Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мэрилин Монрогийн хөрөг 195 сая ам.доллар хүрэв


Америкийн алдарт уран бүтээлч, поп-арт урсгалын гол төлөөлөгчдийн нэг Энди Уорхолын бүтээсэн, Мэрилин Монрогийн хөрөг “Christie's”-ийн дуудлага худалдаагаар 195 сая ам.доллароор зарагдаж, шинэ эзэндээ очив. Нэг ам метр хэмжээтэй, "Shot Sage Blue Marilyn” нэртэй уг зургийг Энди Уорхол 1962 оны сүүлчээр буюу Мэрилийн Монрог нас барсны дараахан бүтээсэн түүхтэй. Э.Уорхол өөрийн уран бүтээлийн шүтээн болсон М.Монрогийн хөргийг олонтоо бүтээсэн байдаг. 

Урьд нь мөн дуудлага худалдаагаар Леонардо да Винчигийн “Salvator Mundi” 450 сая, Пабло Пикассогийн “Les Femmes d'Alger” 179.4 сая ам.доллар хүрч байв.  “Christie's”-ийн ТУЗ-ийн дарга Алекс Роттер "Shot Sage Blue Marilyn” зургийг “Америкийн поп урсгалын ноён оргил, дуудлага худалдаанд тавигдсан, XX зууны хамгийн чухал бүтээл” хэмээн тодорхойлжээ. Энэ зураг түүний хамгийн ур гаргаж хийсэн бүтээлүүдийн нэг. “Silkscreen printing” буюу торгон материал ашиглан барлаж бүтээсэн байна. 

Уг бүтээлийн өмнөх эзэмшигч нь Швейцарын алдарт цуглуулагч Томас Амманн юм. Томас болон Дорис Амманны нэрэмжит сан (Thomas and Doris Ammann Foundation Zurich)  "Shot Sage Blue Marilyn” болон энэ өдөр зарагдсан бусад бүтээлээс олсон мөнгийг хүмүүнлэгийн ажиллагаанд зарцуулах гэнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
3 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.