатай байгаа хүн тань танд бүх хайраа зориулж, бүрэн дүүрэн мэдрэмжийг төрүүлэх болно.

Валентины баяраар таны харилцаа шинэ түвшинд гарч, илүү дотносох боломж байна. Хэрэв ганц бие бол үүнийгээ өөрчлөх үе ирэх нь. Энэ өдөр хайр дурлал, за бүр бүтдэггүй юм аа гэхэд бизнесийн сайн хамтрагчтай болох боломж гарч ирнэ. Ямар ч байсан амжилттай байна гэж мэд.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хөрөнгө оруулалт, татвар, зээл, мөнгө, амлалт, хайр дурлал

Арслан


Энэ сард таны хувьд амлалт хамгийн чухал зүйл байх нь Хайр дурлал, бизнес гээд юунд ч байсан бүхнээ зориулах шаардлагатай болно. Та хэн нэгэнтэй хүчээ нэгтгэх эсвэл хамтрах тухай бодож магадгүй. Харилцаа холбооны асуудал энэ сард чухал. Хамтран ажиллах, гэрээ хийхэд таатай байна. Хоёрдугаар сарын 16-нд тохиох Тэргэл сар танд бүх зүйлийг чин сэтгэлээсээ мэдэрч, ойлгох боломж олгож байна. Болзож буй хүнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх бөгөөд таны хүүхэд шиг хэрнээ алиа зан улам гялалзаж, өөрийгөө нээх болно. Хоёрдугаар сарын 17-ноос таны амьдралд мөнгө, хайр дурлал, мэргэжлийн талбар дээр гээд бүхий л амьдралд тань өсөлт, дэвшил ажиглагдах ба цаашид улам сайжирна гэдэгт итгэлтэй байж болно.

Валентины баяраар та супер завгүй байх нь. Таны экс гэнэтхэн залгаж, зурвас бичиж магадгүй. Хэрэв тэр гэнэт холбогдвол түүнийг яагаад экс болсон бэ гэдгийг дахин нэг сана. Буцаад уярч хайлж болохгүй шүү! Ганц бие, хостой эсэхээс үл хамааран туйлын завгүй байх учир энэ баярыг мэдрэх жаахан ч гэсэн цаг гаргахыг хичээгээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хайр дурлал, тууштай байдал, түншлэл, үйлчлүүлэгчид, гэрлэлт, оролцоо, хөгжилтэй байдал, өсөлт

Охин


Ажил мэргэжлийн хэтийн төлөв энэ сард онцгой сайхан байна. Хэрэв ажлаа солих гэж байгаа бол энэ сар танд шинэ, таатай ажил олоход тусална. Тиймээс анкетаа сайтар бэлдэж, ярилцлагад ороход бэлтгэлтэй байгаарай. Мөн танд сайхан ажлын саналууд ирж магадгүй. Энэ сар эрүүл мэндийн асуудлуудад ч тустай, сайнаар нөлөөлнө. Амьдралд тань нөлөөлж байсан хорт зуршил, эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч эхэлнэ. Шинэ хоолны дэглэм турших, шинэ эмчид үзүүлэх гэх мэт үүнд багтана. Таны зүрх сэтгэл биеийн эрүүл мэндтэй нэгэн адил чухал болохыг сана. Хайр дурлалын хувьд сайхан үе тохионо. Хостой эсвэл ганц бие гэдгээс үл хамаарч та дурлалын шинэ оч үсэргэж, харилцаа бүрэн дүүрэн байна. Хэрэв хостой бол хоёрдугаар сарын 17-нд хамтрагчаа маш гүнзгий мэдэрнэ.

Валентины орой та гайхалтай сайхан харагдана. Ганц бие бол шууд л гарч ор, бүжиглэ, дуул, шинэ хүмүүстэй танилц. Хэрэв хостой бол хамгийн анх яаж болздог байсан түүнийгээ дахин амилуулаарай. Хөгжилтэй сайхан оройг өнгөрүүлэхийг хүсье.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: ажил, эрүүл мэнд, хамт олон, дадал зуршил, болзоо, хайр дурлал

