Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)


СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Медиа анимейшны тэнхимийн оюутнуудын хийсэн сонирхолтой, хөөрхөн бүтээлүүдийг та бүхэндээ сонирхуулах гэж байна. Манай улсад анимейшны төрөлд ирээдүйд цааш хөгжиж, өсөх боломжтой маш олон хүүхдүүд суралцаж байгаа бөгөөд энэ жилийн элсэлтэд та бүхэн амжиж бүртгүүлэн, зурах, зохион бүтээх, анимейшн бүтээх болон дизайны төрөлд мэргэшихийг хүсэж байвал дараах бүтээлүүд танд урам зориг болж өгнө.

1. РТМУС-ийн Медиа анимейшны тэнхимийн оюутан Т.Тэргэл - Хоёр хагас

2. РТМУС-ийн Медиа анимейшны тэнхимийн оюутан Г.Болорчимэг - Кактус

3. РТМУС-ийн Медиа анимейшны тэнхимийн оюутан Х.Одонгоо, Ц.Өнөрцэцэг - НЭГ ӨДӨР

4. РТМУС-ийн Медиа анимейшны тэнхимийн оюутан С.Амаржаргалан - Ламхай

5. РТМУС-ийн Медиа анимейшны тэнхимийн оюутан Б.Төгөлдөр - Хайр арга болдоггүй

6. РТМУС-ийн Медиа анимейшны тэнхимийн оюутан М.Цэлмүүн - Game Over

7. РТМУС-ийн Медиа анимейшны тэнхимийн оюутан Ц.Өнөрчимэг - Инээмсэглэл

8. РТМУС-ийн Медиа анимейшны тэнхимийн оюутан Л.Дашдорж, Э.Хосбаяр - Бүжигчин нохой

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль энэ жил; 

Медиа Анимейшн

Сэтгүүлч

Кино Телевизийн найруулагч

Зураглаач

Дууны найруулагч

Радио Телевизийн инженер зэрэг өсөн дэвших, хөрвөх боломжтой мэргэжлүүдээр элсэлт авч байна. 

ЗурагТайлбар



Зураглаач мэргэжлээр СУИС-ийн РТМУС-ийг төгсөгч Б.Түмэнхүслэнгийн бүтээлээс:

Найруулагч мэргэжлээр СУИС-ийн РТМУС-ийг төгсөгч Л.Хувьзаяагийн бүтээлээс

Сэтгүүлч мэргэжлээр СУИС-ийн РТМУС-ийг төгсөгч А.Сүрлэгмаагийн бүтээлээс:

Та бүхэн элсэлтийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сонирхож буй мэргэжлийн дагуу дараах хүмүүстэй холбогдоорой:

Медиа анимейшн: (976)-90770106, 95869436
Найруулагч, зураглаач: (976)-99184726
Дууны найруулагч, ТВ инженер: (976)-99292335
Сэтгүүлч: (976)-99734001
Сургалтын алба: (976)-96759845


Дуун техник технологийн тэнхимийн эрхлэгч Г.Болор:

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлт явагдаж байгаа энэ цаг мөчид “Дуун техник технологи”-ийн тэнхимийн

  • Радио дэлгэцийн техник технологи /студийн инженер/
  • Дуу чимээний технологи /дууны найруулагч, дууны инженер/

хөтөлбөрүүдийг танилцуулж байгаадаа баяртай байна.

Студийн инженер мэргэжлийг эзэмшсэн хүн тоног төхөөрөмжийг холбож тохируулах, дуу дүрсийн өндөр чанартай бичлэг хийх, түүнийгээ дамжуулах, хадгалж хамгаалах зэрэг өргөн хүрээтэй ажил эрхлэх боломжтой. Мөн та сайн акустик орчин бүрдүүлж,  мэргэжлийн түвшинд студийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтыг гүйцэтгэж чаддаг байх ёстой.

Дууны найруулагч нь уран бүтээлчидтэй хамтран ажиллах, шаардлагатай тоног төхөөрөмжийг тохируулах, өндөр чанартай бичлэг хийх, бичигдсэн дууг сэргээх, засварлах, холих, сайжруулах үүрэгтэй. Ингэснээр эцсийн уран бүтээл төрөн гарч,  сонсогч үзэгчдийн хүртээл болж байдаг билээ.  

Манай сургалтын гол давуу тал нь дуу дүрсийн иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамж ашиглан, онол дадлагыг хослуулан, дээрх ур чадваруудыг бүрэн эзэмшүүлэх явдал юм. Мөн “Радио, дэлгэцийн техник технологи” хөтөлбөр маань СУИС-ийн эрэлт ихтэй 10 мэргэжлийн жагсаалтад багтан, ЭЕШ-д хоёроос доошгүй хичээлд 600-аас дээш оноо авсан элсэгчид “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-т хамруулж байна.
Иймээс ажил мэргэжил, амьдралын чиг хандлагаа тодорхойлж байгаа хүүхэд залуучууддаа манай хөтөлбөрийг сонгон суралцаж, техник технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхахыг уриалж байна.


Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сургуулийн албан ёсны ПЭЙЖ болон САЙТ-д холбогдон авах боломжтой. Энэ жилийн элсэлтэд амжиж бүртгүүлээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2022.06.28 192.82.84.146

Ineemseglel buteel n Unurchimeg oyutniih bgaa shuu aldaatai bichsen bn

0 Хариулах