Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

О.Чинбаяр: М.Горькийн сургуультай эхлүүлсэн хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ


Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч, МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн тэргүүн, орчуулагч, Хэл бичгийн ухааны доктор О.Чинбаяртай ярилцлаа. Ж.Жойсын “Үлисс”, “Дүблинчүүд”, А.Платоновын “Чевенгүр”, Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Г.Г.Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй”, Х.Хэссэгийн “Талын чоно”, А.Белыйн “Петербург” зэрэг дэлхийн сонгодог зохиолуудыг эх хэлнээ дуун хөрвүүлсэн гэдгээр нь уншигчид түүнийг хэдийнэ таних биз ээ. МОЭ-ээс энэ оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд зарлаад буй шилдэг өгүүллэгийн орчуулгын уралдаан болоод орчуулгын хөдөлмөрийн талаар түүнтэй ярилцлаа.  

-Энэ жилийн орчуулгын уралдаанаас ямар бүтээлүүд хүлээж байна вэ?

-Өмнө нь залуу орчуулагчид ямар хэлнээс түлхүү орчуулга хийж буйг тандах зорилготойгоор уг уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байлаа. Цар тахлаас болоод өнгөрсөн жил өнжсөн. Хамгийн гол нь залуучуудыг дэмжих үүднээс ямар нэгэн номонд бус часхийсэн нэг өгүүллэгт энэхүү шагналыг олгодог. Үр дүнд нь “Сонгодог өгүүллэгийн дээжис” нэртэй цуврал таван номыг эрхлэн гаргасан. Уралдаан тус бүрт 30-40 орчим залуу орчуулагч бүтээлээ ирүүлснээс боломжийн орчуулгуудыг нь редакторлаж эдгээр номуудыг өлгийдөж авсан даа. Манай залуучууд голчлон англи, орос, герман, турк, хятад, япон, солонгос, франц хэлнээс орчуулга хийж байна. Энэ жил орчуулгын уралдаанд насны хязгаар заагаагүй. Дэлхийд хэдийнэ танигдсан зохиолчийн бүтээлийг орчуулж өрсөлдөнө гэдэг орчуулагчийн шандсыг сорьсон үйл ажиллагаа юм. Нэгд, сайн зохиол сонгох нь чухал. Хоёрт, тухайн зохиолыг монгол хэлнээ буулгахад оновчтой найруулга, үгийн сонголт дээр анхаарах хэрэгтэй.

Эх хэлнээсээ гадаад хэл рүү төгс дуун хөрвүүлдэг уран зохиолын орчуулагч тун ховор доо. Тиймээс ерөнхий тогтсон жаягаар орчуулагч нар гадаад хэл рүү зохиол орчуулахдаа сайн хадмал орчуулга хийж, улмаар тухайн орны зохиолч түүнийг нь бүхий л талаар тордож гэмээнэ уншигчдад сайн орчуулгын бүтээл хүргэх боломжтой.

-Орчуулгын уралдааны зорилго нь орчуулагчдын нийгэм дэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа болов уу гэж бодож байна. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Мэдээж хэрэг санал нэг байна. Энэхүү уралдааны эрхэм зорилго нь орчуулагчдын нийгэм дэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Ердөө ганц часхийсэн өгүүллэг орчуулаад тэргүүн байр эзэлсэн хүнийг нэг сая төгрөгөөр байлж буй явдал нь өөрөө үүний тод томруун нотолгоо юм. Энэ жилээс бид уралдааныхаа цар хүрээг нэмэгдүүлэх үүднээс насны хязгаарлалт тавихаа больсон. Тиймээс орчуулга хийх хүсэл сонирхолтой, өөртөө итгэлтэй хүн бүрт манай уралдаан нээлттэй шүү гэж хэлмээр байна.

