Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг сэргээн засварлахад хамтран ажиллана


Чойжин ламын сүм музей нь МУ-ын хосгүй үнэт түүх соёлын хөдлөх дурсгалыг судлан сурталчлах, хадгалж хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг ба 6 сүм, 5 хүндэтгэлийн хаалга бүхий уг цогцолбор нь улсын тусгай хамгаалалтад байдаг түүх соёлын үл хөдлөх дурсгал юм. Тус музейн  Ядам сүм нь Монгол төрийн Чойжин-Лувсанхайдавын нууц тарнийн бясалгал хийдэг байсан сүм бөгөөд бусад сүмээс тусдаа хэрмэн хашаагаар тусгаарлагдсан байдаг. 

Монгол Урлагийн Зөвлөл (МУЗ) ба World Monuments Fund (WMF) хамтран АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн (AFCP) санхүүжилтээр Ядам сүмийн барилгын сэргээн засварлалтын төслийн ажлыг эхлүүлж байна. Сэргээн засварлалтын ажлын гүйцэтгэгчээр Энэржин компанийг 2021 онд сонгон шалгаруулсан ба барилгын иж бүрэн засварын ажил 2022 оны 5 сараас 10 сарыг  дуустал үргэлжилнэ. 

МУ-ын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Соёлын дэд сайдаар ахлуулсан сэргээн засварлалтын мэргэжлийн зөвлөл нь төслийн багийг мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллах  бол WMF-ийн олон улсын техникийн хяналтын баг: АНУ-ын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли, БНХАУ-ын Цинхуа их сургуулийн хот төлөвлөлт, дизайны хүрээлэнгийн модон архитектурын мэргэжилтэн Шиао Жинлян, Бээжингийн ШУТИС-ийн ханын зургийн мэргэжилтэн Гуо Хонг нар зөвлөмж өгөх юм. Мөн сүм хийдийн барилгын сэргээн засварлалтын зөвлөх архитектор З.Оюунбилэг, сүм хийдийн барилгын инженер Ж.Баясгалан, өнгө будгийн мэргэжилтэн Б.Адъяа нар МУЗ-ийн ажлын хэсэгт ажиллаж, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьна.

Энэхүү сэргээн засварлалтын төсөл нь Монголчуудын сүм хийд бүтээх уламжлалт арга ур ухааныг ахин сэргээх, практикт хэрэгжүүлэх, ирээдүйд өвлүүлэх боломжийг олгох, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилготой бөгөөд олон улсын жишиг стандартыг дагаж мөрдсөн, шинжлэх ухааны олон талт судалгаа шинжилгээнд үндэслэн уламжлалт технологийг нэвтрүүлсэн анхны жишиг төсөл болох юм.

Дэлхий хөшөө дурсгалын сангийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Бенедикт де Монлаур хэлэхдээ “Уран барилга бүтээх уламжлалт арга технологи, ур хийц тасарч байгаа нь улс үндэстнүүдийн соёлын ба оюун санааны гол үнэт зүйлс болсон түүх соёлын дурсгалт газрууд цаашид оршин тогтноход эрсдэл учруулж байна. Бид Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Ядам сүмийг сэргээн засварлаж, соёлын өвийг хадгалж хамгаалах, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх ажилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески “Монгол Улс ардчиллыг хүлээн зөвшөөрснөөс хойш шашин шүтлэгийн эрх чөлөө цэцэглэн хөгжиж, Монголын соёл, тусгаар тогтнолыг дэмжих, хамгаалахад АНУ дэмжигчийн үүрэг гүйцэтгэж байгаад би баяртай байна”.

МУЗ нь соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2006 оноос Соёлын өвийн хөтөлбөрөө санаачлан төр хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран олон төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал: АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн 6 удаагийн тэтгэлгээр Данзанравжаагийн нэрэмжит музейн танхимын засвар, Монголын сүм хийдийн бүртгэн баримжтуулалт төсөл, Амарбаясгалант хийдийн галын аюулаас хамгаалах төсөл, Музейн өвийн хадгалалт- мэргэшүүлэх сургалт, музейн сан хөмрөгийн сав баглаа боодол нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэ удаа тус сангийн 7 дах удаагийн тэтгэлгээр Ядам сүмийг сэргээн засварлахаар Дэлхийн хөшөө дурсгалын сан болон түүхэн барилгын сэргээн засварлалтаар мэргэшсэн АНУ, БНХАУ, Монголын тэргүүлэх зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
2
3 өдрийн өмнө
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
3
2024.04.12
95 настай Күсама Яёи хамгийн өндөр орлоготой контемпорари уран бүтээлч болжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.