Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ц.Содномдорж: Гэр бүлийнхээ хүнтэй хамт казиногоор хальт орсон ч зөрчил гаргаагүй


Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглож, хулгайн хэргээр Сингапур улсад баривчлагдсан гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Тэгвэл улсын арслан Ц.Содномдорж өнөөдөр уг мэдээллийг няцааж хэвлэлд тайлбар өгөв. Тэрбээр "Гэр бүлийнхээ хүнтэй хамт тэндэхийн казиногоор хальт ороод гарсан. Гэхдээ ямар ч зөрчил гаргаагүй. Би дөрөвдүгээр сарын 9-нд Сингапур улсад очсон. Зүрхний эмчилгээ хийлгэх зорилгоор тийш явсан юм. Улмаар эмч намайг 4-5 долоо хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Энэ хугацаанд би эмчийн хяналтад байж байгаад л ирсэн юм. Тэндэхийн "Lifescan" гэдэг эмнэлгээр үйлчлүүлсэн, итгэхгүй бол сайт руу нь хандаад лавлаж болно. Зүрхний үйл ажиллагаа маань муудсан учраас гам сайн барихийг эмч надад анхааруулсан. Анхандаа "Спортоо орхих хэрэгтэй" гэж зөвлөсөн юм. Гэхдээ "Энэ жил манай улсын том ой тохиох тул түүнд зодоглохоор зорьж байгаа" гэдгээ тайлбарлахад "За тэгвэл та заавал эмчилгээ хийлгэ" гэсэн. Намайг хулгайн хэрэгт холбосон мэдээллийг хэн, ямар зорилгоор гаргасныг би мэдэхгүй, бас гайхаж байна. Надад допингийн эсрэг дуугарснаас өөр хийсэн гэмгүй" хэмээн ярьсан юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
2
3 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
3
5 цагийн өмнө
Насанд хүрээгүй сүмочтой архи уусан Ооносато сануулга авав
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.