Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ЭЕШ өнөөдрөөс эхэллээ


Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байгаа билээ. Улсын хэмжээнд өмнөх оны төгсөгч 7160, энэ оны төгсөгч 29093 нийт 36253 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд буй юм. Шалгуулагчдыг хүйсээр нь ангилбал, 56 хувь нь эмэгтэй, 44 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 1475 хүүхэд шалгуулахаар бүртгүүлжээ. Харин Говьсүмбэр аймагт хамгийн цөөн буюу 203 хүүхэд ЭЕШ-д хамрагдах юм. 

Мөн математикийн шалгалтыг хамгийн олон буюу 24316 хүүхэд өгөхөөр сонгожээ. Сонирхуулахад, англи хэлний хичээлээр 22413 хүүхэд, монгол хэлний хичээлээр 13221 хүүхэд, орос хэлний хичээлээр 1153 хүүхэд ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлээд байна. 

ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-аас 26-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм. Тухайлбал, өнөөдөр 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтыг авсан бөгөөд мөн 14:00 цагаас Англи хэлний хичээлээр ЭЕШ авна. Харин маргааш хими, газар зүй, нийгэм судлалын хичээлүүдээр үргэлжлэх юм.

Шалгуулагч нь шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн зүйлсийг зайлшгүй биедээ байлгах шаардлагатайг БҮТ-өөс анхаарууллаа. Мөн шалгуулагчид 80319498, 80329498 дугаарт хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.