-Монголын утга зохиолыг дэлхийд таниулах, үнэлүүлэх тухай олонтаа ярьдаг ч хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг хэл рүү хэрхэн орчуулах тухай төдийлөн ярьдаггүй шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манайд гэлтгүй эх хэлнээсээ гадаад хэл рүү төгс дуун хөрвүүлдэг уран зохиолын орчуулагч тун ховор доо. Тиймээс ерөнхий тогтсон жаягаар орчуулагч нар гадаад хэл рүү зохиол орчуулахдаа сайн хадмал орчуулга хийж, улмаар тухайн орны зохиолч түүнийг нь бүхий л талаар тордож гэмээнэ уншигчдад сайн орчуулгын бүтээл хүргэх боломжтой. Нөгөөтээгүүр, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хувьд өөрийн улсын шилдэг бүтээлүүдийг гадаад хэлнээ орчуулж гаргах тал дээр төр засгийн дэмжлэгтэйгээр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Иймэрхүү орчуулгын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд Монголын зохиолчдын шилдэг бүтээлүүдийг гадаад ертөнц рүү гаргах бүрэн боломжтой болно. 

Эхний 50 хуудсыг орчуулж дуустал зохиол руугаа орох бие халаалт л хийгддэг байх гэж би ойлгодог. Түүнээс хойш тухайн зохиолоо мэдрээд ирэхээр аятайхан урсаад эхэлдэг билээ. Залуус маань орчуулгын хэлээ сайжруулахын тулд сайн орчуулгын бүтээлийг эх зохиолтой нь тулгаж суралцах нь хамгийн зөв арга юм.

-Та М.Горькийн сургуулийг утга зохиолын орчуулагч мэргэжлээр төгссөн. Орчин цагийн орчуулагчдын ихэнх нь утга зохиолын мэргэжлийн бус хүмүүс байгаа ажиглагддаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Утга зохиолын орчуулагчаар төгсгөж буй сургууль дотоодод байхгүй ч орчуулагч мэргэжлээр олон хүн төгсөж байна. Ажиглаад байхад, утга зохиолоос өөр мэргэжилтэй ч гадаад хэлтэй хүмүүс л сонирхлоороо орчуулга хийж байна. Тэдний хүсэл сонирхол нь давамгайлаад үндсэн мэргэжлээ орхиж улмаар уран зохиолын орчуулга руу орсон нь олон бий. Ийм сэтгэлтэй хүмүүсийн нуруун дээр Монголын өнөөгийн орчуулгын утга зохиол оршин тогтнож байна.

-Оросын орчин цагийн зохиолчид дунд А.Пушкин, М.Лермонтов, Н.Гоголь, Л.Толстой, Ф.Достоевский, А.Чехов зэрэг сонгодог зохиолчидтой эн зэрэгцэхүйц зохиолчид төрөх магадлал ер нь бий юу?

-Үүнийг цаг хугацаа л харуулна. Өдгөө Канадад амьдардаг Саша Соколовыг Оросын утга зохиолын хүрээнийхэн “амьд сонгодог зохиолч” хэмээн өргөмжилдөг. Уг зохиолчийн “Тэнэгүүдийн сургууль”, “Чонохой буюу үнэгэн харанхуйд” романыг нь миний бие чадан ядан орчуулсан. Тиймээс дээрх зохиолуудыг уншиж үзээд дүгнэлт хийх нь зөв болов уу.

-Орчуулагчдын нийтлэг алдаа нь тухайн зохиолчийн бичлэгийн арга барил, хэл найруулга болоод зохиолынх нь уур амьсгалыг мэдрэхгүй онцлогийг нь эвдэж өөрийнхөөрөө орчуулах байдал түлхүү юм болов уу хэмээн ажигласантай минь та санал нэгдэх үү?

-Эх зохиолыг орчуулгатай нь тулгаж байж л үүнийг мэднэ дээ. Залуу хүний хувьд орчуулгын уралдаанд оролцох нь өөрийгөө сорьж, цаашид хөгжих үүд хаалга нь нээгдэж байгаа л гэсэн үг. Тэдний нийтлэг алдаа нь найруулга, үгийн сонголт оновчгүй, шаардлага хангахуйц зохиолыг сонгож чадаагүй байдал анзаарагддаг. Залуус маань орчуулгын хэлээ сайжруулахын тулд сайн орчуулгын бүтээлийг эх зохиолтой нь тулгаж суралцах нь хамгийн зөв арга юм. 

