Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Gamer найзаа 5000 төгрөгөнд багтаан баярлуулах 9 ГОЁ САНАА


Таны дотны хэн нэгэн gamer уу? Сонирхолд нь нийцэх бэлэг өгч баярлуулмаар байгаа ч технологи хэрэгслүүд нь хэтэрхий үнэтэй, бас яг тохирох эсэхийг нь мэдэхгүй байвал наашаа суу. Түүнд тохирох 5000 төгрөгөнд багтах хөөрхөн санаанууд бидэнд байна. 

Дуртай тоглоомынх нь жижигхэн бэлэг дурсгал

"Тоглох уу, унтах уу?" зоос

Яг ийм зоос олдохгүй бол өөрт байгаа нэг зоосон дээр наалддаг цаасан дээр бичээд наачих. Энгийн мэт боловч хааяа "Тоглох уу, унтах уу?" гэж эргэлздэг найзад тань тус болох нь баталгаатай шүү... 

Хамт тоглох бэлэг

Өөрөө тоглодоггүй байлаа ч нэг удаа найзтайгаа хамт дуртай тоглоомыг нь тоглоод үзээрэй. Хоёр хүн 1,1 цаг цахим спортын төвд тоглоход 5000 төгрөг яг л хангалттай!

30 хоногийн турш дуртай тоглоомоо тоглох эрх

Мобикомын Gaming багцыг 5000 төгрөгөөр найздаа бэлэглэхэд л тэр 30 хоногийн турш дуртай тоглоомоо хүссэнээрээ тоглох болно гээд бод доо. Мобикомын Gaming дата ашиглахад ping бага учраас gamer-үүд ч энэ багцыг ашиглах дуртай байдаг шүү.

Мобиком апликейшн руу ороод, Дата багц авах утасны дугаар дээр найзынхаа утасны дугаарыг оруулаад, Gaming багцыг сонгон идэвхжүүлж өгөөрэй.

"Тоглоомын багц" 

Дуртай тоглоомоо тоглоход цаг хугацаа нисэн өнгөрч, найз тань юм идэж ч амждаггүй байх вий. Түүнд санаа тавьж буйгаа илэрхийлэн хөөрхөн багц дотор гаатай бохь, жижиг шоколад, нойр сэргээх ундаа гэх мэтийг хийн бэлэглээрэй. 

Толгойны зөөлөн дэр

Сандал дээр удаан суухад толгой хөшдөг шүү дээ. Тэгвэл жижигхэн зөөлхөн дэр байхад л асуудал үгүй болно. 

"Бүү саад бол. Тоглож байна" бичигтэй цамц

Дурын футболк аван хэвлэлийн газарт очоод хэвлүүлбэл шууд худалдан авахаас хямд тусна шүү. 

Түүний тоглоомын нэр 

Түүний тоглодог нэрийг ямар нэг гоё хэлбэрээр хувирган бэлэглээрэй. Мэдээж тэр нэрэндээ дуртай, байнга харах нь сайхан санагдах болно.

Нүдний дусаалга

Компьютертэй  удаан харьцаж байгаа хүн нүдээ хайрлах хэрэгтэйг сануулаад түүнд жижигхэн нүдний дусаагуур бэлэглээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.