Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах МАН-ын 9 гишүүнийг нэрлэлээ


МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан одоогоос долоо хоногийн өмнө буюу 2022 оны гуравдугаар сарын 23-нд хуралдсан МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гарсан 32 тоот тогтоолыг өөрийн цахим хуудастаа өнөөдөр гарган ирж нийтэллээ. Энэхүү тогтоол ёсоор Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам болон УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, дэд сайд асан Ш.Лхамсүрэн нарыг өөрийн санаачлагаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгожээ. Эдгээр есөн хүн дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргахгүй бол МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасах юм байна.

Д.Амарбаясгалан МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон гэдгээ ийн нэр дурдан зарлав. Тэрбээр түүнчлэн “МАН авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байна” хэмээн цахим хуудастаа энэхүү тогтоолыг тайлбарлан бичжээ. Түүнчлэн “Хөгжлийн банкинд хуримтлагдсан 1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал Монгол Ардын нам, ард иргэдийн анхаарлын төвд байгаа билээ. Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо 2022.02.18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гарган, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан. Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон. Мөн хурлаар нэр бүхий 5 гишүүнийг намаас гарсанд тооцож, намын 5 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн” хэмээн мэдэгджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.