Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Номонд дуртай хүнтэй болзох 8 "хөөрхөн" санаа


Чи түүнийг ном унших дуртайг л мэднэ. Өөр сонирхлыг нь мэдэхгүй гэж бүү санаа зов. Болзоонд урихад энэ л шалтаг бидэнд хангалттай! Номонд дуртай хүмүүсийн татгалзахын аргагүй дараах хөөрхөн санаанууд танд тусална. Хамтдаа номын дэлгүүр орж, номын тухай ярилцах, ном солилцох энгийн санаануудыг ч бодолцоод үзээрэй. 

#1 Номын баярт хамт очих уу?

Өнөөдрөөс эхлэн 3 хоногийн турш Төв талбайд зохиогдож буй Номын баярыг "далимдуулаарай". Түүнтэй хамт явж, дуртай номоо ярилцан, хамт ном үзэнгээ дотносох алтан боломж шүү! Түүнд дуртай номыг нь бэлэглээд өөртөө "оноо ав". Номоо авч дуусаад хамт кофе уух ч юм уу, алжаалаа тайлах хөөрхөн санаачилга гаргахаа мартуузай. 


#2 Яруу найргийн үдэшт урь

Ub.life болон Fat Cat jazz club-ийн хамтран зохион байгуулдаг яруу найргийн үдэшт түүнийг уриарай.

Аа бас, өөрөө зоригловол тайзан дээр шүлэг уншин түүнийг гайхшируулаад ав...

#3 Сохор ном

Түүнтэй ярилцан, өөр өөрийн сонголтоор нэг нэг номоо солилцон уншихаар тохиролцоорой. Өөр өөрийн хамгийн дуртай, сэтгэлд хоногшсон номоо нэгэндээ уншуулна гэсэн үг. Ингэхдээ тухайн номоо ямар ч шалтаг хэлэлгүй тохирсон хугацаанд уншиж дуусгах болзолтой. Номоо солилцохдоо кофе шопт уулзан тухайн ном яагаад сэтгэгдэл үлдээсэн гэх мэтээр халуун дулаан яриа үүсгээрэй. 

#4 Нууцлаг захидал

Хамтдаа аль нэг номын дэлгүүрт ороод өөрсдийн хамгийн дуртай номынхоо завсарт нууцлаг захидал бичиж үлдээгээрэй. Байзаарай! Номон дээр биш, өөрсдийн авчирсан цаасан дээр бичнэ шүү! "Энэ ном миний амьдралын ... үед" гэх мэтээр дуртай номыг чинь хайрлан унших дараагийн хүнд та хоёрын захидал очно гэж бодоход л догдлом биш гэж үү? 

#5 Миний ном, чиний ном

Номын тавиур болон өөр өөрийн номын сангаа хуваалцангаа аль нэг ном давхцаж буй эсэхийг магадлаарай. Тэгээд ижилхэн ном байж таарвал түүнийгээ солилцоно. Би хувьдаа номон дээрээ их бичиж тэмдэглэж, "салбайлгаж" унших дуртай болохоор яагаад ч юм ном бүр хүн хүний гарт очихдоо өөр өөр мэдрэмж тээдэг мэт санагддаг юм. Та хоёрт нэг ижил ном байх ч, нэгнийхээ уншсан номыг л уншина гэсэн үг. 

#6 Номын санд болзох уу? 

Оюутан байхдаа байнга суудаг байсан номын сандаа болзвол гоё доо? Тэгээд нэгэндээ дуртай номоо сонгож өгөөд, тарахдаа номын сангийн цайны газар ч орж болох юм.

#7 Ном минь, хэзээ нэг өдөр уулзъя

Хэрвээ үнэхээр "романтик" кинон дээрх шиг үйлдэл хийхийг хүсвэл хамтдаа гудамжны номын худалдаанаас нэг ном худалдаж аваад, дээр нь нэгэндээ зориулан үг бичээд огт танихгүй хүнд зараарай. Хэзээ нэгэн цагт тэр номыг хаа нэгтэйгээс олж хараад тухайн үгийг унших ч юм билүү?

#8 Уул + Ном = Төгс болзоо

Зуны дулаахан өдөр хамтдаа номоо цүнхлэнгээ агаар салхи, ууланд гараарай. Чийг нэвтэрдэггүй гудас, нарны шүхэр байхад л тухтайхан "уншлагын бүс" бий болчихно.

 ... гэх мэтчилэн хамтдаа хийхийг хүссэн зүйлдээ "ном" нэмэхэд л та хоёрын болзоо сонирхолтой болох болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
5 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.