Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Гэгээ Муза" наадам зургаадугаар сарын 3-наас 10-ний өдрүүдэд болно


“Гэгээн Муза-16” олон улсын театрын наадам зургаадугаар сарын 03-аас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланка, Словени, Люксенбург, Грек улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцох аж. 

Нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдсэнээс 20 бүтээл хоёрдугаар шатанд шалгаран цомын төлөө өрсөлдөхөөр наадмын үндсэн таван төрөлд нэр дэвшиж байна.  Энэ удаагийн наадмын зочин шүүгчээр жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман, Грекийн Аристотелийн их сургууль болон Үндэсний театрын дэргэдэх драмын сургуулийн профессор, театр судлаач Саввас Патсалидис, Их Британийн театр, киноны жүжигчин, Люксенбургийн Fundmentals Monodrama наадмын уран сайхны удирдагч Стив Кариер нар урилгаар ирж ажиллахаар болжээ. Ингээд тус наадмын хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна. 

 Драмын жүжгийн төрөлд:

• “Анна Каренина” /Улсын драмын эрдмийн театр/

• “Гэм зэм” /Орфей театр/

• “Шар гэгээ” /Төв аймгийн “Монгол туургатан” театр/

Хөгжимт жүжгийн төрөлд:

•  “Нүдтэй наран тамга” /Дорнод аймгийн Хөгжимт драмын театр/

•  “Гоолингоо” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/

• “Хөх нар” /Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр/

• “Домог амилсан нутаг” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/

Хүүхдийн жүжгийн төрөлд:

• “Жангар” /Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр/

• “Тангарагт хаан” /Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр/

• “Гэрэл асаа” /Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр/

Нэг хүний жүжгийн төрөлд:

• “5+1=7” /Монгол/

• “Өглөөний цайны өмнө” /Монгол Улс/

• “Би Толгонай” /Оросын холбооны Буриад Улс/

• “Хурандаа бичиж байна” /Оросын холбооны Буриад Улс/

• “Нижинский” /Румын Улс/

• “Knots” /Итали Улс/

• “Untouched” /Шри Ланка Улс/

• “Fall again fly better” /Энэтхэг Улс/

• “Дарвин” /Энэтхэг Улс/

Хоёр хүний жүжгийн төрөлд:

• “Хүн гөрөөс” /Монгол Улс/

• “Сэтгэлд харвасан туяа” /Монгол Улс/

• “Is God a Taoist” /Энэтхэг Улс/

• “Flushed” /Гүрж Улс/

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
4 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
4 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.