Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жонни Дэпп, Жэфф Бэк нарын хамтарсан “18” цомгийн анхны дуу цацагдлаа


Жонни Дэпп гурван жилийн турш Жэфф Бэктэй хамтран бүтээсэн цомгоо ирэх долоодугаар сарын 15-нд цацахаа зарласан. Тэгвэл тус цомгийн эхний дуу цацагдсаныг сонссон уу? 

Жэфф Бэк анх 2016 онд Жонни Дэппийн “Hollywood Vampires” гэх рок хамтлагтай хамтарч байхдаа түүнтэй танилцаж нөхөрлөжээ. Жэфф “Жонни бид хоёр тоглож эхлэхэд залуу насны эрч хүч сэргээд л ирэх шиг болсон. Яг л 18 насандаа буцаад очсон юм шиг л маазарч, түүгээрээ ч цомгоо нэрлэсэн” гэж ярьсан байна. 

13 дуу бүхий энэхүү цомог нь “Beach Boys”, “Killing Joke”, “Velvet Underground” зэрэг төрөл бүрийн уран бүтээлчдийн ковер дуунаас голчлон бүрдэнэ. Жонни Дэппийн зохиосон “This is a Song for Miss Hedy Lamarr”, “Sad Motherfuckin’ Parade” дуунууд мөн багтах аж.

Жэфф Бэкийн хувьд “This is a Song for Miss Hedy Lamarr” дууг сонсоод л Жоннитой хамтарч цомог гаргахыг хүссэн гэнэ. Харин Жонни Дэпп “Түүнтэй хамтарч ажиллана гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг. Түүн шиг гайхалтай хүнийг ах минь гэж дуудаж байгаа нь л өөрөө хангалттай” гэж хэлж байв. Жэфф Бэк энэ сарын 19-нөөс Жонни Дэпптэй хамтран Европоор аялан тоглох юм.  

Эх сурвалж: rollingstones.com 

Нийтэлсэн: М.Анухатан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
Өчигдөр
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.