Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Грэмми хүртээгүй одод: Queen, Лана Дель Рей, ABBA, Кэти Перри


Грэммигийн түүхэнд олны хайртай Сиа, Лана Дель Рэй зэрэг уран бүтээлчид хэд хэдэн номинацид нэр дэвшиж байсан ч огт шагнал хүртэж байгаагүй гэвэл та итгэх үү? Тухайн цаг үеийн хамгийн авьяаслаг, шилдэг гэгдэх уран бүтээлчид нэр дэвшдэг Грэммигийн шагналыг хэн хэн хүртэж байгаагүйг сонирхуулъя. 

Хөгжмийн бүхий л урсгалыг хамруулж, мэргэжлийн хэмжээнд шүүдгээрээ Грэммигийн шагнал нэр хүндтэй. Грэммигийн шүүгчдийн бүрэлдэхүүн Pitchfork, Rolling Stone зэрэг сэтгүүлийн хөгжим судлаач, сэтгүүлч нараас гадна жирийн үзэгч, хөгжимчид гэх нийт 2000 гаруй шүүгчээс бүрддэг байна. 

ABBA – 1 удаа нэр дэвшиж, 0 шагнуулсан

Abba хамтлагийн “Dancing Queen” 2015 онд Грэммид шалгарахаар нэр дэвшсэн ч, хүртэж чадаагүй. Тэд 50 жилийн дараа “I Still Have Faith In You ”хэмээх шинэ цомог гаргаж, тус цомгоороо Грэммид нэр дэвшсэн ч, шагнал хүртсэнгүй.  

Queen – 4 удаа нэр давшиж, 0 шагнуулсан 

Нэрт Queen хамтлаг 1980-аад оноос хойш удаа дараа Грэммигийн шагналд нэр дэвшсэн. Тэдний “Bohemian Rhapsody” дуу Грэммигийн хүндэтгэлийн танхимд нэр дэвшиж байжээ. Түүнчлэн, тэд алдарт “We Will Rock You” дууныхаа клипийг гэртээ хийж байжээ. 

Блэйк Шелтон – 8 удаа нэр дэвшиж, 0 шагнуулсан

Америкийн кантри урсгалын дуучин Блэйк Шелтоныг олон хүн “The Voice” нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь танина. Тэрээр шилдэг цомог, шилдэг соло тоглолт, хамтарсан шилдэг бүтээл зэрэг кантри урсгалтай холбоотой бараг л бүхий л төрөлд нэр дэвшиж байсан ч үргэлж л Вилли Нельсонд ялагддаг нэгэн. 

Дайана Росс – 5 нэр дэвшиж, 0 шагнуулсан

Долоо дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслолд The Supremes хамтлагийн дуучин Дайана Росс нэр дэвшиж байв. Энтертайнер, жүжигчин Дайана Росс 2012 оны Грэммигийн насан туршийн шилдгүүдийн шагналд нэр дэвшсэн ч мөн л хүртээгүй байна. Гэсэн ч, тэрээр АНУ болон Английн хөгжмийн чартыг хамгийн олон удаа тэргүүлсэн хэмээн Гиннесийн номонд бичигдсэн юм. 

Бьорк – 15 удаа нэр дэвшиж, 0 шагнуулсан

“Hyperballad”, “Army of me” дуугаар нь олон хүн Исланд гаралтай дуучин Бьоркийг хайрладаг. Бьорк одоогоор есөн цомог бүтээсэн бөгөөд Грэммигийн шагналд 1994 оноос хойш нийт 15 удаа нэр дэвшжээ. Түүний 2017 онд хийсэн “Utopia” цомгийг 2019 оны Грэммигийн шагналд нөхөн нэр дэвшүүлж байжээ.

Busta Rhymes – 12 удаа нэр дэвшиж, 0 шагнуулсан 

Реппэр Busta Rhymes-г MTV дууныхаа дүрс бичлэгт визуал арт сайн ашигладаг хип хоп уран бүтээлч хэмээдэг. Тэр 1997 оноос хойш олон удаагийн Грэммигийн шагналд нэр дэвшсэн. Busta Rhymes “Look at me now” дуугаараа хамгийн хурдан хэмнэлт үглэлттэй реппэр хэмээн Гиннесийн номонд бичигджээ.