-Булуу халсан үедээ тухайн орчуулгыг мэрийж дуусгах нь чухал байх. Тэгэхгүйгээр барин тавин орчуулга хийхэд тухайн зохиолоо сайн мэдэрч чадахгүй болов уу?

-Ер нь эхний 50 хуудсыг орчуулж дуустал зохиол руугаа орох бие халаалт л хийгддэг байх гэж би ойлгодог. Түүнээс хойш тухайн зохиолоо мэдрээд ирэхээр аятайхан урсаад эхэлдэг юм.

“Алтан-Өд”-ийн шалгаруулалтын журманд анхаарах асуудал бий. Зөвхөн МЗЭ-ийн гишүүд энэхүү уралдаанд оролцдог гэх ойлголт нийтлэг байгаа нь анзаарагдсан. Тиймээс цаашид зөвхөн орчуулагчдын ирүүлсэн бүтээлээс сонгон шалгаруулах уу, эсвэл тухайн жилд хэвлэгдэн гарч буй шинэ бүтээлүүд дээр судалгаа хийн шалгаруулж байх уу гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй санагдана.

-МОЭ-ээс ойрын хугацаанд төлөвлөсөн өөр ямар ажил байгаа вэ?

-МОЭ-ээс өнгөрсөн онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр төсөл хэрэгжүүлсэн. ГХЯ, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль болон “Мэргэн зон” ТББ-тай хамтарч “Оросын орчин цагийн өгүүллэгүүд” түүврийг монгол хэлнээ орчуулан уншигчдад өргөн барилаа. Уг түүвэрт М.Горькийн сургуулийг төгссөн 21 зохиолчийн бүтээл, мөн тус сургуулийг төгсөөгүй ч ид туурвиж буй дөрвөн зохиолчийн бүтээл багтсан. Оросын зохиолчдын бүтээлийг монгол хэл рүү орчуулах нь сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгдэж байна. Тиймээс оросын уран зохиол өнөөдөр ямар түвшинд байгаа нь уншигчид болоод судлаачдын сонирхлыг татаж байсан бөгөөд энэхүү түүвэр тэднийг оросын орчин цагийн утга зохиолтой танилцуулж буйгаараа ач холбогдолтой юм. Түүнчлэн монгол зохиолчдын бүтээл 1987 оноос хойш орос хэл рүү бараг л орчуулагдаагүйтэй адил байв. Тиймээс монголын 26 зохиолчийн бүтээлийг манай 17 орчуулагч дуун хөрвүүлснийг М.Горькийн сургуулийн зохиолч багш нар маань редакторлан Москвад хэвлүүлсэн. Д.Нацагдоржоос эхлээд өнөөдөр ч уран бүтээлээ туурвисаар байгаа Б.Догмид, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Т.Баянсан, Б.Золбаяр, Х.Болор-Эрдэнэ, Ц.Түмэнбаяр, Б.Баярсайхан, М.Уянсүх зэрэг зохиолчдын шилдэг өгүүллэгүүд уг түүвэрт багтсан. Нэг ёсондоо сүүлийн жилүүдэд бүрдээгүй том баг уг хоёр төсөл дээр ажилласан даа. Өгүүллэгийн түүвэрт бүтээл нь багтсан тэр олон зохиолчийн бүтээлийг орчуулагч болгон өөр өөрийнхөө арга барилаар орчуулсан. Одоогоор манай эвлэл Ардын уран зохиолч Т.Галсан гуайн нэрт дуун хөрвүүлэгч нартай хөөрөлдсөн “Орчуулагчийн жаргал, зовлон” хэмээх ярилцлагын номыг эрхлэн хэвлүүлэхээр ажиллаж байна. Уг номонд манай орчуулагч нараас анх удаа Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн СГЗ, нэрт дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн, СГЗ Го.Аким зэрэг нэр хүнд бүхий манай шилдэг орчуулагч нарын ярилцлага багтсан гэж хэлж болно. Орчуулгын уран зохиол сонирхдог хүмүүс болон залуу орчуулагч нарт уншихад сонирхолтой, орчуулгын үйлст нь хэрэг болохуйц ном гарна байх. Мэдээж хэрэг уншигч, дуун хөрвүүлэгчдийн уулзалтыг уг номын хурим дээр зохион байгуулах бодолтой байна. Түүнчлэн МОЭ-ээс зарласан орчуулгын уралдааныг дүгнээд сүүлийн шатанд шалгарсан шилдэг бүтээлүүдийг түүвэрлэн хэвлэхээр төлөвлөж байна. Энэхүү уралдааныг нэр бүхий компани, ТББ хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр оролцоно гэдэгт найдаж байна. Уралдаанд ирсэн шилдэг бүтээлийн түүврийг гармагц бүх оролцогчдоо урьж номын нээлт хийнэ. Тэр үеэр шагналтнуудаа тодруулна.

