Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дурсамж дүүрэн аялалд бэлтгэх 6 зүйл


Урин дулаан цаг аль хэдийн биднийг угтан авч, сайхан цаг иржээ. Гэр бүлийн гишүүдээрээ, дотнын анд нөхөдтэйгөө зуны дэлгэр цагт аялал төлөвлөж буй бол танд мартагдашгүй аялал төлөвлөх дараах зургаан зүйлийг зөвлөж байна.

1. Төлөвлөгөө сайн гаргаж, судлаарай.

Ямар маршрутаар, ямар унаагаар, хаашаа, хэзээ, аяллын зардал гээд л төлөвлөх зүйлс бий. Бага хугацаанд олон газар үзэхээр төлөвлөж хэрхэвч болохгүй. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг үгийг санаарай. Эцэст нь анхаарал болгоомжтой байж, яаралгүй яваад ирэхийг бодож төлөвлөөрэй.

2. Аяллын бэлтгэл

Хаашаа, хэдий хугацаагаар аялж байгаагаас шалтгаалж аливаа зүйлсийг бэлдэх нь чухал. Гэхдээ аялж байгаа гээд гэрээ нүүлгэж болохгүй. Бодлоготой байж яг өөрт хэрэгтэй гэсэн зүйлсийг авч яваарай гэж зөвлөе.

3. Хамгийн чухал нь гар утас!

Өдөр тутмын амьдралыг гар утасгүйгээр төсөөлшгүй. Байгалийн сайханд аялахад зураг даруулах сайн камертай утас хэрэгтэйгээс гадна сүлжээ барих, ус чийгийн хамгаалалтай утас бидэнд хэрэгтэй нь ойлгомжтой. Хэрэв та тийм гар утас хайж байвал танд дараах загварын утаснуудыг санал болгож байна. 

2022 оны шинэ загвар А33, A53, A73 утсыг Юнителийн УБ дах үндсэн салбараас 12, 24 сарын лизингээр эсвэл Simple хүүгүй зээлээр, урьдчилгаа төлөхгүй худалдан авах боломжтойгоос гадна багцаа ахиулах болон урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжиж авах хэрэглэгч 100.000₮ хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж авах боломжтой. 

4. Заавал цүнхэндээ байлгах чухал зүйлс бол ...

Зуны улиралд хөдөө орон нутаг руу аялалд гарахдаа дараах зүйлсийг заавал цүнхэндээ байлгаарай хэмээн өөрийн зүгээс зөвлөж байна. Үүнд:
- Анхны тусламжийн зүйлс болон ойр зуурын хэрэгтэй эмүүд
- Шумуулын тос, хазсаны дараах тос
- Нарны тос, усны сав

5. Хөгжөөнт тоглоом, дуу хуурыг бүү мартаарай.

Аялалд гарна гэхээр хүмүүс хэзээ ч уйдахгүй юм шиг санадаг. Гэхдээ үнэндээ сул чөлөөтэй цаг ямар их гээч? Хөзөр, даалуу, янз бүрийн хөлөгт тоглоом, гитар, янзын гоё дуунуудтай кассет, CD-г мартаж үл болно. Замд хүссэн дуугаа сонсоод, дуулаад явахад ямар сайхан гээч. Энэ таван зүйлийг л хамгийн сайн базааж яваарай.

6. Түүх соёлыг нь судал.

Очих гэж буй газрынхаа түүх соёлыг судлаарай. Эх орныхоо байгалийн болон түүхийн дурсгалт газраар аялан, өөрийн мэдлэгээ тэлбэл сонирхолтой биш гэж үү.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
7 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
8 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
7
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.