2022 оны Каннын кино наадамд шуугиан тарьж буй 8 кино
2022 оны Каннын кино наадам үргэлжилж буй. Энэ оны шилдгүүдийн сунгаанд үлдэн, онцлох бүтээлээр нэрлэгдсэн кинонуудыг хүргэж байна.
1. Elvis
Нэрт дуучин, жүжигчин, "Рок'н роллын хаан" Элвис Преслигийн амьдралаас сэдэвлэсэн АНУ-ын найруулагч Баз Лурманны "сюрреалист" төрөлд хамаарах бүтээл. Элвисийн ид алдар нэрд хүч асан 1950-иад онд үйл явдал өрнөх бөгөөд менежер Колонел Том Паркертэй үүсгэсэн жир бусын харилцааг тодотгожээ.
2. The Stars at Noon
1980-аад онд Америк сэтгүүлч болон Британи бизнес эрхлэгч хоёр хайр сэтгэлтэй болсноор үйл явдал санаанд оромгүй эргэж, хувьсгал өрнөж, улс нийгэмд ч зүрх сэтгэлд ч үймээн самуун дэгдэх болно. Ромаинтик триллер төрөлд хамаарах эл бүтээлийг найруулагч Клайр Денис зохиолч Денис Жонсоны ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ.
3. Decision to Leave
Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вүкийн "Decision to Leave" шинэ кино Каннын кино наадмаас өндөр хүлээлттэй байна. Уулын оройгоос унан үхсэн эрийн үхлийг мөрдөгч Хэ Жун сурвалжлах бөгөөд нас барагчийн эхнэрээс байцаалт авахаар уулзана. Эхнэрийг нь сэжигтнээр татах боловч Хэ Жун түүнд бага багаар татагдаж эхэлнэ...
4. Crimes of the Future
Найруулагч Дэвид Кроненбергийн сэтгэл түгшээм аймшгийн кино Каннын кино наадмын үзэгчдийг танхимаас зугтан явахад хүргэх тухай хөнгөн шог яриа гараад буй. Шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн киноны шүтэн бишрэгчид төдийгүй кино урлагт шимтэгч хэн бүхэн үзэхгүй л бол харамсах биз ээ.
5. Three Thousand Years of Longing
Истанбул хотод хуралд оролцохоор ирсэн Алитеа Бинние гэх бүсгүй гурван хүслийг нь биелүүлээд эрх чөлөөгөө солбих нутгийн сүсэгтэнтэй таарна. Тэр ухаалаг сонголт хийж чадах болов уу?
6. Triangle of Sadness
Хамгийн товчоор бол хоёр загвар өмсөгч, үйлчлэгч эмэгтэй тэрбумтнуудын хамт эзгүй аралд гацах болно. Зарим кино шүүмжлэгчид энэ бүтээлийг "Энэ оны хамгийн заваан кино" гэж тодорхойлсон ч Канны кино наадмын Далдуу модны шагналт найруулагч Рубен Остлундын бүтээл гэхээр үзэхээс аргагүй биз?
7. Broker
Шинээр төрсөн хүүхдүүдийг эсэн мэнд шинэ гэр бүлд өргүүлэх "брокер"-ийн ажилтнуудын тухай өгүүлэх Япон найруулагч Хирозаку Корийдагийн бүтээл. Өинөд Солонгосын алдартай жүжигчид дүр бүтээсэн бөгөөд нэрт дуучин IU гол дүрд тогложээ.
8. Irma Vep
1996 оны ижил нэрт калт киноноос сэдэвлэн найруулагч Рене Видал богино цувралыг бүтээжээ. Карьертаа бууж өгөн, дөнгөж салсан Мира гэх америк жүжигчин бүсгүй Францад ирэн "Irma Vep" киног дахин бүтээгээд "Les Vampires" хэмээн нэрлэнэ.
Эх сурвалж: Vogue