Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Их Британийн Хөгжлийн Яамны Азийн асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллинг Монгол Улсад айлчиллаа


Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Азийн асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллинг Монгол Улсад 2022 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд айлчлан хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад бодлого, уур амьсгалын өөрчлөлт, боловсролын салбарын хамтын ажиллагаанд чиглэсэн уулзалтуудыг Монголын талтай хийлээ.   

Сайд Миллинг МУ-н Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л. Энх-Амгалантай Их Британи-Монголын Дугуй ширээний уулзалт, Гадаад харилцааны Дэд сайд Б. Мөнжинтэй Гадаад бодлогын уулзалтыг тус тус даргаллаа. Тус уулзалтуудаар хоёр орны болон олон улсын холбогдолтой асуудлуудыг хөндөн ярилцав.  

Азийг хариуцсан Төрийн сайд Миллинг хэлэхдээ ‘’ Азийг хариуцсан Төрийн сайдаар томилогдсоноос хойш анх удаа Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсад тулгарч буй асуудлаар үр дүнтэй уулзалтууд хийлээ. Бид Монгол Улстай харилцаагаа улам бэхжүүлэн ажиллах болно’’ гэв. Мөн тэрбээр холбогдох яамдуудын сайд болон бусад албаныхантай уулзахаас гадна ‘’Оюу Толгой’’ уурхайд айлчилсан юм. 

Хатагтай Миллинг Монгол Улсаас Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Украины Ирпин, Буча хотуудад болж буй үйл явдлууд болоод нийт Украины ард түмний эсрэг үйлдэж буй аймшигт халдлагын талаар хөндсөнөөс гадна Монгол Улсыг Украин улсад НҮБ-ын дүрмийг сахин биелүүлэх бусад улс орнуудын уриалгад нэгдэж хүчирхийллийг зогсооход уриалахыг хүслээ.    

Сайд Миллинг БНАСАУ-ын өдөөн хатгалга, тэр дундаа 3-р сарын 24-нд баллистик пуужин хөөргөсөнд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлж,  энэ асуудлаар АНУ-н санаачилж буй хэлэлцээг Их Британи дэмжиж байгааг онцлон тэмдэглээд, БНАСАУ-тай өрнүүлж буй бусад улс орнуудын харилцаа, өдөөн хатгалгыг таслан зогсоох талаар Монголын тал ямар байр суурь баримталж байгааг сонирхлоо.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
8 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.