Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОНЦЛОХ НОМ: “Өөрийгөө хайрлана гэж яахыг хэлдэг вэ?” асуултын хариу Real Emegtei


“Хэн нэгэн мэргэн хүнээс эсвэл номноос  өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр гэдэг зөвлөгөөг сонсоод "Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэж яг яахыг хэлдэг юм бэ?  Хүлээн зөвшөөрөхийн тулд би яах ёстой вэ? гэдэг асуулт төрдөг бол хариулт нь энэ номд бий гэж хэлмээр байна.” - Г.Золзаяа

Мартын 8-ны дараахан нэгэн найз бүсгүй маань “Real Emegtei” гэсэн сонирхолтой нэртэй, гоёмсог хавтастай номыг найзуудын групп чат дээр бидэнд санал болгон бичсэн байсан юм. Маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан болохоор уншмаар санагдсан ч авч амжилгүй явсаар шинэ сар гаргасан. Харин өнгөрсөн сард Азхур номын дэлгүүрийн борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтад орсон байгааг нь хараад шуудхан л аваад уншсан. Номын болон зохиогчийн нэрийг хараад орчуулгын ном юм болов уу гэж бодож байтал огт тийм биш харин ч яг л монгол бүсгүйчүүдийн амьдралын жишээн дээр өгүүлсэн монгол зохиолчийн эх бүтээл байв. Энэ номны юу нь тийм онцгой вэ гэвэл: 

1. Яг л чамд төрдөг, чиний мэдэрдэг мэдрэмжүүдийг номны аль нэг хэсэгт заавал өгүүлэх бөгөөд тэрхүү мэдрэмжийг шинээр харах өнцгийг санал болгох болно. 

2. Ингэх нь зөв, тэг ингэ гэж зөвлөгөө өгөөгүй хэрнээ “Аан ингэж бас болох юм байна” гэж бодоход хүргэх болно. 

3. Номын турш чи дор хаяж нэг удаа уйлсан байх болно. Гэхдээ уйлсны дараа сэтгэл чинь ямар их уужирч, ханьтай санагдана гээч. 

4. Уншиж дуусаад өөртөө ямар нэг зүйл хийж эхлүүлэх болно бас найз бүсгүйчүүл, охидууддаа бэлэглэмээр санагдана. 


Харин бусад уншигчид энэ номыг уншаад ямар сэтгэгдэлтэй байгааг харах уу?   

Номыг хаанаас авах вэ: 

@azkhur_bookstore

  • Багшийн дээд салбар 
  • Саруул захын хажуу дахь төв салбар 

@alphabook_store

  • Блюскай тауэрийн 1 давхар, 
  • Метромолл их дэлгүүр 3 давхар,
  • Зайсан Стар төв 1 давхар, 
  • Орос элчингийн хажууд байрлах салбар

10-р хороолол дахь @bookhouse_bookstore дэлгүүр

@udvalgarden цэцгийн дэлгүүр

  • Хүүхдийн 100 Наран Молл 1 давхар,
  • Төв номын сан Чандмань төв 1 давхар, 
  • Наран Плаза 2 давхарт байрлах салбаруудад тус тус байршиж байна.

Онлайн захиалга:

Booklo-гоос захиалах бол ЭНД дарна уу.

Аз хур номын дэлгүүрээс захиалах бол ЭНД дарна уу. 

Мөн 70004343, 80206667, 77179988, 78078078 дугаарууд руу залгаж захиалаад хүргүүлж авах боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
5 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.