Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөрийгөө хайрлан, дотогш өнгийх 21 өдрийн ТӨЛӨВЛӨГӨӨ


Хэзээ хамгийн сүүлд зав чөлөөтэй ганцаараа суусан бэ? гэж Монтений "Зав чөлөөний тухайд" эсээнд өгүүлснийг уншлаа. Хэзээ билээ? Үргэлж л хийх ёстой ажил, уулзахаар цаг товлосон найзууд, үзэхээр хадгалсан цуврал, уншина гэж өөртөө амласан номуудаар хүрээлүүлж ирсэн ч хэзээ би өөртэйгөө ганцаараа байлаа? Бусдад цаг гаргаж, уулзаж чадаагүйдээ уучлал гуйж, шинэ үүрэг даалгавар өөрөө өөртөө зохиож, байнга л шинэ зүйл эхлүүлэх хэр нь өөрийгөө хайрлах зав гаргадаггүйгээ огтхон ч анзаараагүй байна шүү дээ. 

Тэгэхээр хамтдаа өөрийгөө хайрлан, зүрх сэтгэл рүүгээ өнгийх 21 өдрийн төлөвлөгөө гаргацгаая. 

Өдөр 1. 

Эхний өдөр өөртөө 1 цаг гарган, юу ч хийлгүй зөвхөн өөрийнхөө бодлыг чагнаарай. 


Өдөр 2. 

Өөрийгөө толинд хараад хамгийн дуртай, хайрладаг 3 зүйлээ нэрлээрэй.

Өдөр 3. 

Өдөр тутам явдаг зүгээсээ арай өөр зүгт, хүн багатай газар очин гүн гүнзгий амьсгал аваарай. 

Өдөр 4. 

Сэтгэл зовоосон асуудал, байнга бодож санаагаа чилээдэг зүйл байгаа бол энэ өдөр нэг тийш нь цэгцлээрэй. Гарах шийдэл хайж, мэдрэмжээ илэрхийлж, яагаад ч шийдэж чадахааргүй зүйл бол сэтгэлээ амраасан нь дээр. 

  

 Өдөр 5. 

Өнөөдөр өөртөө зориулан хайрын захидал бичээрэй. Хамгийн сайхан талуудаа эргэцүүлж, амьдралд яагаад хайртай, юу нь сэтгэл хөдөлгөдөг талаар чин сэтгэлээсээ бичээрэй. 

Өдөр 6.  

Дурсамжийн өдөр. Хамгийн аз жаргалтай дурсамжаа өнөөдөр эргэн санаарай. Тэгээд хайрлаж нандигнах дурсамжтай байгаадаа талархаарай.

 Өдөр 7. 

 Энэ өдөр өөртөө цаг гарган эргэн тойрноо ажиглахад зарцуулаарай. Шувуудыг жиргээг чагнан, нар мандахыг харах эгэл энгийнээс аз жаргалтай дулаахан мэдрэмж авахыг хичээгээрэй.

Өдөр 8. 

Хаа нэг тийшээ аялалд гарцгаая. Багахан өдрийн цай хоол бэлтгээд ойрхон салхинд гараарай. Өдөр тутмын хэв маягаа багахан өөрчлөхөд л юмс огт өөрөөр мэдрэгддэгийг санаарай.

Өдөр 9. 

Ганцаараа явах өдөр. Хаа нэг тийшээ явахын тулд, гадуур хооллохдоо, дуртай киногоо театрт үзэхдээ заавал хэн нэгнийг хайдаг уу? Тэгвэл энэ удаа дуртай бүхнээ ганцаараа хийгээрэй.

Өдөр 10.

"Би яагаад гунигладаг вэ?", "Ямар үедээ хамгийн гунигтай байдаг вэ?" гэж өөрөөсөө асуугаарай.

Өдөр 11. 

Хамгийн дуртай амттанаа өөртөө зориулан аваарай.

Өдөр 12. 

Байгалийг ажиглах өдөр. Цастай, бороотой, салхитай, нартай, намуухан өдөр аль нь ч бай зүгээр л цонхоороо харан одоо цагийг мэдрэх гээд үзээрэй. 

 

Өдөр 13. 

"Юу ч хүлээхгүй"-д суралцаарай. Хэн нэгнээс юу ч хүлээж, хүлээлтэд хүрээгүйгээс шаналдаг бол энэ өдөр юу ч хүлээхгүй байхуйд суралцаарай.

Өдөр 14. 

 Өөртөө хайртай хүн хорвоо дэлхийг ч хайрладаг гэдэг. Өнөөдөр эргэн тойрноо ажиглан, тусламж хэрэгтэй нохой мууранд багахан тус хүргээрэй.

Өдөр 15.  

Хамгийн сүүлд хэзээ өөрийн хувьд хамгийн хөгжилтэй зүйлийг хийсэн бэ? Энэ өдөр түүнийгээ хийгээрэй.

Өдөр 16. 

Хамгийн сүүлд хэзээ хамгийн дуртай хоолоо идсэн бэ? Өнөөдөр орой дуртай хоолоо хичээнгүйлэн хийж идээрэй. Амттай хоол сэтгэл сэргээхийн зэрэгцээ сайхан амралт болох болно.

Өдөр 17. 

Хайртай хүнтэйгээ ярилцах өдөр. Өөртэйгөө ярилцдаг шигээ илэн далангүй, үнэнээр ярилцаж чадах сайн найзтай байх нь хамгийн сайхан билээ.

Өдөр 18. 

Таны ганцаараа хийж байсан хамгийн сайхан зүйл юу вэ? Бусдад харуулах албагүйгээр ганцаараа мэдэрсэн аз жаргал тань юу вэ? - Энэ асуултыг өөрөөсөө асуугаарай.

Өдөр 19. 

Өнөөдөр өөртөө зориулан удаан хугацаанд хүссэн дуртай зүйлээ аваарай.

Өдөр 20.

Та өөрийгөө ямар хүн гэж боддог вэ? Түүнийгээ жагсаан бичээрэй. Тэгээд ойр дотны 5 хүнээсээ энэ асуултыг асуун хэр таарч буйг хараарай. Өөрийгөө хангалттай үнэнээр илэрхийлж чаддаг болов уу?

Өдөр 21. 

Өөртөө баримтлах зарчмуудыг энэ өдөр тодорхойлоорой. Өөрийгөө ойлгон, ямар үед ямар зарчим баримтлах, өөрийгөө бусдаас юугаараа ялгаатай талаар эргэцүүлээрэй. 

 

Illustrations: Brian Rea


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
9 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.04.21 66.181.176.111

https://www.youtube.com/watch?v=ue07acmWGNY

0 Хариулах