Жими Хендрикс – 2 удаа нэр дэвшиж, 1 шагнуулсан

Америкийн хөгжимчин, дуучин, дууны үг зохиогч Жими Хендрикс амьд байх хугацаандаа нэг л удаа Грэммигийн шагналд нэр дэвшиж байжээ. Тэрээр “The Star Spangled Banner” дуугаараа хөгжмийн контемпорари урсгалын шилдэг бүтээлд нэр дэвшсэн. 27 насандаа хорвоог орхисон Жими Хендриксийг насан эцэслэснээс 22 жилийн дараа Грэммигийн насан туршийн амжилтын шагналыг олгожээ.

Snoop Dogg - 16 удаа нэр дэвшиж, 0 шагнуулсан

Энэ жилийн Америк хөлбөмбөгийн Super Bowl-ын завсарлагааны тоглолтод Snoop Dogg ч “халааж” байна билээ шүү. Рэп хөгжмийн нэрт продюсер Dr.Dre түүнрүү залгахад Snoop Dogg итгэхгүй байсан гэдэг. Америкийн нэрт реппэр Snoop Dogg бие даасан 19 цомог, хамтарсан таван цомог олны хүртээл болгосон. Тэр 1994 оноос хойш Грэммид нэр дэвшжээ.

Кэти Перри – 13 удаа нэр дэвшиж, 0 шагнуулсан

“I kissed a girl” дуугаараа 2008 оноос өөрийн дэггүй занг харуулж ирсэн дуучин Кэти Перри 2009 онд анх Грэммигийн шагналд нэр дэвшжээ. Одоогоор зургаан цомог бүтээсэн түүний “Roar”, “Dark Horse” дуунуудыг Youtube-ээс 3 тэрбум удаа үзсэн буюу тус платформын хамгийн олон хандалттай дүрс бичлэгүүдийн нэгэнд тооцогддог.

Сиа – 9 удаа нэр дэвшиж, 0 шагнуулсан

Австрали гаралтай дуучин, найруулагч Сиа одоогоор нийт есөн цомог гаргажээ. Тэр мөн тооны удаа Грэммид нэр дэвшжээ. Түүнийг Crisp хамтлагийн гишүүн байсан гэдгийг хүмүүс төдий л  мэддэггүй. Тус хамтлаг 1990-ээд оны дундуур “Chandelier” бүтээлээ гаргаж байжээ. Хамтлаг тарснаар 1997 онд Сиа өөрийн карьерыг эхлүүлсэн юм.

Лана Дель Рэй – 6 удаа нэр дэвшиж, 0 шагнуулсан

Сэтгэл уярам, контральто хоолойт, үзэсгэлэнт дуучин Лана Дель Рэй одоогоор нийт найман цомог бүтээгээд буй. Түүнийг 2012 оны “Born to Die” цомог сүүлийн 10 жилд нөлөө бүхий цомгуудын нэг хэмээн үнэлэгддэг. Тэр 2014 оноос Грэммигийн шагналд нэр дэвшиж эхэлжээ. Түүнийг сонсогч нар нь “гангстер хэв маягтай Нэнси Синатра” хэмээн хочилдог.

Ники Минаж – 10 удаа нэр дэвшиж, 0 шагнуулсан

Грэммигийн түүхэн дэх шуугиан тарьсан, халуухан тоглолтуудын тоонд Ники Минаж багтдаг. Гэсэн ч дуулиан шуугианы эзэн реппэр бүсгүй Грэммигийн шагналыг гэртээ аван харьж байгаагүй л байна. Тэр одоогоор дөрвөн цомог бүтээжээ. Инстаграм дээр хамгийн олон дагагчтай реппэрийн тоонд Ники Минаж багтдаг. Түүний дууны үгэнд Ники Минажийн олон төрлийн дотоод хувирал тусдаг хэмээн хөгжмийн сэтгүүлчид дүгнэдэг.

Эх сурвалж: The Atlanta Journal-Constitution 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
3
1
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

nadad durlaagui bilguun 2022.04.05 66.181.166.178

selena gomez alga

1 Хариулах


Зочин 2022.04.05 202.55.188.38

Ter chin yg vnendee hooloi chadvar mash muu dandaa effect

0 Хариулах


Зочин 2022.04.07 202.126.89.235

Oorygol hicee

0


Unsy 2022.04.04 202.126.88.35

Ariana Grande alga

1 Хариулах


Зочин 2022.04.06 202.21.127.142

ariana grande grammy avsan.

0 Хариулах


Зочин 2022.04.05 202.55.188.38

Zsss zail

0 Хариулах