Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Микел Артета "Манчестер Сити"-гийн Рахийм Стерлингийг шохоорхож эхэллээ


"Арсенал" клуб зуны сололцооны цонхоор Рахийм Стерлингийг авахаар шохоорхож эхлэв. Рахийм Стерлингийн "Манчестер Сити"-тэй байгуулсан гэрээ нь энэ зунаас сүүлийн жил рүүгээ орох тул үргэлжлүүлэн сунгаж чадахгүйд хүрвэл "Арсенал" түүнийг худалдан авах боломж нээгдэх юм. Хэдхэн хоногийн өмнө "Арсенал"-тай гэрээгээ сунгаад буй дасгалжуулагч Микел Артета зуны солилцооны цонх нээгдэхээр багтаа довтлох чиглэлийн тоглогчид авахаар төлөвлөж байна. Тэрбээр "Манчестер Сити"-д хамтран ажиллаж байсан Стерлингийг хамгийн түрүүнд анхааралдаа авах бололтой. 27 настай Английн шигшээ багийн тоглогч Премьер лигийн өрсөлдөөнд анхаарлаа төвлөрүүлж, цуглуулгандаа дөрөв дэх аваргын медалиа нэмэхийн тулд гэрээний талаарх хэлэлцээрээ түр хойшлуулжээ. "Арсенал" одоогийн боломжоо хадгалж, Аваргуудын лигт орох эрхээ авч чадвал Стерлингийн төлөөх өрсөлдөөнд бодитойгоор нэгдэх юм. Харин Стерлинг гэрээгээ сунгахгүй гэж шийдвэл түүнийг авахын төлөө олон багууд, тэр дундаа Премьер лигийн багууд хүчтэй өрсөлдөх бололтой. Өнгөрсөн шөнө "Ньюкасл"-ыг 5:0-ээр хожсон тоглолтод Стерлинг дубль хийж, багаа аваргын өрсөлдөөнд давуу байдалтай хэвээр үлдээсэн юм. Мөн тэрээр Этихад цэнгэлдэх хүрээлэнд 50 гоол оруулсан хоёр дахь тоглогч (Серхио Агуерогоос хойших) болсон. Уг тоглолтын дараа "Манчестер Сити"-гийн дасгалжуулагч Пеп Гуардиола "Рахим Стерлинг "Манчестер Сити"-д юу хийсэн бэ? гэдэгт эргэлзэж байвал түүний үзүүлэлтийг хар. Гайхалтай. Тэр талбайд тоглохгүй байгаадаа сэтгэл хангалуун байдаггүй нь мэдээж хэрэг. Гэхдээ бүх зүйл хэвийн. Шийдвэрийг маань хүндэтгэдэг түүний хариу үйлдэлд би үргэлж талархдаг" хэмээн ярьжээ.

"Манчестер Сити" клубээс Фернандиньо "Энэ зун явна" гэдгээ аль хэдийн мэдэгдсэн бөгөөд Пеп түүнийг үлдэхийг ятгасан ч бодлоо өөрчлөөгүй аж. Түүний нэн тэргүүний зорилго нь Бразил руу буцах юм. "Манчестер Сити" клубын агентууд түүнийг орлуулах төвийн хагас хамгаалагчийн эрэлд энэ зун гарна. Мөн тэд Эрлинг Хааландтай хийж буй хэлэлцээрээ ирэх долоо хоногт эцэслэж, албан ёсоор зарлах магадлалтай. Зарим хэвлэлийн баталж буйгаар Хааланд "Манчестер Сити"-тэй хэдийн нөхцлөө тохиролцсон гэж мэдэгдээд буй юм. Тэд Хааландтай хийх хэлэлцээрээ дуусгамагц шинэ хагас хамгаалагч авахаар идэвхтэй ажиллаж эхлэх учиртай. Мөн Пол Погбагийн талаар дотооддоо хэлэлцжээ. Гэхдээ дорвитой ахиц гараагүй бөгөөд түүний төлөө "ПСЖ" ч мөн хүчтэй өрсөлдөх бололтой. Бас Frenkie de Jong-ийг сонирхож байгаа ч хэтэрхий өндөр үнэтэй байгаа юм. "Сити"-гийн агентууд Матеус Нунесийг мөн ажиглаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
15 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.