Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дахин хоёр бөхөөс допинг илэрч, тэд гэм буруугаа хүлээлээ


Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авсан юм. Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д иржээ. МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, харин хоёр шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн аж. 

ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөхчүүд хөдөө явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авчээ. Тэд хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдаж, гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд тавдугаар сарын 02-ны өдрийн ээлжит хурлаар танилцуулсан ажээ.

Сануулахад, хамгийн сүүлд Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаар допинг давтан хэрэглэсэн Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, мөн допинг хэрэглэсэн аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг 4 жилээр түдгэлзүүлсэн билээ. Өмнө нь допинг хэрэглэсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийтгэл оногдуулдаг байсан бөгөөд ингэхдээ тухайн бөхчүүдийн барилдах эрхийг нэг эсвэл хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлдэг байсан. Тухайлбал, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарын барилдах эрхийг нэг жилээр түдгэлзүүлж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Миягино дэвжээ Исэгахама дэвжээтэй нэгдлээ
2
22 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
3
23 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.