Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүкийн ШИНЭ кино нээлтээ хийнэ


2016 оны "The Handmaiden" киноноосоо хойш бүрэн хэмжээний уран бүтээл гаргалгүй шүтэн бишрэгчдээ чамгүй хүлээлгэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүкийн "Decision to Leave" нэрт шинэ киноны богино трейлер цацагдлаа. Шинэ кино нь энэ сарын 17-нд болох Каннын кино наадмаар анхлан үзэгчдийн хүртээл болох бөгөөд зургаадугаар сард Өмнөд Солонгост нээлтээ хийх юм. 

Пак Чан Вүк нь "Oldboy" киногоороо Каннын кино наадмын Гранд шагналыг, "Thirst" киногоороо тус наадмын Шүүгчдийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн удаатай. 

"Lust", "Caution", "Blackhat" зэрэг киноны дүрээр нь бидний сайн мэдэх Хятадын нэрт жүжигчин Танг Вэй болон "The Host", "Memories of Murder" киноны дүрийг бүтээсэн Өмнөд Солонгосын жүжигчин Пак Хэ Ил нар шинэ киноны гол дүрийг бүтээх нь хүлээлтийг бүр ч нэмээд байна. 

Киноны тойм тайлбарт "Уулын оройгоос унан үхсэн эрийн үхлийг мөрдөгч Хэ Жун сурвалжлах бөгөөд нас барагчийн эхнэрээс байцаалт авахаар уулзана. Эхнэрийг нь сэжигтнээр татах боловч Хэ Жун түүнд бага багаар татагдаж эхэлнэ" гэжээ.  

Эх сурвалж: CJ Movies

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
10 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.