Жинлүүр


Жинхэнэ хайр таны замыг тосож байна шүү. Энэ сарын эхэнд та од эрхсийн нөлөөгөөр зүрх сэтгэлийг тань бүрэн эзэмдэх нэгэнтэй учрах магадлал байна. Хэрэв та харилцаанд байдаг бол хүүхэдтэй болох талаар ярилцаж, шийдвэр гаргаж магадгүй. Мөн сэтгэлээ дүүрэн байлгахын тулд бүтээлч ажлуудыг эхлүүлээрэй. Гэр бүлийн аливаа үл ойлголцлыг шийдэх боломж олдоно. Үл хөдлөх хөрөнгө, бизнестэй холбоотой асуудал дээр гэр бүлийн гишүүнтэйгээ зөрчилдөж байсан бол энэ асуудал ч жигдэрч эхэлнэ. Хоёрдугаар сарын 16-ны Тэргэл сар нөхөрсөг, гэр бүлийн дулаан харилцааг улам тэтгэнэ. Найзуудтайгаа уулзаж, цагийг хамт өнгөрүүлэх нь танд баяр баясал авчрах тул өөрийгөө жаргалтай байлгах бүхнийг хий.

Валентины орой та гэртээ эсвэл хамгийн тухтай байдаг тэр газраа цагийг өнгөрүүлээрэй. Хосоо урьж, эсвэл найзуудаа дуудаад цагийг зугаатай өнгөрөө. Тухтай байдал нэн түрүүнд!

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Болзоо, ажил хэрэг, аз жаргал, бүтээлч байдал, хүүхэд, үл хөдлөх хөрөнгө, гэр бүл, клуб

Хилэнц


Ойрын ирээдүйд та дотооддоо шинэчлэл, өөрчлөлт хийх болно. Сарын эхэнд танай гэр бүлд шинэ сайхан зүйлс тохиох болно. Жишээ нь, шинэ орон сууц хайх, шинэ гэрт орох зэрэг. Мөн таны ойр дотнын хүмүүс нүүдэл суудал хийж магадгүй нь. Хамаатан саднаас ирэх мэдээ чухал тул анхааралтай байгаарай. Хаврын эхэн үе учир хуучнаасаа салах, цэвэрлэгээ хийх зэрэгт анхаар. Бүхий л төрлийн харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарна. Гэрээ байгуулахад таатай үе. Түүнчлэн огт эргэлзэхгүйгээр шийдвэр гаргаж чадах үе ирж байна. Хоёрдугаар сарын 16-нд тохиох Тэргэл сар таны ажил, мэргэжлийг ивээнэ. Та мэргэжлийн талаасаа олны анхаарлын төвд орж магадгүй нь. Шагнал, урамшуулал, магтаал таныг хүлээж байж мэднэ. Энэ сард та алдар, нэр хүндийг мэдэрнэ.

Валентины оройг хөгжилтэй сайхан өнгөрүүлээрэй. Хамт оройн зоог барьж, дарс ууж, хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газраар яв. Та ихэнхдээ нууцлаг, дотогшоо байдаг ч энэ орой өөрийгөө хэн болохыг заавал харуул!

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэр бүл, үл хөдлөх хөрөнгө, хамаатан садан, бичих, багшлах, суралцах, гэрээ хэлцэл, харилцаа холбоо, алдар нэр

Нум


Харилцаа холбоог хамарсан гайхалтай үйл явдал хэдийд ч тохиож магадгүй байна. Та энэ сарын эхэнд ном бичих, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, подкаст эхлэх зэрэгт амжилттай байж магадгүй. Хоёрдугаар сарын 14-нөөс та ямар нэгэн гэрээ хэлцэл дээрх давуу талыг олж авна. Романтик хайр дурлалын асуудал Сугар гарагийн нөлөөгөөр сайжирна. Хайрттайгаа санхүүгийн асуудлаас болж санал зөрөлдөх магадлалтай. Хоёрдугаар сарын 16-нд тохиох Тэргэл сар таны гадаадад аялах төлөвлөгөөг дэмжинэ.

Валентины орой өөрийн хязгаарыг бүрэн тэл. Огт төсөөлөмгүй, онцгой зүйл хийх хэрэгтэй байна. Сайн бодож ол! Бусадтай ярилцах, бусдад аливааг өгүүлэх чадвар тань дээд цэгтээ байгаа тул ярих чадвараараа сэтгэлийг нь баясга. Бас адал явдал хайж, хийж үзээгүй зүйлээ туршаарай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: бичих, заах, суралцаж, илтгэх урлаг, технологи, аялал жуулчлал, хуулийн асуудал

Матар


Санхүүгийн аюулгүй байдалд ихээхэн анхаарна. Мөнгөний асуудалд ухаалаг, хариуцлагатай хандах үе ирж байна. Та урт хугацааны төсөл, зорилгодоо зориулж мөнгө хадгалах гэж байвал амжилттай хэрэгжинэ. Харилцаа холбооны бүхий л асуудалд од эрхэс туслах болно. Хэрэв та хамрагчтайгаа цуг шийдвэр гаргаж чадахгүй, эсвэл нэг нэгнээсээ холдож дөлсөн байдалтай байгаа бол харилцаагаа дуусгах дөхсөний дохио байж мэднэ. Хоёрдугаар сарын 16-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр амжилттай байгаа харилцаа улам бэхжих болно. Дотно харилцаа зүрх сэтгэлийг тань гижигдэх болно.

