Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Э.Цэндбаатар: Э.Шинэчагтагийг би ард түмний нүдэнд ил зодно оо


Холимог тулаанч Э.Шинэчагтага, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар нар 600 сая төгрөгөөр мөрий тавьж тулалдахаар боллоо. Тэд өмнө нь хоёр удаа хоорондоо тулалдсанаас ялалтын тоо тэнцүү байгаа юм. Харин энэ удаад боксын рингэнд 70 кг-ийн жинтэйгээр тулалдана. 

Э.Цэндбаатар "Би эхэлж тулаанд дуудсанд Э.Шинэчагтага зөвшөөрсөн. Маргаан эхлүүлсэн шалтгаан гэвэл, ах нарынхаа дэргэд "Би чамайг цохиж унагасан. Одоо ч боксоор тулалдаж байсан бол чамайг хэзээ ч гаргаахгүй" гээд оодорсон нь надад таалагдаагүй. Худлаа, хүйтэн царайнаас нь айна гэж бодоод байх шиг. Би Шинээг багаас нь мэднэ, түүнд хүйтэн царайнаас өөр юу ч байхгүй. Миний уур хүрээд байгаа. Худлаа пээдийдэг зан нь надад таалагддаггүй. Ийм далдайсан хүмүүс угаасаа хол явдаггүй. Би чамайг зүгээр л зодмоор байна. Чамайг би ард түмний нүдэнд ил ална аа.." гэв.

Харин Э.Шинэчагтага "Би юу ярихав дээ. Э.Цэндбаатар намайг тулаанд дуудсан. Мөрийний мөнгөө хэрхэн босгож байгаа нь бидний хувийн асуудал. Би нэг удаа Э.Цэндбаатарыг цохиж унагаж байсан, дахиад боломж бий байлгүй дээ. Бид Монголдоо тулалдаж байгаа болохоор ялагдлаа гээд карьер унахгүй" хэмээн ярьсан юм. 

Мөн хэвлэлийн хурлын үеэр Э.Шинэчагтага өмнөх тулааныхаа үйл явцыг ярьж байтал Э.Цэндбаатар түүн рүү ус цацав. Харин уг үйл явдлаас хэсэг хугацааны хойно Э.Шинэчагтага "Цэндбаатар намайг хэтэрхий их өдөж байна. Ямартаа ч тамирчин хүмүүс рингэн дээрээ учраа олчихно" хэмээн хэлээд түүн рүү савтай ундаа шидсэнээр хэвлэлийн хурал өндөрлөв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
4 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
4 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.