Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Антарктидын шинэхэн цаснаас микро хуванцар илэрчээ


Шинэ Зеландын Кантербери их сургуулийн судлаачид Антарктидын 19 цэгээс цасны дээж аван шинжлэхэд 13 төрлийн микро хуванцрын хэлтэрхий илэрчээ. Зарим нь томруулагч шил ч үгүйгээр нүдэнд ил харагдсан аж. 

Судалгааны дүнгээр, нэг литр цаснаас дунджаар 30 орчим микро хуванцар агуулагдаж байсан тэдгээрийн 79 хувиас нь  химийн гаралтай полиэфир илэрсэн байна. Полиэфирийг ундааны сав, хувцасны үйлдвэрлэлд ихэвчлэн ашигладаг билээ. 

Судлаач Алекс Эвес "Cryosphere" сэтгүүлд ярихдаа “Микро хуванцар нь 6000 км-ийн зайд буй шинжлэх ухааны судалгааны төвүүдээс дамжиж ирсэн бололтой” гэжээ.

Өмнө нь судлаачид Антарктидын далайн мөс, гадаргын ус зэргээс хуванцар илрүүлсэн ч шинэхэн орсон цаснаас анх удаа олсон нь энэ юм. Микро хуванцар тоос шороо, салхи, далайгаар дамжин дэлхий даяар тархаж байдаг. 2020 онд судлаачид Эверестийн оргилоос ч микро хуванцар илрүүлсэн удаатай. 

Агаар усаар дамжсан микро хуванцар хүний биед нэвчиж байгааг эрдэмтэд тогтоосон ч чухам ямар нөлөө үзүүлж байгаа талаарх дорвитой дүгнэлтэд хүрээгүй байгаа юм. Одоогоор хийгээд буй судалгаануудыг харахад, хуванцар биеийн эд эсийг гэмтээдэг, харшлын нөлөө үзүүлдэг ажээ. Ялангуяа бараан өнгөтэй микро хуванцар нь мөнх цас, мөсөн дээр буун хайлуулж, дэлхийн дулааралд нөлөөлж байж болзошгүй.

Мөсөн голууд хурдацтай хайлах нь хөдөө аж ахуй эрхэлдэг нутгуудад аюултай. Цаашлаад дэлхий даяар ундны усны хомсдолд хүргэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. 

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
21 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
23 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.