Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Испани улс эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр амралт олгодог болно


Испани улс эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр цалинтай чөлөө олгох хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ нь одоогоор боловсруулалтын шатанд явж байгаа бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой томоохон шинэчлэлийн нэг хэсэг аж. 

Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр илрэх зовиураас шалтгаалан эмчийн бичигтэйгээр сард 3 хоногийн амралт авах, түүнчлэн хүчтэй базалж өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих зэрэг хүнд зовиур мэдэрч ажиллах чадвараа алддаг бол амралтаа 5 хүртэлх хоногоор сунгах боломжтой байхаар хуулийн төсөлд тусгажээ. Харин хөнгөн хэлбэрийн зовиур мэдэрч байгаа тохиолдолд хамаарахгүй юм байна. Хэрэв энэ хууль батлагдвал Испани улс эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр амралт олгодог Европын анхны улс болох юм. Одоогийн байдлаар  Япон, Тайвань, Индонез, Өмнөд Солонгос, Замби зэрэг цөөн хэдэн улс л эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр амралт авах боломжийг хуульчлаад байгаа билээ. 

Дашрамд дурдахад, Испанийн хууль тогтоогчид нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой өргөн хүрээний шинэчлэл хийж байгаа аж. Энэ хүрээнд сарын тэмдгийн үеийн амралтаас гадна үр хөндөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах, зарим эрүүл ахуйн бүтээгдэхүүний татварыг тэглэх, ариун цэврийн хэрэглэлийг сургууль, шорон гэх мэт газруудад үнэгүй байршуулах зэрэг шинэчлэл багтаж байна гэжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
Уржигдар
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
3
Уржигдар
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.