Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны заавал үзэх Netflix-ийн хамгийн их үзэлттэй 10 цуврал


Netflix-ийн хамгийн их үзэлттэй цувралуудаас та хэдийг нь үзсэн бэ? Шинэ цуврал гарсан даруйдаа хэдхэн хоногийн дотор, эсвэл хэдэн жилийн дараа ч энэ жагсаалтад багтах нь бий. Тэгвэл цацагдаад 28 хоногийн хугацаанд хамгийн их үзэлттэйд тооцогдсон дараах 10 бүтээлтэй танилцъя. Хэрвээ цувралын нэг улирал хоёр хуваагдаж гарвал хоёр хэсгийн үзэлтийн цагийг нэмж тоолдог байна. 

10. The Witcher (нэгдүгээр улирал) – 541 сая цагийн үзэлт

Ривиагийн Жералт, Синтрагийн гүнж Сири, шидтэн Еннефер нар өөр өөр цаг хугацаанд жинхэнэ өөрийгөө хайх бөгөөд эцэст нь ижил цаг хугацаанд ирнэ. Цувралд сонирхолтой, толгой эргүүлэм цаг хугацааны "үсрэлтүүд" олон. Гэвч та цувралыг үзээд эхэлмэгцээ ид шид, араатан агнагчид, этгээд араатнуудын адал явдлаас уйдахгүй. 

9. All of Us Are Dead – 560.8 сая цагийн үзэлт

Ахлах сургуулийн багшийн бүтэлгүйтсэн туршилтаас үүдэн Хёосан хот даяар зомбины вирус тархжээ. Ус, хоолгүй сургуульдаа хоригдсон сурагчид хэрхэн зомбины дайралтыг давах бол?

8. Lucifer (тавдугаар улирал) – 569.5 сая цагийн үзэлт

Диваажингаас там руу хөөгдсөн Люсифер хүмүүсийг шийтгэхээс залхан шинэ адал явдал хайн Лос Анжелос руу явжээ. Шөнийн клуб нээн ажиллуулах ч хүн амины хэргийн мөрдөлтөд холбогдоно. Ингээд тэр мөрдөгчтэй хамтран хүмүүсийн нүгэлт хүслийг дэлгэх шинэ адал явдлаа олох болно. 

7. Stranger Things (гуравдугаар улирал) – 581.1 сая цагийн үзэлт

Америкийн хамгийн тайван хотуудын нэг Хавкинсд Уилл хүү учир битүүлгээр алга болов. Түүний найзууд ойд супер хүчтэй халзан охинтой таарснаар учир битүүлэг үйл явдлууд ар араасаа өрнөх ажээ.

6. Money Heist (дөрөвдүгээр улирал) – 619 сая цагийн үзэлт

Өөрийгөө Профессор хэмээн нэрлэсэн эр Испаний үндэсний банкийг дээрэмдэх хосгүй төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх мөрөөдлийн багаа бүрдүүлжээ. Тэр багийн гишүүдэд хотуудын нэрийг өгч, дүрэм гаргана. Хувийн харилцаа тогтоож болохгүй, жинхэнэ нэрээ хэлж болохгүй, хувийн амьдралын тухай асууж болохгүй.

5. Stranger Things (дөрөвдүгээр улирал) – 621.8 сая цагийн үзэлт

Шинэхэн цацагдсан улирал үзэлтийн тоогоороо өмнөх 3 улирлаа илт гүйцлээ. Газар доорх ертөнц, өөр өөр газарт хуваагдсан дүрүүдийн сонирхолтой үйл явдал нэг хором ч үл уйдаана. 

4. Bridgerton (нэгдүгээр улирал) – 625.5 сая цагийн үзэлт

Дээд зиндааны Бриджертон гэр бүлийн эргэн тойрны нэр хүнд, хайр дурлал, ёс уламжлалын тухай романтик бүтээл. Дафне Бриджертон гэрлэх насанд хүрч нөхрийн эрэлд гарна. Гэр бүлийнхээ нэр төрийг өргөхийн хажуугаар жинхэнэ хайрыг мэдрэхийг хүсэх залуухан бүсгүй гэрлэхийг үл хүсэх гүн Бассеттэй учирна. Арван есдүгээр зууны сэтгэл гижигдэм хайрын тухай цуврал.

3. Bridgerton (хоёрдугаар улирал) – 656.2 сая цагийн үзэлт

Цувралын хоёрдугаар улирал Дафнегийн ах Антони дээр төвлөрнө. Дүүгээсээ ялгаатай нь тэр хайр бус "жинхэнэ" эхнэр байж чадах хүнийг хайх ажээ.

2. Money Heist (тавдугаар улирал) – 792.2 сая цагийн үзэлт

1. Squid game – 1.65 тэрбум цагийн үзэлт

Мөрийтэй тоглоомд донтож, эхнэрээсээ салсан Сон Гихүнд хүүхдийн тоглоом тоглоод их хэмжээний мөнгө хожих сонирхолтой санал ирлээ. Бүхнээ алдаж, өвчтэй хөгшин эхээрээ тэжээлгэдэг түүнд саналыг хүлээж авахаас өөр аргагүй мэт. Солонгосын хүүхдийн тоглоомыг өвөрмөц шийдлээр ашигласан нь тун сонирхолтой.

Эх сурвалж: Netflix

Нийтэлсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.