Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зуны дифлимпоос Н.Эрхэмбаяр алт, Б.Оюундэлгэрэх хүрэл медаль хүртлээ


Дөрвөн жилд нэг удаа болдог сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны XXIV олимпын наадам энэ сарын 1-15-ний өдрүүдэд Бразилын Кашиас-ду-Сул хотод болж, 71 улсын тамирчид спортын 18 төрлөөр өрсөлдөв. Украиныг эзлэн түрэмгийлсний улмаас ОХУ болон Беларусийн тамирчдыг энэ удаагийн дифлимпод оруулсангүй, мөн Их Британи болон БНХАУ-д "Ковид-19"-ийн нөхцөл байдал хүндэрсэн тул тамирчдаа Бразил руу явуулахаас татгалзсан юм.
Монгол Улсаас энэ удаагийн дифлимпод таван тамирчин оролцож, хоёр медаль хүртлээ. Тодруулбал, чөлөөт бөхийн 65 кг-д өрсөлдсөн Намдагдоржийн Эрхэмбаяр алтан медаль авсан юм. Тэрбээр 2016 онд Ираны Тегеран хотод болсон диф чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ээс алт, 2017 онд Туркийн Самсун хотноо болсон 23-р зуны дифлимпын наадмаас мөнгө, 2018 онд ОХУ-д болсон Диф чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль авч байв. Энэ бол зуны дифлимпоос хүртсэн Монголын тамирчдын хоёр дахь алт билээ. Д.Очбадрал 2009 онд Тайвань улсад зохиогдсон зуны дифлимпоос жүдо бөхөөр Монголын анхны алтан медалийг авсан.

Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-д зодоглосон Баатарын Оюундэлгэрэх хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 2017 онд дифлимпоос мөнгөн медаль хүртэж байв.
Ийнхүү Монголын баг тамирчид зуны дифлимпоос хоёр алт, зургаан мөнгө, 14 хүрэл нийт 22 медаль хүртсэн амжилттай болж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
6 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
8 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.