Мэдээж хэрэг их ажлын зав зайгаар М.Горькийн сургуультай эхлүүлсэн хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ. Эцэст нь онцлон хэлэхэд, М.Горькийн сургуульд элсэхийн тулд хамгийн гол нь авьяас, мөн орос хэлний мэдлэг маш чухал гэдгийг манай залуу уран бүтээлчид анхаарах хэрэгтэй юм.

-Та МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. Саяхан “Алтан-Өд” наадмын шилдэг бүтээлийг шалгаруулсан. Уралдаанд чамбай орчуулгын зохиол хэр олон ирсэн бэ?

-Энэ жилийн “Алтан-Өд” наадмын орчуулгын төрөлд Б.Гэрлээгийн орчуулгаар “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Г.Г.Маркесийн “Эзэнтний намар” ном шилдгээр шалгарсан. Дашрамд өгүүлэхэд “Алтан-Өд”-ийн шалгаруулалтын журманд анхаарах асуудал бий. Зөвхөн МЗЭ-ийн гишүүд энэхүү уралдаанд оролцдог гэх ойлголт нийтлэг байгаа нь анзаарагдсан. Тиймээс цаашид зөвхөн орчуулагчдын ирүүлсэн бүтээлээс сонгон шалгаруулах уу, эсвэл тухайн жилд хэвлэгдэн гарч буй шинэ бүтээлүүд дээр судалгаа хийн шалгаруулж байх уу гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй санагдана.

-Таныг МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон тул М.Горькийн сургуультай хамтарч ажиллах тал дээр томоохон ахиц гарах болов уу гэсэн найдлага зохиолчдод төрж байгаа болов уу?

-Мэдээж хэрэг их ажлын зав зайгаар М.Горькийн сургуультай эхлүүлсэн хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилнэ. Сүүлийн жилүүдэд чамгүй өргөжих хандлагатай байна. МЗЭ, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан явдал үүний нэг жишээ болов уу. Одоо тус сургуулийн III курст Э.Энхсаруул судлал шүүмжээр, I курст К.Ану яруу найргийн семинарт амжилттай суралцаж байна. Ирэх намраас Хөвсгөлийн нэг бүсгүй бас шүүмж судлалаар суралцах гээд бэлдэж байна. Дээд курст суралцаж буй хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг, П.Наранбаатар, зохиолч Х.Дуламсүрэн нар энэ зун дипломоо хамгаалах байх. Эцэст нь онцлон хэлэхэд, М.Горькийн сургуульд элсэхийн тулд хамгийн гол нь авьяас, мөн орос хэлний мэдлэг маш чухал гэдгийг манай залуу уран бүтээлчид анхаарах хэрэгтэй юм.

У.Чинзориг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.