Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Doctor Strange in the Multiverse of Madness"-г үзэхээсээ өмнө мэдвэл зохих 6 ЗҮЙЛ


Марвелийн фенүүдийг удаан хүлээлгэсэн "Doctor Strange in the Multiverse of Madness" нээлтээ хийхэд бэлэн болжээ. Шинэ ангийг үзэхээсээ өмнө бид юуг мэдэх хэрэгтэй гээч? 

(Нийтлэлд "spoil" агуулаагүй болно   )

1. Марвелийн анхны "аймшгийн" төрөлд хамаарах кино. (Бага насны хүүхдүүдтэйгээ үзэх хэрэггүй.)

Найруулагч Сэм Раими шинэ киног "Марвелийн анхны аймшгийн төрөлд хамаарах элементүүд бүхий кино" тухай мэдээлжээ. Кино "PG-13" ангилалтай тул 13-оос доош насны хүүхдүүд үзэхийг хориглох юм. 

2. Киног бүрэн ойлгохын тулд зарим цувралуудыг үзэх хэрэгтэй.

Кинонд "Spider-Man: No Way Home"-ийн дараах үйл явдлыг харуулах бөгөөд Марвел студийн өнгөрсөн онд цацсан "WandaVision", "Loki", "What If?" зэрэг богино цувралын ертөнцүүд холбогдох юм. Тэгэхээр ямартай ч шинэ киног бүрэн ойлгохыг хүсвэл нэр дурдагдсан кинонуудыг үзэх хэрэгтэй. 

3. "Хүн-Аалз" киноны найруулагч Сэм Раимигийн бүтээл

Киноны найруулагчаар 2002 оны буюу анхны "Хүн-Аалз" киноны найруулагч Сэм Раими ажилласныг онцлууштай. "Хүн-Аалз"-ын 1,2,3-р ангийг тэр найруулсан бөгөөд "Doctor Strange 2" нь түүний 2013 оноос хойш найруулсан анхны бүтээл. Энэ хугацаанд кино продьюсерийн ажилд тэр төвлөрсөөр иржээ. 

4. Кино 2 кредит хэсэгтэй

Кредит хэсгийг хүлээн догдлон суудаг Марвелийн фенүүд байна уу? Тэгвэл 2 хэсэг байгаа гэнэ шүү. Дуустал нь тэвчээртэй хүлээх нь дээ... 

Кредит хэсэгт  "Doctor Strange 3"-ийн хэсгээс гарах нь тодорхой болоод байна. 

5. Шинэ кинонд хүн бүрийн төдийлөн мэдэхгүй шинэ дүр гарна. Тэр хэн гээч?

Трейлерт гарсан шинэ дүрийг анзаарсан уу? 16 настай Америк Шавез гэх дүр нь анх 2011 оны "Vengeance #1" комикт дүрслэгдсэн бөгөөд Марвелийн анхны ЛГБТИК, латин-америк гаралтай дүр юм. Тэр гайхалтай нисэх ур чадвартай бөгөөд тэсвэр тэвчээр, хүч чадлаараа хамгийн хүчирхэг залуу өшөө авагчдын нэг болжээ. 

6. Өөр бусад шинэ дүрүүд ч бий. 

Brother Voodoo, Nightmare, Mordo зэрэг Марвелийн шинэ дүрүүд анх удаа Марвелийн кинонд дүрслэгдэх болно. Хэрвээ киноноос өмнө тэдний тухай мэдэхийг хүсвэл дэлгэрүүлэн судлаарай~~~

7. X-Men, The Fantastic 4, Deadpool...

Кино багаас албан ёсоор мэдэгдээгүй ч эдгээр киноны баатрууд мульти ертөнцөд нэгдэх талаар дуулиан дэгдээд буй. Хүлээлттэй байхад буруудахгүй нь... 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
2
21 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
23 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
4
1
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.