Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Яг одоо дэлхий даяар трэнд болж буй Netflix-ийн 8 ЦУВРАЛ


Шинэ сонирхолтой цуврал эхлүүлэхээр хайж байна уу? Яг одоо дэлхий дахиныг байлдан дагуулж буй шилдэг Netflix-ийн цувралуудаас сонголтоо хийгээрэй.

1. Ozark: Season 4

Гэмт хэрэг, триллер төрөлд хамаарах "Ozark" цувралын шинэ бүлэг 8 долоо хоногийн турш үзэлтээрээ тэргүүлж байна. Санхүүгийн төлөвлөгч Марти гэх эр гэр бүлээрээ Чикагод нүүн ирж буйгаар өрнөх уг цувралын эхний бүлэг 2017 онд цацагдсан бөгөөд эхний бүлгүүд нь ч Netflix-ийн топ-уудын жагсаалтад багтсаныг онцлууштай.

2. Selling Sunset: Season 5

Лос Анжелесийн дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаний агентууд хувийн амьдрал, мэргэжлийнхээ тухай "амьд"-аар оролцдог Америкийн реалити шоу. 

3. Anatomy of a Scandal: Limited Series

Ижил нэрт романаас сэдэвлэсэн триллер антолог. Цацагдаад сар хүрээгүй ч 30 сая цаг үзэлттэйгээр дээгүүрт жагсжээ. Улс төр, сэтгэл судлал, хууль эрх зүй гэх мэт "хүнд" сэдвүүдийг тойрсон алдартай хэргүүдийн эргэн тойронд үйл явдал өрнөнө. 

4. Bridgerton: Season 2

1800-аад оны үед үйл явдал нь өрнөх хамгийн романтик бүтээлийн нэг гэгдэж буй "Bridgerton"-ий 2-р улирал нь цацагдсан даруйдаа англи хэл дээрх хамгийн өндөр үзэлттэй цуврал болсон. Романтик, догдлом, драма, сэтгэл хөдөлгөм эргэлтүүдэд дуртай бол танд таалагдана. 

5. Heartstopper: Season 1 

Өсвөр насны Чарли, Ник нар дотно нөхөрлөх бөгөөд удалгүй тэдний харилцаа энгийн нөхөрлөлөөс ч гүн гүнзгий болохыг тэд ойлгоно... Imdb дээр 9.0 оноотой бүтээл. 

6. Conversations with a Killer: The John Wayne Gacy Tapes: Limited Series

Бодит гэмт хэргийн ул мөрийн дагуу гэмт хэрэгтнүүдтэй ярилцан бүтээдэг цуврал. Шинэ хэсэгт хагас цагаар алиалагчаар ажилладаг эрийн аймшигт түүхийг өгүүлэх болно. 

7. Grace and Frankie: Season 7

Хоёр нөхөр нь хоорондоо хайр сэтгэлтэй болж гэрлэх гэж буй "гайхам" мэдээгээр эл цуврал эхэлнэ. Нөхрүүдээ алдсан, нас гарсан хоёр эмэгтэй хачин жигтэйгээр нөхөрлөж, сонирхолтой адал явдал туулах болно. 

8. The Ultimatum: Marry or Move On: Season 1

Болзооны реалити шоу нэвтрүүлгүүдээс ялгаатай нь тэд аль хэдийн гэрлэсэн хосууд. Нэвтрүүлгийн үеэр хайр сэтгэлээ сорьж, өөр бусадтай болзох бөгөөд эцэст нь тэд гэрлэсэн хэвээр үлдэх болов уу, эсвэл шинэ учрал үүсгэх болов уу? 

Эх сурвалж: Netflix

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
13 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.