Валентины орой та олны анхаарлыг өөртөө татах тул сайхан бүхнээ харуулаад өг. Энэ орой юу ч хийсэн амжилттай байх учир хүссэнээ хийгээрэй. Гол нь өөрийгөө энхрийлж, сайхан хувцасла.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөнгө, төсөв, санхүүгийн аюулгүй байдал, гэрээ, үл ойлголцол, мэдрэмж, дотно харилцаа

Хумх


Ойлгомжгүй байсан зүйлс энэ сард учир нь олдож, цэгцрэх боломжтой байна. Сарын эхэн таныг гайхалтай угтана. Амьдралаа өөрчилж, ухаалгаар залах боломж бэлэн байна. Өөрийгөө сайжруулж, хувийн зорилгоо биелүүлэх таатай үе. Хоёрдугаар сарын 16-нд тохиох Тэргэл сар түншлэлд нөлөөлнө. Энэ үед та хэн нэгэнтэй харилцаагаа улам бэхжүүлнэ. Болзох, үерхэх, бүр сүй тавих, гэрлэх, хүүхэдтэй болох гээд юу ч тохиож болно. Хоёрдугаар сарын 17-ноос од эрхэс таныг ивээж, нэн түрүүнд санхүү, гэр бүл, үл хөдлөх хөрөнгийн асуудалд тань туслахаар хүлээж байна. Гэр бүлийн хүн тань гайхалтай бэлэг өгөх болно.

Валентины орой юу хийхээ хараахан мэдээгүй байж болох ч яваандаа тодорхой болж, төлөвлөгөө амархан гарч ирнэ. Гол нь эргэн тойрноо сайн анхаар. Гярхай ажиглаж чадвал гайхалтай үйл явдлын нэгэн хэсэг болно. Сонин содон эвэнтэд зоригтойгоор очоод үз.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Шинэ эхлэл, зорилго, хүсэл тэмүүлэл, харилцаа, амлалт, санхүүгийн гэнэтийн ашиг, гэр бүл

Загас


Сарын эхний өдрүүдэд амьдрал тань дэг журамтай, нам гүм, тайван өнгөрч магадгүй. Шинэ сарны нөлөөгөөр амсхийх, амрах хүсэл ихээр төрнө. Хэсэг ч болтугай утас, дэлгэц, техник технологиос хол амьдраад үзэхийг зөвлөе. Танд гайхалтай ашиг тусыг авчрах болно. Та болон танай найзын хооронд үүссэн үл ойлголцол шийдэгдэнэ. Хэрэв та хосын харилцаанд байгаа бол хамтын зорилго, тэмүүлэл нэгэн зүгт чиглэнэ. Заавал нэг мөрөөдөлтэй байх албагүй ч нэг нэгнээ дэмжиж, урамшуулж чадвал тэр хамгийн сайхан. Хоёрдугаар сарын 16-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр хамтран ажиллагсадтайгаа холбоотой том мэдээ олж сонсоно. Хэн нэгэн ажлаасаа гарч магадгүй байна. Мөн та ч ажлаасаа гарч, өөрийн бүтээлч талаа харуулахаар шийдэж магадгүй. Та гайхалтай шинэ боломжийн тухай олж сонсож ч мэднэ. Бэлтгэлтэй байгаарай.

Валентины орой та оюун бодлоороо холбогдож чадах хүнтэйгээ харилцаагаа илүү бэхжүүлнэ. Хэрэв хайр хайж буй ганц бие хүн бол олон сайхан хүнтэй танилцах боломжтой. Хэрэв хостой бол бусдад үлгэр жишээ болохоор сайхан Валентины баярыг хамт тэмдэглэнэ. Хүмүүст яаж тэмдэглэх ёстойг нь харуулаад өг!

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: амралт, зөн совин, ажил, эрүүл мэнд, нөхөрлөл, өрөвч сэтгэл, сэтгэлээ сэргээх



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
6 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.