Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Даруухан бөгөөд ухаалаг хүнийг таньж болох 17 зан чанар


Нийгэм даяараа өөрийгөө гайхуулан "онгирч", гоё сайхан талаа бусдад харуулах болсон өнөө үед төлөв даруухан бөгөөд ухаалаг хүнийг хэрхэн таньж болно гээч?

#1. Тэд онгироо биш

Тэдэнд өөрсдийн эд хөрөнгө, амжилт, ажил амьдрал зэргээрээ онгироод байх сонирхол огт байдаггүй. Даруу хүмүүс өөрийн амжилтад бус бусдын амжилтад чин сэтгэлээсээ баярлаж бахархдаг.

#2. Тэд амьдралын бүх зүйлд талархдаг

Даруу нэгэн өөрт байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байж, өдөр бүрийг “бэлэг” хэмээн хүлээн авдаг. 

#3. Тэд бусдыг дорд үздэггүй

Тэд бүх хүнийг эн тэнцүү хэмээн үзэж, бүх хүнтэй адил харьцаг. Хэн нэгнийг ямар нэгэн байдлаар дорд үзэх нь тэдний хувьд бараг л “боломжгүй” үйлдэл.

#4. Тэд бусдад атаархахыг үзэн яддаг

Даруу нэгэн бусдын хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрдэг төдийгүй бусдад атаархах нь “өрөвдөлтэй” үйлдэл гэдгийг мэддэг билээ.

#5. Тэд бардам занд дургүй 

Төлөв даруу нэгэн нь бардам занг хамгийн “хөгийн үйлдэл” хэмээн үздэг. Тэд бусдын хийсэн үйлдлийн өмнөөс магтаал хүртэхийг хүсдэггүй, тийм ч учраас тэд хамгийн сайн хамтрагчид.

#6. Тэд үнэхээр эелдэг

Бүдүүлэг зан бол тэдний хамгийн дургүй зүйлсийн нэг. Даруу нэгэн бусдад үргэлж тусалж сайхан хандахыг хичээдэг.

#7. Тэд хэт гангалах дургүй

Даруу хүн гадаад төрхдөө бус дотоод сэтгэлдээ илүү анхаардаг. Гэхдээ тэднийг загварлаг бус гэж бодсоны хэрэггүй. Учир нь тэд хаана хэрхэн хувцаслахаа хамгийн сайн мэддэг.

#8. Тэд эдийн шуналгүй

“Аз жаргал” хэмээх ойлголтыг эд баялгаас ялган салгах чадвар тэдэнд бий. Бяцхан зүйлсээс ч аз жаргалыг мэдэрч чаддаг тэдэнд эд баялаг тийм ч чухал биш.

#9. Тэд хэн нэгнийг “өмчилдөггүй”

Тэд бусдын эрх чөлөөнд халдахыг үзэн яддаг бөгөөд “бие хүн” хэмээх ойлголтыг чухлаар авч үздэг.

#10. Тэд өөрсдийгөө хэрхэн хайрлахаа мэддэг.

Өөрийгөө үзэн ядах, дорд үзэх нь ямар ч асуудлыг шийдэхгүй гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол төлөв даруу нэгэн юм. Тэднээс өөрийгөө өдөр бүр хэрхэн хайрлахыг суралцаарай.

#11. Тэд үнэнийг эрхэмлэдэг

Хүнд байдаг хамгийн сайхан чанарыг нэг бол үнэнч байдал гэдгийг даруу нэгэн мэддэг. Тэдэнд худлаа ярих шаардлага байдаггүй учир худлаа ярьдаггүй мөн худалч хүнд “ясны” дургүй.

#12. Тэд бусдын оронд өөрийгөө тавьдаг

Даруу хүн ямарваа нэгэн үйлдэл хийхийн өмнө бусдын оронд өөрийгөө тавьж үздэг бөгөөд бусдад бүх чадлаараа туслахыг хичээдэг.

#13. Тэд өөрсдийгөө зөвтгөх шаардлагагүй гэж үздэг

Өөрсдийн хийсэн алдаа онооныхоо хариуцлагыг хүлээх чадвартай хүмүүс бөгөөд өөрсдийгөө зөвтгөснөөр юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг даруу төлөв хүмүүс аль эрт ухаарсан байдаг.

#14. Тэд бусдыг шүүмжлэхийг хүсдэггүй

Тэд ямар нэгэн зүйлс эсвэл хэн нэгэнд шүүмжлэлтэй ханахынхаа өмнө асуудлыг бүх талаас нь сайтар тунгаан боддог. Эцсийн эцэст бид хэн нэгний ямар зам туулж байсныг мэдэхгүй шүү дээ.

#15. Тэд өөдрөг үзэлтэй

Даруу төлөв хүмүүс унаж босох нь амьдралын жам гэдгийг аль хэдийн ойлгосон байдаг бөгөөд асуудлыг аль болох өөдрөгөөр харахыг хичээдэг. Тэднийг сэтгэлээр унагана гэдэг бараг л боломжгүй зүйл.

#16. Тэд хэнд ч муу санадаггүй

Хорон муу санааны талаар тэдэнд ямар ч ойлголт байхгүй гэж хэлэхэд болно. Тусламж хэрэгтэй хэн нэгэнд үргэлж гараа сунгадаг зан нь тэднийг чимдэг. 

#17. Тэд өнгөрсөнтэй зууралддаггүй

“Урагшлахын тулд өнгөрснөө орхих хэрэгтэй” энэ бол даруу төлөв хүний гол философи. Өмнөх шаналал, зовлон, бодол мэдрэмждээ бус одоо байгаадаа л анхаарал хандуулдаг.

Бэлтгэсэн: Э.Талстболор

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
10 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
1
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.