Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

МЭЗЧ: Эдийн засгийн сорилт, боломж, төрийн бүтээмжийн талаар хэлэлцэв


Монголын эдийн засгийн чуулган "Шинэ сэргэлт" уриан дор өнөө, маргааш буюу дөрөвдүгээр сарын 7, 8-нд Төрийн ордонд болж байгаа билээ. Эдийн засагт тулгараад буй асуудлуудыг шийдэж, энэ удаагийн хямралыг аль болох хөнгөн давж гарах, цаашид цар тахлын энэ мэт нөхцөл байдал үүсэхэд бэлэн байхын тулд ямар өөрчлөлт шинэчлэлүүд хийх хэрэгтэй байгаа талаар хэлэлцэж байна. Одоогоор чуулганы хүрээнд яригдаад буй зүйлсээс тоймлон хүргэе.

Чуулганы эхэнд Дэлхийн банкны Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстивао Ковид-19 цар тахлын нөлөөгөөр ганц Монголын бус, дэлхийн эдийн засгийн тэлэлт мэдэгдэхүйц саарсан талаар ярив. Инфляц нэмэгдэж буйгаас шалтгаалан улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байгаа бөгөөд Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь зөв шийдвэр юм гэлээ. Монгол Улсын ДНБ-д экспортын эзлэх жин 57 хувь байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд түүхий эдээс ихээхэн хамааралтай Монгол Улсын экспорт, импортын дийлэнх хэсгийг түүхий эдийн нийлүүлэлт эзэлж буйг мөн цохон тэмдэглэв. Түүнчлэн дараах зүйлсийг онцоллоо. Үүнд: 

- Урьд хөршийн хил хаагдсан нь Монголын эдийн засагт хамгийн ихээр нөлөөлсөн хүчин зүйл. Улмаар Монголын эдийн засгийн өсөлт хоёр дахин буурч, импортын бараа бүтээгдэхүүний үнэ их өссөн. ОХУ-аас орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэ мөн өсөн нэмэгдэж байгаа нь нэн ялангуяа ХАА-н өртөг зардал өсөхөд хүргэж байна. 

- Нийгмийн халамж, дэмжлэгийг амьжиргаагаа арай ядан залгуулж байгаа хүмүүстээ хүргэсэн илүү үр дүнтэй байх байлаа. 

- Ажлын байрыг хамгаалж хадгалж чадсан боловч өрхийн бодит орлого буурч, улмаар хэрэглээ буурсан үзүүлэлттэй байна.  

- Монгол Улсын өрийн хэмжээ (своп хэлцлийг оролцуулбал) ДНБ-ий 80 хувьтай тэнцэж байгаа нь үлэмж их юм.  

- Монгол Улс одоогоор Ази, номхон далайн бүсийн хамгийн өндөр инфляцтай байна. Монголбанк "мөнгөний бодлогоороо дамжуулаад инфляцаа хазаарлах илүү зоримог алхам хийх шаардлагатай" нь харагдлаа. 

Эхний нэгдсэн хэлэлцүүлэг болох "Шинэ сэргэлтийн бодлого - Эдийн засагт үүсэж буй сорилт, боломж" хэлэлцүүлэгт оролцогчид эдийн засагт тулгараад буй голлох асуудлууд юу байна, түүнийг шийдэх ямар боломж байж болох талаас ярив. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн гуравдугаар сарын экспортын дүнг өмнөх оны гуравдугаар сарын экспортын дүнтэй харьцуулахад 700 сая ам.доллароор бага байгааг онцоллоо. 

MCS группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал Шинэ сэргэлтийн бодлогод эдийн засагт тулгараад буй сорилтуудыг оновчтой тусгасныг онцлоод, эрчим хүчний асуудлын талаар, тодруулбал одоохондоо эрчим хүчний ногоон эх үүсвэрт шилжих боломж хязгаарлагдмал байгаа талаар ярьсан юм. Түүнчлэн уул уурхай, дэд бүтцийн хөгжил Монголын улсын эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр байх төлөвтэй гэлээ. 

"Рио Тинто Монгол" компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нэн түрүүнд төрийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод явуулахын ач холбогдлыг онцолсон юм. 

Төрийн харьяаны байгууллагын бүтээмжийг сайжруулах, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг болон зарим ТӨХК-иудыг олон нийтийн эзэмшилд шилжүүлэхийн ач холбогдлын талаарх яриа багагүй өрнөв. Тухайлбал, “Төрийн бүтээмжийн сэргэлт: Авлига, хүнд суртал, төрийн өмчит компаний засаглал” сэдэвт салбар хэлэлцүүлгийн үеэр Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай хөрөнгийн биржийг нээлттэй хувьцаат компани болгох нь дэлхийн жишигт нийцэх, зохистой шийдвэр болно хэмээсэн юм.  Хэлэлцүүлэгт оролцсон, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төрийн өмчит компаниудтай холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг онцлов. 

Төрийн үйлчилгээг цахимжуулах нь авлигын асуудлыг шийдэхэд ихээхэн нэмэр болно гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээн хэлсэн үгэндээ "...эмнэлэгт хэвтэхдээ УИХ-ын гишүүнээр утасдуулдаг, 1-р сургуульд хүүхдээ оруулахын тулд хэн нэгэнтэй хоол иддэг гэх мэт бүх буруу соёлыг хална" гэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0