Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Амбер Херд гэрчийн мэдүүлгээрээ Жонни Деппээс болж сэтгэл зүйн эмгэгтэй болсон гэжээ


Жонни Депп экс эхнэр Амбер Хердийг 2018 онд "Washington Post" сонинд өгсөн нийтлэлдээ нэр хүндийг нь гутаан доромжилж, гүтгэсэн хэргээр шүүхэд өгөн 50 сая ам.долларыг нэхэмжилж буй. Харин Амбер Херд өөрийг нь гүтгэсэн хэргээр 100 сая ам.долларыг эсрэг талаас нэхэмжилсэн юм. Тэдний шүүх хурал энэ сарын 19-нд эцэс болох бөгөөд өчигдрөөс эхлэн Амбер Хердийн талаас гэрчийн мэдүүлэг өгч эхэлжээ.

Тэр мэдүүлгээрээ Жонни Депптэй анх уулзсан сэтгэл хөдөлгөм мөчийнхөө тухай дэлгэж "нисэх мэт" дурласан гээд уулзаж эхэлсэн эхний хэдэн сар зүүд мэт аз жаргалтай өнгөрсөн гэжээ. Мөн Жонни Деппийг шивээсийнхээ тухай ярихад нь инээхэд өөрт нь анх гар хүрэн алгадсан, удалгүй түүнийг байнга хүчирхийлэх болж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь нэмэгдэж, тэгэх тоолондоо цохиж, зодон, түлхэж, алгадаж, мөрдөн мөшгөж, хардаж, өөртэй нь сээтгэнэсэн нэг эмэгтэйн бугуйнаас нь чангаан дарамталсан гэжээ. 

Сэтгэл судлаач Даун Хьюз тэдний харилцаанд дүн шинжилгээ хийж, Жонни Деппийг хэт их хардах эмгэгтэй, Амбер Хердийг жүжигчин Жэймс Франкотой удаа дараа хардсаныхаа улмаас бие сэтгэл зүйн хүчирхийлэл үйлддэг байсан гэжээ. Амбер Херд мөн Жонни Деппээс болж байнга айж түгших, өөртөө гутрах, биеэ хянаж чадахгүй болох сэтгэл зүйн эмгэгтэй болсон гэж мэдүүллээ. 

Жонни Депп, Амбер Херд хоёрын дуулианаас ил болсон БҮХ МЭДЭЭЛЭЛ

Эх сурвалж: Independent.co.uk 


 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
1
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.