Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Яг одоо танд төрж буй мэдрэмжид тохирох киног САНАЛ БОЛГОЁ


Заримдаа бид үзэж буй киноноосоо өөрийгөө хайн, асуултын хариуг киноноос олж харан, ижил ойр мэдрэмж авахдаа тайтгарал мэдрэн мэдэрдэг шүү дээ. Зурагтаар хүссэн киногоо гарахыг хүлээн суудаг цаг ард хоцорч, хүссэн үедээ мэдрэмждээ тохирох киногоо гар утсаараа шууд үзэхэд тань LookTV тусална. 6-р сарын 30 хүртэл Premium багцыг идэвхжүүлсэн хэрэглэгчид дундаас 3 хос буюу 6 хэрэглэгчийг Вьетнам руу аялуулахыг дуулгахад таатай байна   

Яг одоо танд ямар мэдрэмж төрж байна? Уйдсан, гунигласан, дурласан, чухал шийдвэр гаргахаасаа өмнө гэхчлэн танд төрж буй мэдрэмжид тань төгс тохирох шилдэг бүтээлүүдийг хүргэе. 

#1 Крашласан, сэтгэлийн жолоогоо алдсан бол: "Dali & the Cocky Prince"

Романтик комеди төрөлд хамаарах "үнэхэээээр хөөрхөн" бүтээл. Сэтгэл гижигдэж, инээлгэж, яг л таны дурласан зүрхтэй хамт "түг түг" цохилно гэж мэд. 

#2 Үгээр хэлэмгүй ганцаардан гуниглавал: "Lost in Translation"

Эргэн тойрон дүүрэн хүнтэй ч сэтгэлдээ ганцаардаж, харь холын хол ганцаар явж, хайртай хүмүүсээсээ дэндүү холдож, эсвэл юу ч болоогүй хэр нь яагаад ч юм ганцаардан гуниглах үе хэн хүнд бий. Тэр үедээ энэхүү бүтээлийг үзэхэд сэтгэл тайтгарахгүй ч бага ч гэсэн сэрүүхэн агаар оруулна гэдгийг амлая. 

#3 Ид шид, хүүхэд насаа эргүүлэн авчирмаар байвал: The Secret Garden

Ид шид, мөрөөдөл, хүслээ шивнэх... Бүгдийг нь хүүхэд насандаа үлдээгээд нэг л мэдэхэд муухай ааштай том хүн болсон мэт санагддаг уу? Тэгвэл нууцлаг цэцэрлэгт хүрээлэнгээр аялуулах шинэхэн бүтээлийг үзээрэй. Сэтгэлээ ойлгох, итгэл найдвар тээхийн сайхныг та эргэн мэдрэх болно.

#4 Сэтгэл түгшээм адал явдал хүсвэл: "Хавтаст хэрэг"

Зангилаа нь үл мэдэгдэх ээдрээт гэмт хэрэг, мөрдөгчдийн сэтгэл түгшээм өдөр тутмын амьдрал, мэргэжлийн багийнхны тухай өгүүлэх энэ оны шинэхэн бүтээл танд яг л тохирно. Анги бүр уйдаахгүй, гэнэтийн эргэлт, санаанд оромгүй үйл явдлуудаар дүүрэн тул яг л өөрөө дотор нь ороод хамтдаа гэмт этгээдийг хайх шиг адал явдалтай байх болно.


Эдгээр болон бусад шилдэг кинонуудыг LookTV-ийн Premium Багцаас яг одоо үзээрэй. 


#5 Салсан, хагацсан, түүнийг тавьж явуулсан бол: "Eat Pray Love"

Нөхрөөсөө салж, эргэн тойрноо ч, өөрийгөө ч ойлгохоо больсон эмэгтэй бүхнээс залхаж эхэлнэ. Ингээд нэгэн хэвийн амьдралаа орхиж, аялахаар шийднэ. Тэр хэзээ ч очиж байгаагүй гурван орноор аялахдаа өмнө хэзээ ч мэдэрч, анзаарч байгаагүй бүхэнтэй учирч, амьдралын сайн сайхныг мэдэрнэ.  Энэ киног үзсэнээр эдгээр хагацал, тавьж явуулах, өөрчлөлт тийм ч буруу муухай зүйл биш харин ч шинэ эхлэл болохыг ойлгож, сэтгэлийн амар тайвныг мэдрэх болно.

#6 Амьдралд бууж өгмөөр санагдвал: "The Pursuit of Happyness"

Үзэх бүрт сэтгэл нэг л тайтгарч, баяр жаргалтай хөнгөн нулимсаар дүүрэн дуусгадаг бүтээл. Амьдралд хөл алдаж, унаж бүдрэн, халаасандаа сохор ч зоосгүй болсон эр хэрхэн амьдралаа эргүүлэн босгож, өөрийн хичээл зүтгэлээр аз жаргалыг мэдэрч буйг харуулах болно. 

#7 Бусдад итгэл алдвал: "Horton Hears Who"

Хэн ч танд итгэхгүй, хэн ч таны бодлыг хүлээн зөвшөөрөхгүй мэдрэмж хүнийг хамгийн их ганцаардуулдаг. Эргэн тойрноо нэг л ойлгохгүй "харь гарагийн" мэдрэмж танд төрж байвал өхөөрдөм зааны түүхийг үзээрэй. Итгэл гэдэг үнэхээр чухал, хамгийн нандин зүйл болохыг та олж харна. 

#8 Шинэ зүйл сурмаар санагдвал: "Julie & Julia" 

Амттай сайхан хоол хийх хүсэлтэй Жулиа бүсгүй хэдийн салбартаа алдар хүндэд хүрсэн Жюлигээс үлгэр дууриал аван, өдөр бүр түүнтэй ярилцан суралцсаар байна. Шинэ зүйл сурах, бүтэлгүйтэх, амжилт олох, уйгагүй зүтгэх гээд л хүсэл мөрөөдлийн тухай үнэхээр "амьдралтай" өгүүлсэн кино.

#9 Амьдралыг харах өнцгөө өөрчилмөөр байвал: "The Godfather"

Бүх цаг үеийн шилдэг бүтээл гэгддэг "Загалмайлсан эцэг"-ийг мэдэхгүй хүн үгүй. Гэсэн ч энэ удаа та түүний оронд өөрийгөө байгаагаар төсөөлөн, ямар мэдрэмж төрж буйг нь мэдрэн үзэх гэж хичээгээрэй. Нөхөрлөл, ёс суртахуун, үнэнч шударга зан төрх гээд л тэр таны амьдралыг харах өнцгийг эрхгүй өөрчлөх болно. 

#10 Орой бүр шимтэн үзэх хоббитой болмоор байвал: "Game of Thrones"

Бүх цаг үеийн хамгийн алдартай цуврал гэгдэж буй "Хаадын тоглоом"-ыг эхнээс нь дуустал үзэхэд та аргагүй үнэнч шүтэн бишрэгч нь болсон байна. Өөрийн сонирхолтой ертөнцийг танин нээж, бүр хэл ус, соёл заншил, дүр бүрийг нь нэгд нэгэнгүй цээжлээд л ... 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.