Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

UB.LIFE-ИЙН ТҮҮХҮҮД | Би ондоо байх тусмаа өөртөө итгэлтэй


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Жендэрийн тэгш эрх гэдэг аль нэгэн хүйсийн давуу байх тухай мэт боловч мөн чанарыг нь бодоод үзвэл “хүйсгүй” дэлхийн тухай мэт. Эмэгтэй хүн улс төрч, уурхайчин, гэрийн эзэгтэй гэх мэтээр хүн өөрөө хүсвэл ямар ч тодорхойлолттой болж болно. Нөгөөтээгүүр эрэгтэй хүн мэйк ап артист, хүүхэд асрагч, стилист гээд хүссэн бүхнээ хийх боломжтой цаг үе иржээ. Ер нь хэн ч хүйсээсээ хамааралгүйгээр хүссэн бүхнээ хийх эрх тэгш байдлыг бид онцгойлон анхаарах хэрэгтэй боллоо. 

Энэ удаагийн Ub.life-ийн түүхүүдээр нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдэхээр зорин ажиллаж буй хүмүүсийн яриаг хүргэж байна. Тэдэнд ямар мэдрэмж төрдөг бол? 


“Би бага насныхаа мөрөөдлөөрөө амьдарч байна. Манай эмээ барилгачин байсан, би гэр бүлийнхээ тав дахь үеийн барилгачин хүн. Хэзээнээс л манай салбарт эмэгтэйчүүд цөөхөн байсан. Би 2014 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Нэг үеэ бодвол салбарын ажилчдын харилцаа, хандлага эерэг, гоё болсон. Манай компани бас эмэгтэй ажилчдыг дэмждэг. Хүн аливаа ажлыг хийхэд хүйс, нас хамаагүй л гэж боддог. Салбартаа ондоо байх тусам миний өөртөө итгэх итгэл нэмэгдэж байгаа мэт санагддаг. Аливаа ажил угаасаа эхэндээ хэцүү л юм чинь, бууж өгөхгүй байх л хэрэгтэй тэгээд л болоо гэж боддог”

-Г.Бямбажаргал, эмэгтэй, барилгын инженер.

“Тодорхой цаг хугацаа бүрт, эмэгтэй хүн эрэгтэйчүүдтэй яг адил түвшний боломж олддоггүй, олдсон ч ажлыг нь үнэлдэггүй нийгэм байсан. Зөвхөн манай улсад ч биш дэлхийд жендэрийн тэгш бус байдал байсаар байна. Би уран бүтээлч хүн болохоор өөрөө цаг заваа зохицуулж чадвал дүрслэх, бүтээх чиглэлийн ямар ч хэв маяг, арга, төрөл рүү орох боломжтой санагддаг. Надад өөрөө загвараа зохион, гүйцэтгэл дээрээ ажиллах нь таалагддаг. Гоёл чимэглэл урлах процесс нь миний ур чадварыг сайжруулахаас гадна сэтгэлгээний хөгжилд их нөлөөлсөн санагддаг. Бидний хүйсээс хамаарахгүйгээр ямар ч зүйлийг хийж сурах нь эхэндээ хэцүү байдаг. Өөрийн хүсэлд хөтлөгдөн дуртай зүйлдээ цаг заваа зориулах нь ямар ч хүйсний хүнд шударга зүйл шүү дээ. Бид хүйсээсээ шалтгаалан ялгаатай биш, бид хувь хүн учир өөр байж, ондоо хөгжлийн замыг туулдаг гэж боддог.”

-Э.Цагаанцоож, эмэгтэй, үнэт эдлэлийн дизайнер, дархан

“Би ажлаа л хийж яваа эгэл багш боловч хүүхдийн эцэг эх дургүйцэх тохиолдол гарч байсан. Хүмүүс гайхаж хүлээж авдаг л юм. Их сургуульд манай ангид хоёрхон эрэгтэй оюутан байлаа. Тэгээд л хүүхдүүдтэй ажиллах хэрэгтэй мэт санагдаад л сонгосон. Би хүүхдүүдээс өөрөө их зүйл сурдаг. Хүүхдүүд мэдээж гэгээлэг, цагаахан. Гэхдээ надад хүүхэд томчуудаас илүү гярхай, ухаантай, мэдрэмжтэй санагддаг. Би хамгийн гоё ажлыг хийж байгаа гэж боддог. ”

-А.Чинбат, эрэгтэй, цэцэрлэгийн багш

“Эрэгтэй хүүхэд шиг харагддаг хэрнээ эмэгтэйчүүдийн гоо сайхны газар ажиллана гэхээр эхэндээ хүмүүс гайхаад, тээртэй хэцүү байсан. Би спортоор хичээллэдэг, хэн ч намайг хараад охин хүүхэд гэж хардаггүй тийм үед, Улаанбаатар хотод орж ирэнгүүтээ л гоо сайхны салбарт ажиллах болсон. Дөрвөн жил тууштай ажилласны үр дүнд одоо байнгын үйлчлүүлэгчидтэй, энэ чиглэлийн туршлагатай болсон шүү. Аливаа ажлыг хийхэд харагдах байдал, хүйс нээх хамаагүй гэж боддог. Сайхан харилцаатай, туршлагатай байх хэрэгтэй. Туршлагыг хүн өөрөө олж авна. Гол нь тууштай л байх хэрэгтэй”

-Тэнгис, нонбайнари (аливаа хүйсэнд харьяалагдах хүсэлгүй), гоо сайханч

“Эрэгтэй хүмүүс давамгай газарт ажиллахад ямар ч хувцас өмссөн шүүмжлэхгүй, ааш занд анхаарал хандуулахгүй, ажлаа л чаддаг байхыг шаарддаг гээд олон талын ашигтай санагддаг. IT-ийн салбарт эрэгтэйчүүд тусламж хүсэхэд ямар ч хүндрэл гарахгүй, хамтран ажиллахад таатай л байдаг. Үнэхээр хүсэж байгаа зүйл мөн бол дандаа сонирхол ялдаг санагддаг. Анх статистик, тоон анализ хичээл таалагдаад л "data science"  ангийг сонгосон. Дипломын ажлын дараа програм хөгжүүлэлтээр ажиллахаар шийдсэн. Ердөө нас эсвэл хүйсээс шалтгаалан тухайн салбарыг орхихоор шийдвэл харамсмаар шүү дээ.”

-Ц.Анударь, эмэгтэй, програм хөгжүүлэгч 

Хамгийн их уншилттай
1
2022.07.11
ФОТО: "Playtime 2022" наадмын ЗАГВАРЛАГ залуус / Өдөр /
2
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
3
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
холбоотой мэдээ
1
2022.04.04
ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон: Монголын залуу үе өөрчлөлт шинэчлэл хийж чадна гэдэг...
2
2022.03.30
ТООН МЭДЭЭ | Бид тийм ч ялгаатай биш
3
2022.03.28
Humans of UB | Ялгаатай байдлыг яагаад чухалчлах хэрэгтэй вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
3
4 өдрийн өмнө
Олны хайрыг хамгийн ихээр татсан 15 алдартан гэр бүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.