Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Х.Амаржаргал: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар илүү аз жаргалтай амьдрах боломж нээгдэнэ


“Рио Тинто Монгол” ХХК-аас АНУ-ын Берклигийн их сургуультай хамтран олон нийт, тэр тусмаа залуучуудын дунд эрэлттэй, сүүлийн үед трэнд болж буй сэдвүүдээр цуврал ярилцлага зохион байгуулж эхэллээ. Энэхүү цуврал ярилцлагын хүрээнд дэлхийд тэргүүлэгч, хурдтай хөгжиж буй салбаруудын ирээдүйн чиг хандлагын талаарх мэдээллийг залууст хүргэх юм. Өнөөдөр эхний хэлэлцүүлгээ "Хиймэл оюун ухаанаар аялцгаая" сэдвийн хүрээнд зохион байгуулав. 

"Замын түгжрэл, бизнес, эрүүл мэндийн салбар гээд бидний өдөр тутмын амьдралд хиймэл оюун ухаан нөлөөлж байна. Харин ирээдүйд хүний мэдрэмж, мэдрэхүй шаарддаг ажлууд л үлдэнэ байх..."

Тус хэлэлцүүлгийн үеэр “Рио Тинто Монгол” ХХК-ий Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал "Дэлхийд хиймэл оюуны ухааны салбар хурдтай хөгжиж байна. Тэр хэрээрээ бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж байгаа. Замын түгжрэлээс эхлээд бизнес, эрүүл мэндийн салбарт хүртэл. Бид хиймэл оюун ухааны тусламжтайгаар урт хугацаанд өвчин зовлонгүйгээр амьдарна. Тийм учраас илүү аз жаргалтай амьдрах боломж нээгдэх юм" гэв. 

Мөн "MMusic" компанийн машин сургалтын инженер М.Хонгорзул "Хиймэл оюун ухааныг дайсан биш туслах гэж харах хэрэгтэй. Тэр ч атугай шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх систем гэдгээр хараасай хэмээн хүсдэг. Тухайлбал, "MMusic" аппликейшнд ашиглагдсан ангилагч моделиуд ажилтны маань хийдэг байсан ажлыг хөнгөвчилж өгсөн. Тиймээс тэрбээр одоо өөр төрлийн ажлыг хийх болж бидний бүтээмж нэмэгдэж байгаа. Ирээдүйд хүний мэдрэмж, мэдрэхүй шаарддаг ажлууд л үлдэнэ байх. Өдгөө хүний эрүүл мэндэд халтай ажлын байруудыг хиймэл оюун ухаан орлох болсноор тухайн орон тоонд ажилладаг байсан хүмүүс өөр төрлийн ажил хийх болж байгаа юм билээ" хэмээн ярилаа.

Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр хувь хүний хөгжилд саад болж магадгүй. Энэ салбарт хүний нөөц дутмаг байгаа. Энэ нь бидний суурь боловсрол шаардлага хангахгүй байгаатай холбоотой.

"Анд глобал" ХХК-ийн Хиймэл оюун ухаан хариуцсан захирал Ү.Отгонбаяр уг хэлэлцүүлгийн үеэр "Өнөө үед хэдийд ч хаанаас хиймэл оюун ухаанаар суралцах боломж нээлттэй болсон. Монгол улсад энэ салбар дахь хүний нөөц дутмаг байгаа. Энэ нь бидний суурь боловсрол шаардлага хангахгүй байгаатай холбоотой. Математикийн болон инженерчлэлийн сэтгэлгээгээ сайжруулах шаардлагатай байна. Хиймэл оюун ухааны чиглэлээр МУИС, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль, ШУТИС-д мэргэжилтэн бэлтгэдэг" хэмээх мэдээллийг өгөв. 

Харин "World Plus" компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаяр "Монгол залуус хиймэл оюун ухааны чиглэлээр томоохон төслүүдэд хамтарч ажиллавал илүү үр дүнтэй байх. Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр хувь хүний хөгжилд саад болж магадгүй. Өөрийнхөө чадваруудыг ашиглахаа болих, шийдвэр гаргахдаа мэдээлэлд тулгуурлах байдлаар хялбарчлахад хүргэнэ. Бид өдгөө хэн нэгний гар утасны дугаарыг цээжээр мэдэхгүй хэмжээнд ирчихлээ. Гэтэл цаашдаа хиймэл оюун ухаан улам хөгжөөд ирэхлээр технологийн компаниудад өндөр ашигтай ч хүний сэтгэл зүйд сөрөг байж болох юм" гэх болгоомжлолыг мөн сануулсан. 

Тус үйл ажиллагааны үеэр АНУ-ын Берклигийн их сургуулийн Технологи, бизнес, төрийн бодлогын мэргэжлийн факультетийн профессор Олаф Грот "Хиймэл оюун ухаан ба бизнесийн ирээдүй" сэдэвт,  "MMusic" компанийн машин сургалтын инженер М.Хонгорзул "MMusic" кэйс судалгааны талаарх илтгэлийг тавьсан юм. Та бүхэн "Хиймэл оюун ухаанаар аялцгаая" үйл ажиллагааг бүтнээр нь ЭНД дарж үзэх боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.