Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдөр 14.00-17.00 цагт хотын Захирагч Д.Сумъяабазар утсаар иргэдийн асуултад хариулна


Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд өнөөдөр 14.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллахаар болжээ. Энэ үеэр хотын удирдлагууд иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгөх аж. Иймд та бүхэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас утсаар болон цахимаар, мөн биечлэн очиж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор “11-11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлсэн билээ. Харин өнгөрсөн сард Ерөнхий сайд “11-11” төвийг хурдан, шуурхай ажиллуулж, долоо хоног бүр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Улмаар Засгийн газрын гишүүд долоо хоног бүр "11-11" төвд ажиллаж иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэж буй билээ.
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.