Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ОХУ-ын ЭСЯ: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Оросын талын эрхийг Монголын ардчилагчид хасаагүй гэж найдъя


Өнгөрсөн сарын 24-ий өдрөөс Орос болон Украины хооронд дайн эхэлсэн билээ. Монголчуудын хувьд энэхүү нөхцөл байдалд ОХУ-ын эзлэн түрэмгийллийг дэмжсэн болон эсэргүүцсэн янз бүрийн хандлагатай байгаа юм. Тухайлбал, энэ сарын 1-нд Ардчилсан намын зарим гишүүд Сүхбаатарын талбайд "No war" жагсаалыг зохион байгуулсан ба мөн УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "No war" гэсэн бичиг бүхий лоозонг барьж суусан билээ. 

Харин өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яамнаас "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" хэмээх гарчиг бүхий дараах агуулгыг цахим хуудсандаа нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байв. 

Улмаар ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаа байрлуулсан дээрх нийтлэлтэй холбогдуулан С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд "Маш бүдүүлэг, дипломат ёсонд үл нийцэх, Веннийн конвенцыг зөрчсөн мэдэгдэл гаргасанд Ардчилсан нам, түүний нийт гишүүд гүнээ гайхан цочирдлоо" хэмээгээд ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдлийг бүхэлд нь Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал хэмээн үзэж буйгаа илэрхийлж, энэхүү үйлдэлдээ Ардчилсан намын нийт гишүүдээс уучлал гуйж, албан ёсоор тайлбар хийхийг шаардсан юм.

Тэгвэл өнөөдөр Оросын Элчин сайдын яамнаас Ардчилсан намын гишүүдэд хандан мэдэгдэл гаргалаа. Тухайн мэдэгдэлд "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Оросын талын эрхийг Монголын ардчилагчид хасаагүй гэж найдъя. Украин Улсын улс төрийн тогтолцоог тайлбарласан Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөх асан Р.Стоуны нийтлэл нь Монгол Улс, танай нам аль алинтай ч ямар ч холбоогүй. АНУ-ын улс төрийн зүтгэлтний хэлсэн үг нийтэлснийг Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, Венийн конвенцыг зөрчсөн үйлдэл боллоо гэж юуг үндэслэн дүгнэсэн бол? Гомдлын тань үндэслэлийг бид олж харахгүй байна. Дээрх үгэнд ийм зөрчил байгааг нотлох ганц нэг жишээг олж татна уу? Манай яамны үгэнд биш шүү. Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг Монголын Ардчилсан намын нэр бүхий гишүүд тэдгээрийн түвшинд үл зохих сонин үгээр тайлбарладаг тул АНУ-ын улс төрчийн дээрх ярилцлагад та бүхний анхаарлыг хандуулахаар болов.

Элчин сайдын яам монголын ардчилагчдын бодлогын талаар санал шүүмжлэл гаргах нь зохимжгүй гэж бүрэн ойлгож байгаа тул хэзээ ч тийм үйлдэл гаргадаггүй. Гэвч Ардчилсан нам, азаар тус намын бүх гишүүн биш ч гэсэн нэр нөлөө бүхий зарим нь Орос Улс, тус улсын эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээг тайлбарлах эрхтэй мэт дүгнэж, шуугиантай мэдэгдлийг хийдэг болсон.

Эрхэм хүндэт АН-ын удирдлагууд Оросын талын байр суурийг сонсохыг хүсвэл бид Монголын ардчилагчидтай өмнө нь үргэлж тайван, нөхөрсөгөөр уулзаж харилцдаг байсан шигээ дахин уулзаж Орос Улс Украин Улсын хувьд тодорхой арга хэмжээ авах болсон шалтгааныг тайлбарлахад бэлэн байна. Маш үнэмшилтэй, хүндэтгэн гэж үзэхээс өөр аргагүй шалтгаанууд бий дээ. Хэн ч хэзээ ч түр зуурын ашгийг хөөцөлдөж, үндэслэл шалтгааныг үл тоомсорлон цэргийн тусгай ажиллагааг эхлүүлдэггүй юм шүү" хэмээн дурджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хаха 2022.03.25 139.5.218.247

Хохирогчийн сэтгэхүйтэй оркууд юмыг дандаа өөр дээрээ тусгаж ойлгоно. Тоож харьцаагүй байхад тосож донгосно гэж энэдээ. Ашгүй нөгөө дүүл нь ч гэсэн нээх тоохгүй юм. ХаХа. Монгол хэлээрээ юмыг ойлгоод уншиж чадахгүй түргэдээд арай2 яаж ийм гаруудад санал өгдөг байна

1 Хариулах


Зочин 2022.03.27 202.126.90.15

Хүн бол хүн шиг юм бич жоохон хүүхэд ч чамаас дээр бичнэ. Ярих хэлэх үгээ бодож цэгнэж бай. Явсан газар болгондоо хараал урсгадаг хүнээс замын нохой ч тогтож ханилахгүй юм шүү

0 Хариулах