Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Амьд байсан өндөр настныг нас барсан хэмээн андуурч, морг руу илгээсэн байжээ


Шанхай хотын асрамжийн газрын өндөр настныг амьд байсныг мэдэлгүй уутанд хийн шарил хадгалах газар руу ачсан явдал Хятадын олон нийтийг ихээхэн бухимдуулаад байна. 

Шарил хадгалах газрын ажилчид бололтой хоёр хүн ууттай цогцсыг машинд хийж байгаа бичлэг өнгөрөгч ням гарагт цахим сүлжээгээр цацагдсан юм. Төд удалгүй ажилчид уутыг онгойлгон нэг нь өндөр настныг амьд байна гэж хэлэх нь бичлэгт үлджээ. Эл бичлэг цацагдсан даруйдаа шуугиан тарьж, олон нийт цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлж эхэлсэн байна.

Шанхай хотын Путуо дүүргийн албаны хүмүүс даваа гаригийн орой уг хэрэг гарсныг баталж, өвчтөн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал тогтвортой байна гэж мэдэгджээ. Түүнчлэн бүдүүлэг алдаа гарган өндөр настай өвчтөнийг морг руу шилжүүлсэнд буруутган орон нутгийн иргэний асуудал эрхэлсэн орлогч дарга, асрамжийн газрын дарга зэрэг дөрвөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, нэг эмчийн эмчлэх эрхийг цуцалжээ. 

Гуравдугаар сард эхэлсэн ковидын дэгдэлтийн улмаас 25 сая хүн амтай Хятадын Шанхай хотын хөл хорио зургаа дахь долоо хоногтоо хатуу хөл хорионд байгаа юм. Иргэдийг гэрээсээ гарахыг хориглосоор байгаа ба ковидын халдвар авсан, хавьтал болсон хүмүүсийг улсын харьяа хорио цээрийн төвд тусгаарлаж байгаа аж. Гэвч Шанхай хотын удирдлагууд ковидын тархалтыг хяналтандаа оруулж чадахгүй байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.  

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.