Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Украины жүдо бөхийн шигшээ баг "Улаанбаатар их дуулга" тэмцээнд оролцохгүй болсноо мэдэгдлээ


Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) ОХУ-ын жүдочдыг олон улсын тэмцээн, тухайлбал Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд явагдах "Их дуулга"-д оролцуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Украины жүдо бөхийн холбоог төлөөлж тус холбооны ерөнхийлөгч Михайло Кошляк IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визерт дараах албан бичгийг илгээжээ.

"Эрхэм Ерөнхийлөгч өө, Украины жүдо бөхийн холбоог төлөөлөн миний бие улс орны маань өнөөгийн хүнд үед шигшээ баг болон Украины залуу тамирчдыг бүх талаар дэмжсээр ирсэн Олон улсын жүдо бөхийн холбоо болон ноён Мариус танд биечлэн талархлаа илэрхийлж байна.

Өнөөдөр Украин болон ОХУ-ын хооронд өргөн хэмжээний дайн эхэлсний 110 дахь өдөр. Өдөр бүр Украины 200 орчим цэргийн албан хаагч, энгийн иргэд Орос цэргүүдийн гарт амиа алдаж байна. Өнөөдрийн байдлаар, амиа алдагсдын дунд жүдо бөхийн гурван дасгалжуулагч байгаа юм. Түүнчлэн долоон сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэгсэд болжээ.

Дайны эхэн үед Украины жүдо бөхийн холбоо 30,000 орчим гишүүнтэй байсан бөгөөд өдгөө 500 гаруй спортын байгууламж эзлэгдэн, сүйрсэний улмаас өдгөө 80 хувь нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй байна.

Мөн дайны туршид Орос, Беларусийн жүдо шигшээ багууд үндэсний дасгалжуулагчдынхаа удирдлага дор түрэмгийлэгч орнуудын төсвийн зардлаар төвлөрсөн бэлтгэл сургуулилтаа хийсээр байгаа юм. Шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, ажилтнууд түрэмгийлэгч орнуудын Спортын яам, Орос, Беларусийн жүдо бөхийн холбоо, тэр байтугай ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас хүртэл цалин авсаар байна. Энэ нь тэднийг төвийг сахисан тамирчдын статустайгаар тэмцээн, уралдаанд оролцох боломжгүй болгож байна гэж үзэж байна.

Дайн эхэлсний дараа Олон улсын олимпын хорооноос олимпын болон олимпын бус спортын олон улсын бүх холбоодод Орос, Беларусийг төлөөлж ямар ч төрлийн тэмцээнд оролцохыг хориглох зөвлөмжийг баталсан билээ. ОУОХ-ноос өөр албан ёсны зөвлөмж гэж үгүй.

Дээр дурдсан бүх шалтгаан нөхцлийг харгалзан ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын жүдо бөхийн холбооны ивээл дор зохиогдох тэмцээнд оролцуулсан тохиолдолд Украины жүдо бөхийн үндэсний шигшээ баг тус холбооны бүхий л тэмцээнд оролцохоос татгалзах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна" хэмээн тус мэдэгдэлд онцолжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
6 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
12 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.